• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хатуулаг ихтэй усанд магнийн гидрокарбонат Mg(HCO3)2 агуулагддаг. Гидрокарбонат ионы дотор хэдэн электрон байх вэ?

  • A. 30

  • B. 31

  • C. 32

  • D. 33  

Оноо: 1

Аль хос атом нь гадаад давхрааны S дэд түвшиндээ 1 электронтой вэ?

  • A. Cr, Na

  • B. K, Al

  • C. H, He

  • D. Sc, Al  

Оноо: 1

Устөрөгчийн холбоо нь ямар жижиг хэсгүүдийн хооронд үүсэх харилцан үйлчлэлийн хүч вэ?

  • A. ион – ион

  • B. атом – атом

  • C. атом – молекул

  • D. молекул - молекул  

Оноо: 1

Дараах хийнүүдийн аль нь идеал хийтэй илүү төсөөтэй шинжтэй вэ?

  • A. Устөрөгч

  • B. Азот

  • C. Гели

  • D. Угаарын хий  

Оноо: 2

A(х) +B(х)C(х)+D(х) урвалын потенциал энергийн диаграмыг үзүүлэв. C(х) + D(х) → A(х) + B(х) урвалын идэвхжлийн энерги ба энтальпийн өөрчлөлт ямар байхыг тодорхойл

  • A. Идэвхжлийн энерги их ба ΔH нь эерэг

  • B. Идэвхжлийн энерги их ба ΔH нь сөрөг

  • C. Идэвхжлийн энерги бага ба ΔH нь эерэг

  • D. Идэвхжлийн энерги бага ба ΔH нь сөрөг

Оноо: 1

Азот (IV)-ын оксидын димержих урвал 2NO2N2O4 явагдаж тэнцвэр тогтжээ. Тэнцвэрийн үед хийн парциал даралт 0.33 атм NO2 ба 0.67 атм N2O4 байв. Адил температуртай үеийн Kp-ыг тооцоолно уу.

  • A. 0,16

  • B. 0,49

  • C. 2,03

  • D. 6,15  

Оноо: 1

Аль оксид нь усанд уусаад илүү шүлтлэг уусмал үүсэх вэ?

  • A. Al2O3

  • B. CuO

  • C. BeO

  • D. K2O  

Оноо: 1

Аль давс нь шохойн усыг илүүдэл нүүрсхүчлийн хийгээр үйлчлэх үед үүсэх бүтээгдэхүүн бэ?

  • A. (CaOH)2CO3

  • B. CaCO3

  • C. CaHCO3

  • D. Ca(HCO3)2

Оноо: 2

Сурагч натрийн хлорид ба натрийн иодидыг судлан ажиглахын тулд концентрацитай хүхрийн хүчил ба концентрацитай фосфорын хүчлийг ашиглав. Туршилтын ажиглалтыг хүснэгтэд үзүүлэв.

Натрийн хлорид

Натрийн иодид

H2SO4(конц)

Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн

Ягаан уур үүссэн

H3PO4(конц)

Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн

Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн

Ажиглалтаас ямар дүгнэлт хийж болох вэ?

  • A.Концентрацитай фосфорын хүчил нь концентрацитай хүхрийн хүчлээс илүү  хүчтэй исэлдүүлэгч.      

     

  • B.  Концентрацитай фосфорын хүчил нь иодид ионоос илүү хүчтэй исэлдүүлэгч          

     

  • C. Концентрацитай хүхрийн хүчил нь хлоридоос хүчтэй исэлдүүлэгч

              

  • D.Концентрацитай хүхрийн хүчил нь иодидоос илүү хүчтэй исэлдүүлэгч

Оноо: 1

Химийн бодисыг тээвэрлэх явцад дараах шошготой савуудыг ашигладаг.

Дараах хийнүүдээс алийг нь хортой гэсэн шошготой саванд тээвэрлэх вэ?

  • A. Пропан

  • B. Хүчилтөрөгч

  • C. Устөрөгч

  • D. Азотын диоксид

Оноо: 3

Фруктоз нь хүнсний ногоо, жимс, зөгийн баланд агуулагддаг моносахарид юм. Цусан дахь фруктозын агуулга ихсэх нь зүрх судасны өвчин үүсэх үндэс болдог. Фруктозын молекул томьёо нь C6H12O6 бөгөөд задгай ба цагираг бүтэцдээ харилцан шилжиж байдаг.

a) Фруктозын молекулын задгай бүтцэд нүүрстөрөгчийн хирал атом хэд байна вэ?

b) Фруктозын молекулд байх функциональ бүлгүүдийг нэрлэнэ үү. [

c) Зөгийн балны массын 80% нь фруктоз байдаг бол 250 г зөгийн баланд агуулагдах фруктозын тоо хэмжээг олно уу.

Оноо: 4

Лабораторийн нөхцөлд метаныг натрийн ацетатын давс (CH3COONa)-ыг натрийн шохой (NaOH + CaO)-той халааж гарган авдаг. Туршилтыг дараах боломжийг ашиглан явуулжээ.

Дээрх өгөгдөлд үндэслэн метаныг гарган авах туршилтыг төлөвлөнө үү.

a) Энэ урвалыг явуулахад шаардлагатай багаж хэрэгслийн нэрийг бичнэ үү.

................... ........................... ..........................

b) Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

…………………………………………………….

…………………………………………………….

…………………………………………………….

c) Метаныг яагаад усыг түрүүлэх замаар хураан авч болдог вэ?

…………………………………………………….

…………………………………………………….

…………………………………………………….

d) Агаарыг түрүүлэх замаар хэрхэн хурааж авахыг тайлбарлана уу.

…………………………………………………….

…………………………………………………….

…………………………………………………….

Оноо: 2

Ацетилен (C2H2)-ыг гагнуурт өргөнөөр ашигладаг. Кальцийн карбидыг усаар үйлчлэн гидролизод оруулах үед кальцийн гидроксид, хий байдалтай ацетиленийг үүсгэдэг.

Энэ урвалыг лабораторид киппийнаппаратанд явуулдаг. a) Лабораторийн нөхцөлд ацетиленыг гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]

b) Урвалд оролцож буй бодисуудын шинж чанарын тухай мэдлэг болон Киппийн аппаратны зургийг ашиглан дараах өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү. [1 оноо]

Киппийн аппаратны В тавиур дээр …………………………… бодисыг тавина. Дээд хэсэгт байрлах юүлүүрээр А …………………………… бодисыг хийнэ.

Оноо: 1

C6H5CHO бензальдегидийг будгийн бодис, эмийн бодис, үнэртэн гоо сайхны барааны үйлдвэр, уусгагчид ашигладаг.


Энэ бодис нь дараах бодисуудын алинтай нь харилцан үйлчилэх вэ?

  • A.Натрын карбонатын хүйтэн усан уусмал

     

  • B.Натрийн шүлтийн концентрацитай халуун уусмал

  • C.Металл натритай

  • D.Калийн перманганатын хүчиллэг уусмалтай

Оноо: 1

Дараах бодисуудаас хирал нүүрстөрөгч ба цис-транс изомертэй нэг бодисыг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.                                                                   

    .                                              

  • D.

Оноо: 1

Нүүрсустөрөгчийн галогент уламжлалууд болох хлорт этан, бромт этан, иодот этаныг мөнгөний нитратын усан уусмалтай зөөлөн халааж гидролизд оруулав . Галогент уламжлалуудын тунадас үүсгэх дараалал нь RCl < RBr < RI байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?

  • A.R-X Холбооны туйлшрал RCl оос RI эгнээний дагуу буурна.        

     

  • B.AgCl оос AgI эгнээний дагуу AgX(хат) –ын уусах чанар буурна.

  • C.Хлороос иод хүртэл галогенуудын иончлолын энерги багасна.

  • D.RCl оос RI хүртэл R-X холбооны энерги буурна.

Оноо: 2

Графикт үелэх хүснэгтийн 1-р бүлгийн элементүүдийн шинж чанарыг үзүүлэв.

  • A. Ионы радиус

  • B. Иончлолын энерги

  • C. Нейтрон протоны харьцаа

  • D. Устай урвалд орох хурд  

Оноо: 4

Дараах хүснэгтэнд өгсөн урвалын төрөл болон урвалыг явуулахад шаардлагатай урвалжийг харгалзуулан бичнэ үү.

Органик урвал

Урвалын төрөл

Урвалж

CH3CHO→CH3COOH

a

b

CH3CHBrCH2CH3

→CH3CH=CH-CH3

c

d

CH3CHOHCH2CH3

i

j

CH3COOC2H5

→CH3COOH

k

e

Оноо: 4

Органик эфирийн найрлаганд 62,07% нүүрстөрөгч 10,34% устөрөгч, 27,59% хүчилтөрөгч агуулагдана. Энэ бодисын молекул масс нь 116. Энэ эфирийг үүсгэсэн карбон хүчил ба спиртийн массын харьцаа нь 44 :23 байдаг.

a) Эфирийн молекул томъёог олно уу. [1 оноо]

b) Энэхүү эфирийн 4 изомерын томьёог бичиж нэрлэнэ үү. [2 оноо]

A.

B.

C.

D.

c) Энэхүү эфирийн хирал нүүрстөрөгч бүхий нэгэн изомерийг мөнгөний нитратын аммиакийн уусмалаар үйлчлэх үед 2.16 г тунадас буусан бол урвалд орсон эфирийн массыг олно уу. [1 оноо]

Оноо: 1

Зурагт лабораторийн нэгэн төхөөрөмжийг үзүүлэв. Энэ төхөөрөмжийг аль тохиолдолд ашиглах боломжтой вэ?

  • A. Диэтилийн эфирийг этанол, натрын хлорид, хүхрийн хүчлээс салгах

  • B. Цууны альдегидийг, шоргоолжны альдегид, цууны хүчлээс салгах

  • C. Хүчилтөрөгчийг агаараас салгах

  • D. Аммиакыг хлорт устөрөгчөөс салгах  

Нийт: 16693