• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Олонх орнуудад хуванцар хог хаягдлыг ангилан ялгадаг. Тэдгээрийн зарим хэсгийг дулааны станцад ашиглах боломжтой юм. Поливинилхлорид (PVC) нь шатааж болдоггүй полимерүүдийн нэг төлөөлөгч юм. Үүний учрыг тайлбарлана уу.

  • A. Энэ нь азоны давхаргыг сийрэгжихэд нөлөөлдөг

  • B. Амархан шатдаггүй

  • C. Шаталтын бүтээгдэхүүн нь хортой

  • D. Хөрсөнд задрах боломжтой  

Оноо: 3

Полимерын найрлагад үндэслэн дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

д/д

Полимерын томьёо

Нэр

Хуванцарын тэмдэглэгээ

1

Нейлон

2

[-CH2-CH=CH-CH2-]n

Бутадиены

каучук

3

Полистирол

a) Дээрх полимеруудыг гарган авах урвалаар нь ангилна уу. [1 оноо]

  • Полимержих урвалаар үүссэн...................................................................
  • Поликонденсацын урвалаар үүссэн ........................................................
  • Цагираг задран полимержсэн .................................................................

b) Полимерын тэмдэглэгээнээс үндэслэн полистирол материалаар хийсэн саванд хоол хүнсийг хадгалах боломжтой эсэхийг тайлбарлана уу. [1 оноо]

c) Эдгээр полимер материалын хог хаягдлыг хэрхэн устгах вэ? [1 оноо]

Оноо: 3

Агаарын найрлага дахь нүүрстөрөгчийн диоксид усны уурт хэсэгчлэн ууссанаас ус бага зэрэг хүчиллэг болдог. Энэ үед дараах урвал явагддаг.

CO2(х) + H2O (ш) H+(уус)+ HCO-3(уус)

a) Усны хүчиллэг шинж ихэссэнээр гантиг ба шохойн чулуу (CaCO3)-гаар хийсэн материалыг идэгдэлд оруулдаг. Урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү. [1 оноо]

CaCO3+ H+

b) Хийн уусах чанар температураас хэрхэн хамаарах хамаарлыг графикаар илэрхийлнэ үү. [1 оноо]

Температур °С

1 атм даралтанд нүүрсхүчлийн хийн уусах чанар

0

3,371

5

2,808

10

2,36

15

2,001

20

1,723

25

1,511

30

1,324

40

1,055

50

0,866

c) Хийн уусах чанар температураас хэрхэн хамаарч байна вэ? [1 оноо]

Оноо: 1

Ус, агаар, хөрсний бохирдолыг бууруулхад абсорцийн, адсорбцийн ион солилцлын аргыг өргөнөөр ашигладаг Зурагт аль аргыг үзүүлсэн байна вэ?

  • A. а) адсорбци б) ион солилцол

  • B. а) абсорбци б) адсорбци

  • C. а) ион солилцол б) адсорбци

  • D. а) адсорбци б) абсорбци  

Оноо: 3

Үл мэдэгдэх шингэнийг тодорхойлохын тулд нягтыг нь пикнометрээр хэмжих үед дараах үр дүн гарчээ. a) Шингэний нягтыг олох томъёо b) Туршилтын үр дүнд үндэслэн нягтыг тооцоолно уу
a. Шингэний нягтын олох томъёо.[1 оноо]

b. Туршилтын үр дүнд үндэслэн нягтыг тооцоолно уу [1 оноо]

Пикнометрийн масс

12.540 г

Шингэнтэй пикнометрийн масс

44.04 г

Усны эзлэхүүн

25 мл

Шингэний эзлэхүүн

25 м

c) Өргөн хэрэглэгддэг дараах шингэнүүдийг аль нэг нь лаборторид байсан бол шингэнийг тодорхойлно уу. [1 оноо]

Шингэн

Нягт г/см3

Шингэн

Нягт г/см3

Бензин

0,70

Тетрахлорметан

1,60

Ацетон

0,80

Иодбензол

1,83

Бензол

0,88

1,2 бромбензол

1,96

Ус

1,00

Трибромметан

2,89

Глицерин

1,26

Дииодметан

3,33

Бромбензол

1,52

Оноо: 3

Хүснэгтэнд үелэх системийн 2р үеийн элементүүдийн фторт нэгдлүүдийн хайлах, буцлах цэгийг үзүүлэв.

Хайлах температур°C

Буцлах температур°C

LiF

845

1676

BeF2

803

1175

BF3

-128

-100.3

CF4

-127.8

-186

NF3

-129.1 °C

-

OF2

-145 °C

-

F2

-219.6 °C

-

a. LiF ба OF2 нь тасалгааны температурт ямар төлөвт орших вэ? [1 оноо]

LiF ……………………………., OF2………………………………

b. Яагаад литийн фторид хамгийн өндөр температурт хайлдаг вэ? [1 оноо]

c. Яагаад фторт хамгийн бага температурт хайлдаг вэ? [1 оноо]


Оноо: 1

Хатуулаг ихтэй усыг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэнд болон эрчим хүчний хэрэглээнд сөрөг нөлөөтэй байдаг. Усны түр зуурын хатуулгыг буцалгаж зөөлрүүлэх боломжтой. Аль эгнэээнд зөвхөн түр зуурын хатуулаг үүсгэгч бодисын томъёог бичсэн байна вэ?

  • A. CaCl2 , MgCl2

  • B. CaCO3 , MgCO3

  • C. Ca(HCO3)2 , Mg(HCO3)2

  • D. Ca(NO3)2 , Mg(NO3)2  

Оноо: 1

Усны хатуулгийг зөөлрүүлэхдээ ион солилцогчийг ашигладаг. Зурагт аль төрлийн ион солилцогчийг үзүүлсэн байна вэ?

  • A. Катионит

  • B. Анионит

  • C. Сорбит

  • D. Абсорци  

Оноо: 1

Аль молекулд туйлшрал их байх вэ?


  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Сорбины хүчлийн мөөгөнцөрийг устгахад тус хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад ашигладаг.

Тус бүр 1 моль сорбины хүчилийн 2 дээж авч туршилт явуулав. 1-р дээжийг бромын усан дундуур нэвтрүүлсэн. 2-р дээжийг илүүдэл хэмжээний хүчилтөрөгчийн орчинд шатаасан. Хэрэв хоёр урвалд сорбины хүчил бүрэн урвалд орсон бол зарцуулагдсан бром ба хүчилтөрөгчийн молийн тоог олно уу?

  • A.2 моль Br2, 6 моль О2,       

  • B.4 моль Br2, 7 моль О2,

  • C.4 моль Br2, 6 моль О2,

  • D.. 2 моль Br2, 7 моль О2,

Оноо: 4

Метан хлортой харилцан үйлчлээд хлорметан (CH3Cl)-ыг үүсгэдэг.

ΔH0үүс, кЖ/моль

CH4

-75

CH3Cl

-82

HCl

-92

a. CH3Cl үүсэх урвалын энтальпийн өөрчлөлт (ΔH)-ийг тооцоолно уу. [1 оноо]

b. CH3Cl үүсэх урвалын идэвхжлийн энерги 16 кЖ/моль бол тооцоолсон урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг ашиглан урвалын завсрын үе ба бүтээгдэхүүн бодисын энергийг дүрсэлсэн энтальпийн диаграммыг гүйцээж зурна уу. [2 оноо]

c. Урвал явагдсан төрөл ба урвалын механизмыг тодорхойлно уу. [1 оноо]

Оноо: 1

2 метил бут - 2 -ен хлорт устөрөгчтэй хариллцан үйлчлэх урвалын механизм ба урвалаас үүссэн бүтээгдэхүүнийг олно уу.

  • A.  Нуклеофил, 2 метил-3-хлорбутан

  • B.Нуклеофил, 2 метил-2-хлорбутан

  • C.Электрофил, 2 метил-3-хлорбутан

  • D.Электрофил, 2-метил-2-хлорбутан

Оноо: 4

Урвалын явцын диаграммыг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a. Энэ аль урвалд харгалзах диаграмм болохыг сонгон дугаарыг дугуйлна уу.

b. Энэ урвалын механизмыг тодорхойлно уу.

……………………………………………………………

c. Энэ урвалын 1, 2-р шатны урвалын схемийг бичнэ үү.

1-р шат ……………………………………………………………

2-р шат ……………………………………………………………

Оноо: 3

Тосны найрлаганд агуулагдах хүчлийн томьёог өгчээ.

A хүчил CH3(CH2)5CH2-CH2(CH2)5COOH

B хүчил CH3(CH2)5CH=CH(CH2)5COOH

C хүчил CH3CH=CH(CH2)3CH=CH(CH2)5COOH

a. Дээрх гурван хүчлийн аль нь амьтны гаралтай тосонд агуулагдах вэ? Хариултын үндэслэлийг тайлбарлана уу. [1 оноо]

……………………………………………………………

b. Эдгээр хүчлийг хайлах температурын ихсэх дарааллаар байрлуулна уу. [1 оноо]

……………………………………………………………

c. Ургамлын гаралтай шингэн тосны хадгалалтын хугацааг уртасгахын тулд ургамлаас нь шахаж салгасан тосыг гидрогенжүүлэн өтгөрүүлдэг. Энэ үед явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1оноо]

Оноо: 4

Уургийн бүтцийн загварын зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a) Зурагт уургийн бүтцийн ямар түвшинг илэрхийлсэн байна вэ? Үндэслэлээ тайлбарлана уу. [1 оноо]

b) Үүссэн химийн холбооны төрлүүдийг тодорхойлно уу. [1 оноо]

c) Уургийн хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч бүтцийг үүсгэж байгаа сул холбоо тасрахад уургийн биологийн идэвх нь алдагддаг. Энэ үзэгдлийг юу гэж нэрлэх вэ? Энэ үзэгдэл явагдахад нөлөөлөх хүчин зүйлээс 3-ыг тоочно уу. [2 оноо]

1 ……………………………………………………………

2 ……………………………………………………………

3 ……………………………………………………………

Оноо: 1

Дараах уургуудыг биологийн үүрэгтэй нь зөв харгалзуулна уу.

1. Инсулин a. Зөөх

2. Каллаген b. Агших

3. Актин миозин c. Бүтэц үүсгэх

4. Гемоглобин d. Тэжээлийн бодис

5. Казейн f. Зохицуулах

  • A. 1f 2d 3c 4a 5b

  • B. 1d 2f 3b 4a 5c

  • C.1d 2b 3c 4d 5a

  • D. 1f 2c 3b 4a 5d

Оноо: 1

Энзим яагаад урвалын хурдыг ихэсгэдэг вэ?

  • A. Идэвхжлийн энергийг бууруулдаг

  • B. Идэвхжлийн энергийг ихэсгэдэг

  • C. Устөрөгчийн холбоо үүсгэдэг

  • D. Уусмалын pH өрчилдөг  

Оноо: 3

Энзим нь нэгдэх урвалын (бага молекулт нэгдлээс бүтээгдэхүүн үүсэх) хурдыг ч бас ихэсгэдэг. Бүдүүвчинд энзимийн урвалд оролцох явцыг харуулав. Энэ бүдүүвчийг ажиглан дараах асуултнуудад хариулна уу.

a) А-D хэсгийг нэрлэнэ үү. [1 оноо]

b) 1-р шатанд ямар хувирал явагдаж ямар бүтээгдэхүүн үүсэх вэ? [1 оноо]

c) 2-р шатанд ямар хувирал явагдах вэ? [1 оноо]

Оноо: 4

Витамин нь бидний биед зайлшгүй шаардлагатай боловч хүний организм синтезлэх боломжгүй органик нэгдлүүд юм.

Өгөгдсөн витаминуудын шинж чанарт үндэслэн бүдүүвчийг гүйцээнэ үү.

a. Зарим витаминууд зөвхөн тосонд уусдаг эдгээр витаминуудыг нэрлэнэ үү. [1 оноо]

b. Витамины нэр, үүрэг, хүнсний эх үүсвэрийг X1-X4-т харгалзах хүснэгтийн нүдэнд бичнэ үү. [2 оноо]

Витамин

Үүрэг

Хүнсний эх үүсвэр

Витамин А

X1 ................................................

X2.....................................

Витамин X3

Цусан дахь кальци, организм дахь фосфорын хэмжээг зохицуулах

Загас, өндөг, элэг, мөөг

Витамин X4

Цусны бүлэгнэлт болон ясны бэхжилт

Өндөгний шар, элэг, навчит хүнсний ногоо

Оноо: 3

Нуклейн хүчил нь амьд организмын удамшлын мэдээллийг хадгалж дамжуулж байдаг. Нуклейн хүчлийн найрлаганд агуулагдах азотлог сууриудын томъёонд үндэслэн дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.

Нуклейн хүчлийн найрлаганд агуулагдах азотлог сууриудын томьёог өгчээ.

a. Зурагт үзүүлсэн нуклеотид ямар нуклейн хүчилд агуулагдах вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

b. Энэ нуклеотидын найрлага дахь азотлог суурь нь ………………… юм.

Дээрх даалгаврын оноо : 1

c.ДНХ-ийн молекулын нэг мушгианы АГТ гэсэн хэсэг нуклеотид хамжаа зарчмын дагуу РНХ ийн ямар дараалалтай нуклеотидуудтай холбогдох вэ?

Дээрх даалгаврын оноо : 1
Нийт: 16693