• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Зурагт нэгэн нуклейн хүчлийн бүтцийг харуулав. Зургийн аль тайлбар нь зөв байна вэ?

  • A. ДНХ-ийн анхдагч бүтэц

  • B. ДНХ-ийн хоёрдогч бүтэц

  • C. РНХ-ийн анхдагч бүтэц

  • D. РНХ-ийн хоёрдогч бүтэц

Оноо: 1

Хамжаа зарчмын дагуу ДНХ-ийн дарааллыг хуулбарлах РНХ-ийн нуклеотидын дарааллыг тогтооно уу.

  • A. ТЦТГАЦ

  • B. УЦУГАЦ

  • C. ЦТЦАГТ

  • D. ТУТЦАЦ  

Оноо: 1

Бөөрний дээд булчирхайгаас кортизол даавар ялгардаг. Энэ нь сэтгэл санаа хямрах үед ялгарах ба булчинд их сөрөг нөлөөтэй даавар юм. Энэ нь булчинг энергийн эх үүсвэр болгохын тулд задалдаг ба өөхийг нөөхөд дэмжлэг үзүүлдэг.


  • A.4

  • B.5

  • C.6

  • D.7

Оноо: 1

Бөөрний дээд булчирхайгаас ялгардаг кортизол даавар дараах бодисуудын алинтай нь харилцан үйлчлэж нийлмэл эфир үүсгэх боломжтой вэ?

  • A. Этилийн спирт

  • B. Метанел

  • C. Цууны хүчил

  • D. Натрийн шүлт  

Оноо: 3

Сурагч нэгэн ургамлын навчнаас өнгөтэй бодисыг нь хандлан ялгаж аваад шинж чанарыг судлав.

a. Хоосон нүдэнд багажны нэрийг бичнэ үү. Өнгөт бодисуудыг салгахад хроматограффын аргыг ашигласан. Үүссэн хроматограммыг зурагт үзүүлэв.

Дээрх даалгаврын оноо : 1

Өнгөт бодисуудыг салгахад хроматографын аргыг ашигласан ба хроматограммыг зурагт үзүүлэв.

b.Уусгагчийн гарааны шугамыг зурагт тэмдэглэнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

c. Энд хэдэн өнгийн будагч бодис илэрсэн байна вэ?

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 5

Сурагч үл мэдэгдэх концентрацитай калийн перманганатын хүчиллэгжүүлсэн уусмалын концентрацийг титрлэх аргаар тодорхойлжээ. Үүний тулд калийн перманганатын уусмалаар бюреткийг цэнэглэв. Натрийн сульфитын 0.5моль/л концентрацитай уусмалаас 25 мл-ийг хэмжээст цилиндрээр хэмжин авч шувтан колбонд хийгээд калийн перманганатийн уусмалаар титрлэв.

a. Энэ үед зарцуулагдсан перманганатын уусмалын эхний ба эцсийн эзэлхүүнийг зурагт үзүүлэв. Зарцуулагдсан уусмалын эзэлхүүнийг тодорхойлно уу.

Дээрх даалгаврын оноо : 1

b. 25 мл натрийн сульфитын уусмал дахь Na2SO3-ын тоо хэмжээг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 1

c. Калийн перманганатын уусмалыг хүхрийн хүчлээр хүчиллэгжүүлсэн бол титрлэх үед явагдсан исэлдэн ангижрах урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

Калийн пермангатын уусмалын молийн концентрацийг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

Нүүрстөрөгчийн диоксид ба устөрөгчөөс метанолыг үйлдвэрлэдэг. CO2хий+8H2хий⇄〖CH〗3〖OH〗_хий+H2O_хий ΔH=-49кЖ/моль

Үйлдвэрт метанолын гарцыг ихэсгэхийн тулд ямар нөхцлийг хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ?

  • A.Катализаторын тоо хэмжээг ихэсгэнэ

  • B.Илүүдлээр усны уур нэмнэ.

  • C.Даралтыг ихэсгэнэ

  • D. Температурыг  ихэсгэнэ

Оноо: 4

Сурагч зэс (II)-ын сульфатын талст гидратад агуулагдах усыг тодорхойлов. Тэр A, B гэсэн 2 төрлөөр багажаа бэлтгэв.

a.Дөрвөлжин нүдэнд харгалзах багажны нэрийг бичнэ үү.

……………………………

Дээрх даалгаврын оноо : 1

b. Хуруу шилийг халаах үед талст гидратын цэнхэр өнгө өөрчлөгддөг. Халаасны дараа үлдсэн хатуу талст бодис дээр ус нэмэхэд өнгөний өөрчлөлт ажиглагддаг.

Өнгө хэрхэн өөрчлөгдөх вэ?

Өөрчлөлтүүд................................................................................

Тайлбар.....................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Хуруу шилийг халаахдаа яагаад А биш В багажийг ашигласан бэ?

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 6

Концентрацитай хлорт устөрөгчийн хүчлийн уусмал дундуур цахилгаан гүйдэл нэвтрүүлэв.

Электролизын үед электродууд дээр хийн бөмбөлөг үүсэж байв.

a. Электролизын үед катод анод дээр үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлно уу.

I. Катод

II. Анод

Дээрх даалгаврын оноо : 2

b. Катод дээр ялгарсан хийг хэрхэн таних вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

c. Багажан дээр катод, анод, болон платин электродыг тэмдэглэнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

d. 2моль/л концентрацитай давсны хүчлийн 200 мл уусмал дундуур 2 А гүйдлийг ямар хугацаанд нэвтрүүлэхэд хлор бүрэн ялгарах вэ?

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 4

Хатуу төлөвт буй А бодисыг шинжилж хүснэгтэнд үзүүлсэн үр дүнг гарган авчээ.

Туршилт

Ажиглалт

1) А бодисын гадаад байдал

Нунтаг, ногоон

2) А бодисыг хуруу шилэнд халаасан.

Ялгарсан B хийг туршиж үзсэн

Хар өнгөтэй хатуу Б бодис үүссэж В хий ялгарсан.

Ялгарсан В хий шохойн усыг булингартуулсан

3) А бодис дээр хүхрийн хүчил нэмсэн.


Үүссэн уусмал дээр натрийн гидроксид нэмсэн

Хий эрчимтэй ялгараад цэнхэр өнгийн уусмал үүссэн.

Цэнхэр өнгөтэй тунадас үүссэн.

A бодисыг тодорхойлно уу.

Дээрх даалгаврын оноо : 1

b. Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

i. A бодис задрах урвал.

ii. Шохойн усан дундуур В хийг нэвтрүүлэхэд явагдах урвал.

iii. A бодис хүхрийн хүчилтэй харилцан үйлчлэх урвал.

iv. Үүссэн уусмал натрийн гидроксидтой харилцан үйлчлэх урвал.

Дээрх даалгаврын оноо : 2

c. А бодисыг халааж задлах үед 0.8 г хар өнгөтэй бодис үүссэн бол урвалд орсон А бодисын массыг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Гэрийн нөхцөлд хэрэглэдэг цайруулагчийн идэвхтэй найрлага нь натрийн гипохлорит буюу NaClO байдаг. Цайруулагч дотор агуулагдах концентрацитай NaClO нь тодорхой хэмжээний устөрөгчийн хэт исэл (H2O2)-тэй урвалд орсон.

25 мл цайруулагч нь илүүдэл H2O2-ийн уусмалтай харилцан үйлчлээд 0.035 моль хүчилтөрөгч ялгаруулсан бол цайруулагч дахь NaClO-ын концентрацийг олно уу.

  • A.8.75 ∙ 10-4 моль/л    

  • B.0.7 моль/л

  • C.0.875 моль/л            

  • D. 1.4 моль/л

Оноо: 1

Аль график нь 13-18 протонтой атомын р орбиталь дахь хослоогүй электроны тоог илэрхийлсэн байна вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Метаны буцлах температур неоныхоос их байдгийн шалтгааныг зөв тайлбарласан хариуг сонгоно уу.

  • A.Метаны молекул неоны атомаас их масстай

  • B.Метаны молекулууд устөрөгчийн холбоогоор холбогддог харин неоны атомууд устөрөгчийн холбоогоор холбогдохгүй

  • C.Метаны молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч неоныхоос их

  • D. Метаны молекул туйлтай, харин неон туйлгүй

Оноо: 1

Аль урвалаар үүссэн нүүрстөрөгч агуулсан бүтээгдэхүүн нь органик урвалжаасаа бага холбооны өнцөгтэй байна вэ?

  • A.Бром этан натрийн гидроксидын спиртийн уусмалтай харилцан үйлчлэх

  • B.. Метан агаарт шатах

  • C.Метан илүүдэл хлортой хэт ягаан туяаны үйлчлэлээр халах урвалд орох

  • D Этений полимержих

Оноо: 1

Иодын талстыг зөөлөн халаахад ягаан уур үүсдэг. Өгсөн мэдээлэлд тохирох зөв хариултыг сонгоно уу.

Задарсан холбоо ба харилцан үйлчлэлийн хүчний төрөл , Ягаан өнгөтэй бодисын томьёо

  • A.  Ковалент холбоо. (I-I)                                                     I

  • B.Ковалент холбоо. (I-I)                                                      I2          

  • C.Туйлгүй молекул хоорондын хүч                                  I2

  • D. Туйлгүй болон - Туйлтай молекул хоорондын хүч    I2

Оноо: 1

Устөрөгчийн хэт исэл нь ус ба хүчилтөрөгч үүсгэн аажмаар задардаг.

Үүсэхийн стандарт энтальпийн өөрчлөлтийн утгыг ашиглан урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг олно уу.

  • A.+98 кЖ/моль

  • B.-98 кЖ/моль

  • C.-196 кЖ/моль

  • D. -947.2 кЖ/моль

Оноо: 1

Зэсийн хүдрээс зэсийг электролизоор гарган авдаг. Хольцтой зэс нь бага хэмжээний алт, мөнгө агуулсан байдаг. Электролизын үед эдгээр металл нь анодын орчимд шаар үүсгэн тунадаг. Мөнгө яагаад шаар үүсгэсэн бэ?

  • A.Мөнгөний ангижрах потенциал зэсээс их

  • B.Мөнгө нь катод дээр ялгарах зэсээс их нягттай

  • C.Мөнгө нь электролиттэй харилцан үйлчлээд усанд уусдаггүй мөнгөний хлоридын давс үүсгэнэ

  • D.Мөнгө электролиттэй харилцан үйлчлээд усанд уусдаггүй сульфатын давс үүсгэнэ.

Оноо: 1

Графикт өгөгдсөн температуртай үеийн хийн молекулын тоо ба энергийн хамаарлыг үзүүлжээ. Тодорхой хэмжээний энерги бүхий молекулууд мөргөлдсөнөөр химийн урвал явагддаг.

Eид-хийн хоорондох катализа-тортай болон катализаторгүй үеийн идэвхжлийн энерги.

Зурагт тохирох зөв илэрхийллийг сонгоно уу.


  • A.Eид1 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

       Eид2 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт их

  • B.Eид1 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

       Eид2 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт их

  • C.Eид1 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт их

        Eид2 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

  • D.Eид1 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт их

        Eид2 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

Оноо: 1

Голын усанд Ca2+, Mg2+, CO32-, HCO3-, Cl- ба NO3- ион агуулагдана. Ундны усанд кальцийн гидроксид нэмэх үед ямар тунадас үүсэх вэ?

  • A. . CaCl2              

  • B.CaCO3          

  • C.Ca(NO3)2

  • D. Mg(NO3)2

Оноо: 1

Аммонийн нэгдлүүд агуулсан газруудад агаарын бохирдол их байдаг. Энэ нь дараах урвал явагдсантай холбоотой.

Дараах илэрхийллийн аль нь энэ урвалд тохирохгүй вэ?

  • A.Хүчил суурийн саармагжих

  • B.Донор акцепторын холбоо үүсэх

  • C.Ионы холбоо үүсэх

  • D. Исэлдэн, ангижрах

Нийт: 16693