Бага хэмжээний аммиакийг танихад аль арга нь тохиромжтой вэ?
А. Өнгөөр
B. Лакмусын улаан цаасыг хөх болгодог
С. Лакмусын хөх цаасыг улаан болгодог
D. Агаараас хөнгөн хий
Аль эгнээнд Cr3+, CrO42-, Cr2O72- ионы өнгүүдийг зөв бичсэн байна вэ?
A.Ногоон, улаан, улбар шар
B.Улаан, шар, улбар шар
C.Ногоон, шар, улбар шар
D.Улбар шар, Ногоон, Шар
Уусмалд нитрат ион байгааг яаж таних вэ?
A.Нитратыг хөнгөнцагаанаар ангижруулан азотын диоксид болон аммиак үүсгэнэ
B.Нитратыг калийн перманганатаар исэлдүүлэн өнгөний өөрчлөлтөөр
C.Илрүүлэгчээр
D. Нитрат бүгд усанд сайн уусдаг тул уусгана
1 ба 2 дугаартай хуруу шилэнд үл мэдэгдэх давсны уусмал агуулагдаж байв. Эдгээр давснууд ижил анион агуулдаг болох нь мэдэгдэж байсан бөгөөд давсан дахь ионуудыг танихын тулд дараах туршилтыг явуулж үр дүнг хүснэгтэд үзүүлэв.
Туршилт |
1-р хуруу шил |
2-р хуруу шил |
Дөлний өнгийг турших |
Дөлний өнгийг ягаан болгодог |
Дөлний өнгийг шар болгодог |
Давсны хүчлийн шингэрүүлсэн уусмал нэмэх |
Өнгөгүй хий ялгарсан |
Өнгөгүй хий ялгарсан |
Ялгарсан хийг шохойн усан дундуур нэвтрүүлэхэд цагаан тунадас үүсдэг |
Ялгарсан хийг калийн перманганатын хүчиллэг уусмал дундуур нэвтрүүлэхэд уусмалыг өнгөгүй болгодог |
|
Нэмэлт туршилт |
Давсны уусмал дээр барийн хлоридын уусмал нэмэх үед цагаан өнгийн тунадас үүсдэг бөгөөд энэхүү тунадас илүүдэл хүчилдээ уусдаг |
Туршилтын үр дүнгээс үндэслэн 1 ба 2 р хуруу шилэнд ямар бодисууд агуулагдаж байсныг тодорхойлно уу
A.CaCO3, Na2SO4
B.K2CO3, Na2SO4
C.K2CO3, Na2SO3
D.Li2CO3, Na2SO4
Нэгэн карбон хүчлийн томъёог тодорхойлохын тулд натрийн гидроксидоор фенолфталейн ашиглан титрлэжээ.
a) Хүчлийг титрлэхэд шаардлагатай багажуудаас 5-ыг нэрлэнэ үү.
b) 0.1 моль/л концентрацитай NaOH –ийн 25 мл уусмалыг титрлэхэд 16.67 мл хүчлийн уусмал зарцуулагдсан бол 1 л хүчлийн уусмал дахь хүчлийн тоо хэмжээг олно уу.
с) Хэрэв 9 г хүчлийг 1 л болтол нь усаар шингэлж хүчлийн уусмалыг бэлтгэсэн бол хүчлийн молийн массыг олно уу.
a) Фенол, этанол, усыг хүчиллэг шинж ихсэх дарааллаар байрлуулна уу.
b) Бүх урвалын тэгшитгэлийг гүйцээж бичээд урвал явуулах нөхцөлийг суман дээр тэмдэглэнэ үү.
Дараах бодисуудын бүтцэд үндэслэн дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.
a) Эдгээр молекулын туйлшрал ихсэх дарааллаар байрлуулна уу. Үндэслэлээ тайлбарлана уу.
b) Метанол усанд сайн уусдаг бол ус ба метанолын молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүчний төрлийг тодорхойлно уу.
c) Диметилийн эфир усанд уусах уу?
Хлорт нитрозил NOCl дараах тэгшитгэлийн дагуу задарч азотын моноксид NO үүсгэдэг
230⁰С ба 465⁰С д тэнцвэр тогтсон саванд өөр өөр тоо хэмжээ бүхий гурван хий агуулагдаж байв. Температур тус бүр дэх хийн концентрацийг хүснэгтэд үзүүлэв.
Концентраци, (моль/л) |
|||
Температур, 0C |
NOCl |
NO |
Cl2 |
230 |
2.33 ∙ 10-3 |
1.46 ∙ 10-3 |
1.15 ∙ 10-2 |
465 |
3.68 ∙ 10-4 |
7.63 ∙ 10-3 |
2.14 ∙ 10-4 |
a) Тэнцвэрийн тогтмолыг тооцоолох илэрхийллийг бичнэ үү.
Тэнцвэрийн тогтмолын нэгжийн гаргалгааг хийнэ үү?
b) 230⁰C температурт тэнцвэрийн тогтмолыг тооцоолно уу.
c) 465⁰С температурт тэнцвэрийн тогтмолыг тооцоолно уу.
d) Температур ба тэнцвэрийн тогтмолын хооронд ямар хамаарал байна вэ?
Хар тугалган (IV)-ны хлорид, бромид ионыг бром болтол исэлдүүлэг ба Pb4+ ион ангижран Pb2+ ион үүсгэнэ. 6.98г хар тугалга (IV) хлорид дээр натрийн бромидыг илүүдэл хэмжээтэйгээр нэмэх үед ялгарсан бромын масс.
A. 0.799 г
B.1.598 г
C.3.196 г
D.6.392 г
x,y,z элементийн физик шинж чанар хүснэгтэд үзүүлэв.
Элемент |
tхай ⁰C |
tбуц ⁰C |
Нягт, г/см3 |
X |
-7 |
59 |
3.12 |
Y |
98 |
883 |
0.9 |
Z |
649 |
1107 |
1.7 |
X, Y, Z элементийг тогтооно уу.
A. X = Br2 Y = Al Z = Si
B. X = Br2 Y = Na Z = Mg
C. X = I2 Y = Mg Z = Na
D. X = I2 Y = Si Z = K
А нэгдэл нь дараах шинж чанартай. Үүнд
• Тасалгааны температур, атмосферын даралтанд шингэн төлөвтэй
• Устай холилдохгүй
• PCl5-тай цагаан өнгийн уур үүсгэдэггүй
Энэ ямар бодис вэ?
A. Этан
B.Этаны хүчил
C.Этилийн спирт
D.Этил этаноат
Аль хий нь автомашины хөдөлгүүрийн яндангийн утаанд бусдаасаа их хэмжээтэй агуулагдах вэ?
A.Нүүрстөрөгчийн диоксид
B.Нүүрстөрөгчийн моноксид
C.Азот
D.Усны уур
Барилгын материалд өргөнөөр хэрэглэдэг болсон шохойг Са(OH)2 -г гарган авахдаа шохойн чулууг CaCO3-г түүхий эдээр авдаг.
Шохой шатаах зууханд 10000С-д шохойн чулууны задрах урвал явагдана.
Урвал 1. CaCO3(хат) → CaO(хат)+ CO2(х)
Ус нь кальцийн оксидтой харилцан үйлчилнэ.
Урвал 2. CaO(хат) + H2O(ш) → Ca(OH)2(хат)
Эдгээр урвалын энтальпийн өөрчлөлт ямар байх вэ?
A.1-р урвал эндотерм, 2-р урвал эндотерм
B. 1-р урвал эндотерм, 2-р урвал экзотерм
C.1-р урвал экзотерм, 2-р урвал эндотерм
D.1-р урвал экзотерм, 2-р урвал экзотерм
Электролизын үед анод дээр үүсэх хлорыг шүлтийн халуун уусмал дундуур нэвтрүүлэв.
a) Энэ үед хлор – 1 ба +5 исэлдэхүйн хэмтэй 2 нэгдэл үүсгэдэг бол урвалаар үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү?
b) Энэ урвалын исэлдүүлэгч ба ангижруулагчийг тогтооно уу.
c) Илүүдэл концентрацитай шүлтийн 200 мл уусмал дундуур хэвийн нөхцөлд 33.6 л хлор нэвтрүүлсэн бол урвалын эцэст натрийн хлоратын уусмалын молийн концентрацийг олно уу.
Дараах хийнүүдийн алийг хүчилтөрөгч дутагдалтай үед шатаахад хоргүй хий үүсгэх вэ?
A.Метан
B.Устөрөгч
C.Хүхэр
D.Пропен
Бензойн (C6H5COОHl)-ы хүчилтэй харилцан үйлчлээд давс, нүүрсхүчлийн хий, ус үүсгэх бодисыг олно уу?
A. Натрийн гидрокарбонат
B. Нүүрсний хүчил
C. Цууны хүчил
D. Бензойны хүчлийн натрийн давс
Калийн перманганатын хүчиллэгжүүлсэн халуун уусмалыг өнгөгүй болгодог боловч бромын усны өнгийг арилгадаггүй бодис аль нь вэ?
A.Бутан
B.Этанол
C. Этен
D.Этаны хүчил
Аммиак хийн төлөвт байгаа хлортой дараах харилцан үйлчлэлд ордог.
8NH3 + 3Cl2 → N2 +6NH4Cl
Дараах нотолгооны аль нь үнэн бэ?
A.Бүх азот исэлдсэн
B. Хлор ангижирсан
C.Аммоны хлоридын уусмалын орчин рН>7 байдаг
D.Энэ урвал эргэх урвал юм
Үеийн дагуу элементүүдийн атомын радиус хэрхэн өөрчлөгдөхийг хүснэгтэд үзүүлэв.
Элемент |
Na |
Mg |
Al |
Si |
P |
S |
Cl |
Атомын радиус, нм |
0.186 |
0.160 |
0.143 |
0.117 |
0.110 |
0.104 |
0.099 |
a) Яагаад атомын радиус багасаж байна вэ?. [1 оноо]
b) Дараах ионы радиусын өөрчлөгдөх хандлагыг графикаар илэрхийлнэ үү. [1 оноо]
Ион |
Na+ |
Mg2+ |
Al3+ |
P3- |
S2- |
Cl- |
c) Ионы радиусын хандлагын шалтгааныг тайлбарлана уу. [1 оноо]
Натри, хүчилтөрөгч, хүхэр нь үелэх хүснэгтийн нэг үед байрлах бөгөөд натрийн оксид (Na2O) нь ионы холбоотой, хүхрийн диоксид (SO2) нь ковалент холбоотой.
a) Оксид тус бүрийн устай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү. [1 оноо]
Na2O
SO2
b) Үүссэн усан уусмалуудыг холих үед явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
c) Натрийн гидроксидын 200 мл 0.5 моль/л концентрацитай уусмал дундуур хэвийн нөхцөлд 0.56 л хүхрийн диоксидыг нэвтрүүлсэн бол үүссэн давсны тоо хэмжээг олно уу. [1 оноо]