Угаалгын хужир бол натрийн карбонатын талст давс Na2CO3*H2O юм. Сурагч энэхүү талст давсны томъёог тодорхойлохын тулд 5.13 г угаалгын хужирыг усанд уусгаж 250 мл уусмал бэлтгэжээ. Энэ уусмалаас 25 мл таслан авч 0.1 моль/л концентрацитай давсны хүчлийн уусмалаар титрлэхэд 35.8 мл хүчил зарцуулагдав. Туршилтын үр дүнд үндэслэн талст давсны томъёог дараах дарааллын дагуу тооцоолно уу.
a) Натрийн карбонат давсны хүчилтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
b) 35.8 мл 0.1 моль/л концентрацитай хүчлийн уусмалын доторх хлорт устөрөгчийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) 25 мл, ба 250 мл натрийн карбонатын уусмал доторх давсны молийг олно уу. [1 оноо]
d) Натрийн гидрокарбонатын талст давс дахь усны молекулын тоог тодорхойлно уу. [1 оноо]
Ижил концентрацитай дараах хүчлүүдийн алинд нь цайр удаан уусах вэ?
A.Давсны хүчил
B.Хүхрийн хүчил
C.Иодот устөрөгчийн хүчил
D.Цууны хүчил
A2(хий) + B2(хий) = 2AB(шин) урвалд А бодисын концентрацийг 3 дахин ихэсгэхэд урвалын хурд хэд дахин ихсэх вэ?
A. 3
B. 6
C.8
D.9
Берилли, магни, кальци болон стронцийн нитратууд бүгд халаалтаар задардаг. 2 г эдгээр нитратын нэгийг задлахад хэвийн нөхцөлд 683 мл хийн хольц үүссэн.
a) 2-р бүлгийн металлуудын нитратын задралаар хийн хольц үүсдэг бол урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
b) Урвалын үед ялгарсан нийт хийн хийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) Задралд орсон нитратын молекул массыг олж, үл мэдэгдэх металлыг тодорхойлно уу? [2 оноо]
Хоёр валенттай 4.6 г металл нь 1000C температуртай 2 атм даралттай үед 0.88 л хүчилтөрөгчтэй харилцан үйлчлээд оксид үүсгэдэг.
a) Урвалд орсон хүчилтөрөгчийн тоо хэмжээг олно уу.
b) Металлын молийн массыг олно уу.
c) Энэ металлын оксидыг давсны хүчлээр саармагжуулах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
Гааны найрлагад агуулагддаг органик нэгдлийн томъёог өгөв.
А. Энэ бодисын найрлагад байгаа нүүрстөрөгчийн атомуудын эрлийзжилтийг тогтоож өгсөн хүснэгтийг бөглөнө үү.
sp3 |
sp2 |
|
Нүүрстөрөгчийн атомын тоо |
B. Молекул дахь C-C хооронд үүссэн пи ба сигма холбооны тоог тодорхойлно уу.
π холбоо |
σ холбоо |
|
Холбооны тоо |
C. Өгсөн нэгдлийн найрлага дахь элементүүдийн эзлэх хувийг олно уу.
Олейны хүчлийн томъёог өгчээ.
a) Олейны хүчил ямар бодисын найрлаганд агуулагдах вэ? [1 оноо]
b) Олейны хүчлийн цис ба транс изомерын томъёог бичнэ үү? [1 оноо]
c) Олейны хүчил агуулсан тос ямар төлөвт орших вэ? [1 оноо]
Азот устөрөгчтэй харилцан үйлчилж аммиак үүсгэдэг.
N2(х) + 3N2(х) ⇄ 2NH3(х)
2 моль азот, 6 моль устөрөгч, 2,4 моль аммиакын хольцыг урвалд оруулжээ. Тэнцвэр тогтох үед хольцод 2,32 моль азот агуулагдаж байв.
a) Тэнцвэрийн тогтмолыг олох илэрхийллийг бичнэ үү. [1 оноо]
b) Тэнцвэрийн тогтмолыг тооцоолно уу. [1 оноо]
c) Бүтээгдэхүүний гарцыг ихэсгэхийн тулд даралтыг хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ. [1 оноо]
Аль нэгдлийн дотор 57.5 % натри агуулагдахвэ?
A.Натрийн карбонат
B.Натрийн хлорид
C.Натрийн гидроксид
D.Натрийн оксид
Na, Mg, Cl, Si, P, S-ийн ямар гурван физик шинж чанарыг илэрхийлсэн байна вэ?
A.Иончлолын энерги, хайлах температур, цахилгаан дамжуулалт
B.Атомын радиус, цахилгаан дамжуулалт, дулаан дамжуулалт
C.Атомын радиус, хайлах температур, иончлолын энерги
D.Цахилгаан дамжуулалт, хайлах температур, иончлолын энерги
Архины найрлагад байдаг этанол нь хүний биед сөрөг үйлчилгээ ихтэй байдаг. Дараах өвчлөлүүдийн алийг нь үүсэхэд этанол хамгийн их нөлөө үзүүлэх вэ?
A.Ясан дахь кальцийг өөртөө уусгаснаар ясны сийрэгжилт үүсгэдэг.
B.Уушигны өвчин, уушигны хавдар үүсгэх нөхцөл болдог.
C.Элгэн дэх ацетил КоА-г ихэсгэснээр элэг өөхлөхөд хүргэдэг.
D.Цусны бүлэгнэлийг хурдасгаж зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө.
Тамхины утааны найрлага дахь бодисуудыг хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө ялангуяа амьсгалын тогтолцоо, зүрх судасны үйл ажиллагааг гэмтээдэг байдлаар нь гурван бүлэгт хуваадаг.
a) Эдгээр гурван бүлгийн нэрийг гүйцээж бичнэ үү. [1 оноо]
b) Нүүрстөрөгчийн дутуу исэл хүний биед ямар сөрөг үйлчилгээтэй вэ. [1 оноо]
c) Тамхи нь хүний ямар эрхтнийг гэмтээж болохыг бичнэ үү. [1 оноо]
Хүнсний илчлэг тооцоолох томъёо нь K = 4a + 4b + 9.1c байдаг. Энд K- илчлэг чанар, a- уургийн масс, b- нүүрс усны масс, c- өөх тосны масс болно.
a) Энэ томъёонд байгаа 4 ба 9 тоо юуг илэрхийлсэн тоонууд вэ?. [1 оноо]
b) Сургуулийн үдийн цайнд сурагчид будаатай махтай шөл 250 г, мантуу 1 ш (50 г)-ийг иджээ.
100 г хүнсэнд агуулагдах шимт бодис:
Хүнсний бүтээгдэхүүн |
Уураг, г |
Нүүрсус, г |
Өөх тос, г |
Будаатай махтай шөл |
19.7 |
7.67 |
6.6 |
Мантуу |
2.53 |
19.9 |
0.74 |
Энэ сурагчийн үдийн хоолонд идсэн хүнсэн дэх уураг .... г, өөх тос .... г, нүүрсус .... г байна. [1 оноо]
c) Хэрэв хүний хоногийн хоолны илчлэг дунджаар 2000 ккал байдаг бол сурагч үдийн хоолоор нийт илчлэгийн хэдэн хувийг авсан бэ? [1 оноо]
Поливинилхлорид (PVC) хуванцарын хаягдлын задралын тухай зөв илэрхийллүүдийг сонгоно уу?
a. PVC хуванцар бактерийн үйлчлэлээр аажим задардаг.
b. PVC хуванцар нарны гэрлээр аажим задардаг.
c. PVC шаталтаар их хэмжээний этилен үүсдэг.
d. PVC шатах үед их хэмжээний HCl хий үүсдэг.
A.a, b, d
B. a, b
C.c, d
D.a, d
Дэлхийн гадаргуу орчмын агаарын дундаж темпратур ихсэхэд хүлэмжийн хий нөлөөлдөг.
a) Анхдагч хүлэмжийн хийг үүсгэгч бодисуудаас 3-ийг бичнэ үү. [1 оноо]
b) Нүүрстөрөгчийн моноксид хэрхэн хүлэмжийн хийн нөлөө үзүүлэх вэ. [1 оноо]
c) Октан (C8H18) автомашины хөдөлгүүр дотор дутуу шатаж нүүрстөрөгчийн моноксид үүсгэх урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
3,15 гр шавелийн хүчлийн талст гидрат (H2C2O4∙nH2O)-ыг усанд уусгаж 250 мл уусмал бэлтгэв. Энэ уусмалаас 25 мл таслан авч 0,1 моль/л концентрацитай калийн перманганатын хүхрийн хүчлээр хүчлээр хүчиллэгжүүлсэн уусмалаар титрлэжээ. Энэ үед калийн перманганатын уусмалаас 10 мл зарцуулагдсан.
a) Урвалын тэгшитгэлийг гүйцээж электрон ионы аргаар тэнцүүлнэ үү. [1 оноо]
MnO4- + C2O42- + H+ → ……. + CO2 + H2O
b) Титрлэлтэнд зарцуулсан калийн перманганатын тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) 25 мл шавелийн хүчлийн уусмал дахь хүчлийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]
d) 3.15 г хүчлийн талст гидратад агуулагдах хүчлийн массыг олно уу. [1 оноо]
e) Хүчлийн талст гидратын томъёог тогтооно уу. [1 оноо]
Үелэх системийн 3-р үеийн элементүүдийн хайлах цэгийг хүснэгтэд үзүүлэв.
Элемент |
Цөмийн цэнэг |
Тэмдэг |
Хайлах цэг, K |
Натри |
11 |
Na |
371 |
Магни |
12 |
Mg |
922 |
Хөнгөн цагаан |
13 |
Al |
933 |
Цахиур |
14 |
Si |
1683 |
Фосфор |
15 |
P |
317 |
Хүхэр |
16 |
S |
392 |
Хлор |
17 |
Cl |
172 |
Аргон |
18 |
Ar |
84 |
a) 3-р үеийн элементүүдийн хайлах температурын өөрчлөлтөөр диаграмм байгуулна уу.
b) Цахиур яагаад өндөр температурт хайлж байна вэ?
c) Аргон яагаад хамгийн бага температурт хайлж байна вэ?
Түүхий нефтийг боловсруулж олон төрлийн нүүрсустөрөгчдийг гарган авдаг.
a. Түүхий нефтийг боловсруулахад явагддаг физик, химийн хувирлаас нэрлэнэ үү.
Физик хувирал.............................................
Хими хувирал................................................
b. Түүхий нефтээс алкан ба алкены аль алиныг гарган авах боломжтой.
i Алкан яагаад химийн идэвхгүй байдаг вэ?
…………………………………………………….
…………………………………………………….
ii Пропан ба пропены молекул дахь химийн холбооны өнцөг хэд байх вэ?
…………………………………………………….
…………………………………………………….
c. Метан хлортой харилцан үйлчлэх урвалаар хлорт метан үүсэх урвалын механизмыг тайлбарлана уу? Урвалын үе шат болон хувирлуудыг бичнэ үү.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
Хар тугалганы оксид (Pb3O4)-ыг нүүрсээр ангижруулах урвал
1.37 г хар тугалганы оксидыг нүүрсээр ангижруулав.
a. Урвал бүрэн явагдахад хамгийн ихдээ хэдэн г хартугалга үүсэх вэ? [1 оноо]
b. Хэрэв урвалын гарц 75% байсан бол үүсэх хартугалганы массыг олно уу? [1 оноо]
c. Энэхүү туршилтыг явуулахын тулд
1-рт тодорхой масстай хартугалганы оксид ба нүүрсийг жигнэн авсан.
2-рт хоёр бодисыг холиод, халаасны дараа үүссэн хольцын массыг хэмжсэн.
3-рт урвалын эхний ба эцсийн хуруу шилний жингийн зөрүүгээр ялгарсан хийн массыг олж урвалаар үүссэн бодисын массыг тооцно. Энэ туршилтанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл ба аюулгүй ажиллагааг төлөвлөнө үү. [2 оноо]
Багаж хэрэгсэл
Аюулгүйн ажиллагаа
Металлыг хүчилтөрөгчийн дотор шатаагаад үүссэн бүтээгдэхүүний массын зөрүүгээр металлыг тодорхойлов.
Туршилтын үед хийсэн хэмжилтүүдийг хүснэгтэнд үзүүлэв.
Хэмжилт |
Масс, г |
Хоосон тигель |
13.44 |
Металлтай тигель |
14.04 |
Металлын оксидтой тигель |
14.44 |
a. Туршилтанд шаардлагатай багаж, бодис урвалж, аюулгүй ажиллагааг бичнэ үү. [1 оноо]
Багаж
Аюулгүй ажиллагаа
b. Урвалд орсон металл ба үүссэн металлын оксидын массыг олно уу. [1 оноо]
mметалл= .............. mметаллын оксид =
c. Өгөгдсөн металл II валенттай ямар металл болохыг тогтооно уу? [1 оноо]