• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 5

Хэвийн нөхцөлд байгаа нэг моль ямар ч хий 22.4 л эзэлхүүнтэй байдаг.

a. Дараах хүснэгтэнд байх А, В, С, D тоог олно уу. [1 оноо]

Хий

Хийн эзэлхүүн, мл

Хийн тоо хэмжээ, моль

Хийн масс, г

CH4

112

А

В

О2

С

D

8

b. Хоёр тариурыг хооронд нь зурагт үзүүлсэний дагуу холбожээ

40 мл хүчилтөрөгч (О2) 40 мл азот (II)-ын оксид (NO)

1- тариуртай хийг 2-р тариурт шилжүүлсний дараа NOx оксид үүсэв.

i. Хийн нийт эзлэхүүн урвалд орсон хүчилтөрөгчийн эзлэхүүнээс хамаарах хамаарлын графикыг ашиглан исэлдэх урвалд орсон хүчилтөрөгчийн эзлэхүүнийг олно уу [1 оноо]

ii Урвалд орсон азотын оксид (NO)-ын эзлэхүүнийг олно уу [1 оноо]

iii Азотын оксид (NO)-ын ­томъёог тогтооно уу. [1 оноо]

c. Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү [1 оноо]

Оноо: 3

25 мл барийн гидроксид (Ва(ОН)2 )–ын уусмалыг саармагжуулахад давсны хүчлийн 50 мл 0.1 моль/л концентрацитай уусмалаар титрлэв.

a. Холбогдох урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]

b. Титрлэлтийн үед эквивалент цэгийг тодорхойлохын тулд ямар илрүүлэгч ашиглах вэ? Илрүүлэгчийн өнгөний өөрчлөлт ямар байх вэ? [1 оноо]

c. Барийн гидроксидын молийн концентрацийг олно уу. [1 оноо]

Оноо: 3

Барилгын ажилд ашиглах шохойн чулууны найрлага дахь кальцийн карбонатын агууламжийг тодорхойлохын тулд түүнийг давсны хүчлээр титрлэдэг. Шохойн чулуунд агуулагдах бусад хольц давсны хүчилтэй урвалд ордоггүй

a) Урвалын болон ионы тэгшитгэлийг бичнэ үү. [2 оноо]

Урвалын тэгшигтгэл

Ионы тэгшитгэл

b) Урвалаас үүсэх нүүрсхүчлийн хийг илүүдэл шохойн усны уусмал дундуур нэвтрүүлэхэд явагдах урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]

c) 1 г шохойн чулууг хүчлээр үйлчлэх үед ялгарсан хийг шохойн усан дундуур нэвтрүүлэв. Энэ үед 0.8 г тунадас үүссэн бол шохойн чулуун дахь кальцийн карбонатын агуулгыг хувиар илэрхийлнэ үү [1 оноо]

Оноо: 3

Хром (III)-ын хлоридод Cr3+ ба Cl- ион агуулагдана.

a) Дараах жижиг хэсгүүдийн электрон байгууламжийн томъёог бичнэ үү. [1 оноо]

I. Хлорын атом

II. Хлорын ион

III. Хромын атом

IV. Хромын III ион

b) Хлорын атом ба хлорын ионы радиусыг харьцуулна уу. Яагаад радиус өөрчлөгдөж байна вэ? [1 оноо]

c) Хромын атом, хромын ионы радиусыг жишиж ялгаатай байгаагийн шалтгааныг тайлбарлаарай. [1 оноо]

Оноо: 1

. Ямар исэлдэхүйн хэмтэй хлор агуулсан оксидод массын хувиар 59,66% хлор агуулагдах вэ?

  • A.+1

  • B.+3

  • C.+5

  • D. +7

Оноо: 1

Байгаль дахь дараах эрдсүүдийн алинд нь төмрийн агуулга хамгийн их байх вэ?

  • A.Төмрийн соронзон гүр (Fe3O4)

  • B.Төмрийн улаан гүр (Fe2O3)

  • C.Пирит (FeS2)

  • D. Төмрийн байван (FeSO4∙7H2O)

Оноо: 1

Аль тохиолдолд төмөр хоёр валенттай нэгдэл үүсгэх вэ?

  • A.Fe + H2SO4 (конц)  халаалт

  • B.Fe + HNO3 (шин)

  • C. Fe + Cl2 илүү

  • D. Fe + S →

Оноо: 3

Төмрийг гаргаж авах үйлдвэрт 200 кг 30% Fe3O4 агуулан Соронзон гүрийг ашиглажээ.

Төмрийн үйлдвэрт 200 кг 29 % Fe3O4 агуулсан соронзон гүрийг ашиглав.

a) Нүүрстөрөгч (II)-ийн оксидоор Fe3O4 оксидыг ангижруулах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]

b) Соронзон гүрийн найрлага дахь төмрийн оксидын тоо хэмжээг олно уу. [1 оноо]

c) Соронзон гүрээс 80%-ийн гарцтайгаар төмөр гаргаж авсан бол үүссэн төмрийн массыг олно уу. [1 оноо]

Оноо: 1

Гидридүүдийн буцлах температурыг хүснэгтэд үзүүлэв.

Доорх эгнээний дагуу гидрүүдүүдийн буцлах температур ихсэж байгаа шалтгааныг аль тохиолдолд илүү зөв тайлбарласан байна вэ?

Гидрид

CH4

SiH4

GeH4

SnH4

NH3

H2O

HF

Буцлах температур, К

112

161

185

221

241

373

293

  • A. Үеийн дагуу гидридүүдийн масс ихсэхэд буцлах температур ихэснэ.

  • B.Гидридүүдийн масс ихсэхэд буцлах температур ихэснэ.

  • C.Үеийн дагуу элементүүдийн цахилгаан сөрөг чанарын зөрүү ихсэж холбооны туйлшрал нэмэгдсэнээр молекул хоорондын ван дер Ваальсын хүч нэмэгдэх учраас гидридүүдийн буцлах температур ихэснэ.

  • D. 2-р үеийн элементүүдэд цөмийн цэнэг ихсэн тусам Элемент – Н холбооны туйлшрал ихсэж молекул хоорондын устөрөгчийн холбоо үүссэнээр буцлах температур ихэсдэг.

Оноо: 1

Эдгээр бодисын жижиг хэсгүүдийн хоорондын химийн холбооны төрлийг тогтооно уу.

a. b. c.

  • A. a. Металлын                         b. Туйлгүй ковалент                       c Ионы

  • B.a. Ионы холбоо                   b. Туйлтай ковалент                      c. Металлын

  • C. a. Металлын                         b. Туйлтай ковалент                      c. Ионы

  • D. a. Ионы                                 b. Туйлгүй ковалент                       c. Металлын

Оноо: 1

А. В. С.

Эдгээр бодисын цахилгаан дамжуулалт ба хайлах температур ямар байх вэ?

А бодис

В бодис

С бодис

t0хай

Цахилгаан дамжуулалт

t0хай

Цахилгаан дамжуулалт

t0хай

Цахилгаан дамжуулалт

A

Их

Уусмал ба хайлмалдаа дамжуулна

Их

Дамжуулахгүй

Их

Сайн дамжуулна

B

Их

Сайн дамжуулна

Дунд

Бага дамжуулна

Бага

Уусмал ба хайлмалдаа дамжуулна

C

Бага

Дунд зэрэг

Дунд

Дамжуулахгүй

Их

Сайн

D

Бага

Дамжуулахгүй

Бага

Бага дамжуулна

бага

Дамжуулахгүй

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

А, В, С нэгдлийн 1-5-р шинж чанар ба А-Е тайлбарыг зөв харгалзуулна уу.

А. В. С.

  • A.1f, 2e, 3a, 4e, 5b  

  • B.1b, 2a, 3d, 4e, 5f

  • C.1c, 2 e, 3a, 4b, 5f

  • D.  1d, 2c, 3b, 4e, 5a     

Оноо: 1

1-с 6 дугаартай энтальпигийн өөрчлөлтүүдийг A-F дугаартай тэгшитгэлүүдтэй зөв харгалзуулна уу?

  • A.1a, 2f, 3b, 4e, 5c, 6d

  • B.1c, 2e, 3b, 4a, 5f, 6b      

  • C.1a, 2f, 3b, 4d, 5e, 6c      

  • D. 1d, 2f, 3b, 4a, 5e, 6c      

Оноо: 1

Аль графикт хийн эзлэхүүн ба даралтын хоорондын хамаарлыг зөв илэрхийлсэн байна вэ.

A. B. C. D.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Цайрын нитратын усан уусмалд урвал бүрэн явагдаж дуусах хүртэл нь натрийн гидроксидыг дусал дуслаар нэмжээ. Энэ үед ямар үзэгдэл ажиглагдах вэ?

  • A.Цагаан тунадас үүсээд илүүдэл шүлтэндээ уусна

  • B.Тунгалаг уусмал үүсээд илүүдэл шүлтэнд аажимдаа булингартана   

  • C.Цагаан тунадас үүснэ

  • D. Тунгалаг уусмал үүснэ

Оноо: 1

1-с 6 дугаартай оксидуудын шинж чанарыг А - F дугаартай оксидуудтай зөв холбоно уу.

  • A. 1 – A          2 – F               3 – E               4 – B               5 – C               6 – D  

  • B.1 – C          2 – A               3 – B               4 – E               5 – F               6 – D  

  • C.1 – C          2 – F               3 – A               4 – D               5 – B               6 – E  

  • D. 1 – F          2 – C               3 – B               4 – A               5 – D               6 – E

Оноо: 4

2-бром-2-метилбутаны галогент алкан юм.

a) 2-бром-2-метилбутаны байгуулалтын томъёог бичнэ үү. [1 оноо]

b) 2-бром-2-метилбутаны шүлтийн уусмал дахь гидроксид ионтой харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичнэ үү. [2 оноо]

i. Энэ урвалын төрлийг тодорхойлно уу.

ii. ОН- ион яагаад нуклеофиль урвалж болдог вэ?

c) Энэ урвалын явагдах механизмыг тайлбарлана уу. [1 оноо]

Оноо: 4

Лабораторын нөхцөлд хлорт устөрөгчийг хуурай натрийн хлоридыг концентраци ихтэй хүхрийн хүчлийн уусмалаар үйлчилж гарган авдаг.

a) Туршилт явуулах багажийг нэрлэнэ үү. [1 оноо]

b) Урвалаас ялгарсан хийг ямар аргаар дараах аргуудаар хураан авах боломжтой вэ? Дүгнэлт бичнэ үү [2 оноо]

Дүгнэлт: Агаарыг түрүүлэх

Усыг түрүүлэх

c) Лабораторын нөхцөлд хлорт устөрөгчийн хүчлийг гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү [1 оноо]

Оноо: 3

Бром нь байгаль дээр 2 изотопитой бөгөөд 79 массын тоотой изотопи нь 55%-ийг эзэлдэг. Бромын харьцангуй дундаж атом масс 79.9 бол бромын хоёр дахь изотопийн массын тоог олно уу.

a) Изотопийн дундаж атом массыг олох томъёог бичнэ үү. [1 оноо]

b) Бромын хоёр дахь изотопийн массын тоог олно уу. [1 оноо]

c) Бромын изотопууд дахь протон нейтрон, электроны тоог тодорхойлно уу. [1 оноо]

Оноо: 1

Аль эгнээнд зөвхөн изотопиудбайна вэ?

  • A.16O, 32S, 12C

  • B.41K, 41Ca, 41Sc

  • C.40A2, 40K, 40Ca

  • D. 16O, 17O, 18O

Нийт: 16693