• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

0,25 моль хлорын молекул дахь хлорын атомын тоог олоорой.

  • A.1.62 x 1023

  • B.3.01 x 1023

  • C.6.02 x 1023

  • D.1.51 x 1023

Оноо: 1

Тус бүр 56 г жинтэй хлорт устөрөгч, азот, ацетилен, этилен болон цахиур байв. Эдгээрийн хэд нь тоо хэмжээгээр тэнцүү байх вэ?

  • A.2

  • B.3

  • C.4

  • D.5

Оноо: 1

1 л хий хэвийн нөхцөлд 3.17 г масстай байв. Энэ хийн гелитэй харьцуулсан нягтыг олно уу.

  • A.17.00

  • B. 17.75

  • C.18.00

  • D. 18.45

Оноо: 3

Кальцийн нитрат (Ca(NO3)2) өгөгджээ.

a) Энэ молекулын байгуулалтын томъёог бичнэ үү.

b) Энэ молекулд байх химийн холбооны төрлийг тогтоож жишээлэн тайлбарлана уу.

c) 200 мл 2 моль/л концентрацитай кальцийн нитратын уусмал дахь давсны тоо хэмжээг олно уу.

Оноо: 3

12.04 x 1023 ш хлорын молекул агуулсан хий Т=273 К ба Р=202.6 кПа даралтад оршиж байв.

a) Хлорын тоо хэмжээг олно уу.

b) Хэвийн нөхцөлд хлорын эзлэхүүнийг олно уу.

c) Т=273 К ба Р=202.6 кПа даралтад эзлэхүүнийг олно уу.

Оноо: 4

Натрийн карбонатын талст гидрат (Na2CO3∙nH2O) давсны хүчилтэй харилцан үйлчлээд натрийн хлорид, нүүрстөрөгчийн диоксид ба ус үүсгэдэг. 2.86 г Na2CO3∙nH2O талст давс 50 мл 0.4 моль/л концентрацитай давсны хүчилтэй харилцан үйлчлэв.

a) Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]

b) Урвалд хэдэн моль HCl урвалд орсон бэ? [1 оноо]

c) Урвалд хэдэн моль Na2CO3∙nH2O урвалд орсон бэ? [1 оноо]

d) n коэффициентыг олно уу. [1 оноо]

Оноо: 4

77.5 % Ca3(PO4)2 агуулсан 200 кг фосфоритоос фосфорын хүчил гарган авахад шаардлагатай 70%-ийн хүхрийн хүчлийн уусмалын массыг олно уу.

a) 200 кг фосфоритын доторх Ca3(PO4)2 тоо хэмжээг олно уу. [1 оноо]

b) Кальцийн фосфатыг хүхрийн хүчлээр үйлчлэн фосфорын хүчил гарган авах урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]

c) 200 кг фосфориттой бүрэн урвалд орох хүхрийн хүчлийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]

d) Энэ үед зарцуулсан 70%-ийн хүхрийн хүчлийн уусмалын массыг олно уу. [1 оноо]

Оноо: 1

Цагаан өнгийн Х хуурай давсны найрлагыг тодорхойлохын тулд дараах туршилтыг явуулж ажиглалтыг тэмдэглэн авав. Х давсны найрлага дахь катион, анионыг тогтооно уу

Туршилт

Ажиглалт

Х давсыг халааж задлах

Туршилтаар хий байдалтай бодисууд үүссэн

Хий ялгарч байгаа хуруу шилний амсарт норгосон лакмусын улаан цаасыг ойртуулах

Лакмусын цаасыг хөх болгож байв

Үүссэн хийг шохойн устай саван дундуур нэвтрүүлэх

Шохойн ус цагаан өнгийн булингартай болсон

  • A.Na+, CO32-

  • B.Ca2+, SO32-

  • C.NH4+, CO32-

  • D. Ag+, Cl-

Оноо: 1

Гадаргуугийн идэвхт бодисын А ба Б үзүүрийн шинжийг нэрлэнэ үү.

  • A. а-туйлтай             б-туйлгүй

  • B. а-гидрофиль,      б-гидрофоб

  • C. а-гидрофоб,        б-гидрофиль

  • D. а-сайн уусдаг      б-муу уусдаг

Оноо: 1

Будах процесс нь будгийн бодис болон субстратын химийн бүтцээс мөн тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч ба химийн холбооны төрхөөс хамаардаг. Харилцан үйлчлэлийн хүчийг буурах дарааллаар байрлуулна уу.

  • A.Ковалент > Устөрөгчийн холбоо > Ван Дер Ваальс

  • B.Устөрөгчийн холбоо > Ковалент > Ван Дер Ваальс

  • C. Ван Дер Ваальс > Ковалент > Устөрөгчийн холбоо

  • D. Ковалент > Ван Дер Ваальс > Устөрөгчийн холбоо

Оноо: 3

Азо нэгдэл нь улаанаас шар, ногоон, хөх ба хөх ягаан гэх мэт өнгөтэй. Диазо нэгдлийн төлөөлөгч болох метилоранж нь хүчил, шүлтийг таних илрүүлэгч юм.

a) Метилоранжийн найрлагад массын хувиар 51.38% нүүрстөрөгч, 4.28% устөрөгч, 12.84% азот, 7.03% натри, 14.68% хүчилтөрөгч, 9.79% нь хүхэр агуулсан байдаг бол түүний хялбар томьёог олно уу.

b) Метилоранж хүчил ба шүлтэд ямар өнгөтэй байдаг вэ?

c) Метилоранж яагаад уусмалын орчноос хамаарч өнгөө өөрчилдөг вэ?

Оноо: 1

Бөөрөлзгөнө жимсэнд антоцианин гэх будагч бодис агуулагддаг. Антоцианин нь 3 гидроксил бүлэг, 3 радикал, 3 цагираг агуулдаг. Түүний томъёог олно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 3

Нэгэн төрлийн нейлоны химийн томъёог үзүүлэв.

[NH−(CH2)6−NH−CO−(CH2)8−CO]n

a) Хэрэв энэ полимерийг поликонденсацийн урвалаар гарган авсан бол мономер нь ямар бодисууд байсныг тодорхойлно уу. [1 оноо]

b). Эдгээр мономерүүдын найрлага дахь функциональ бүлгүүдийг нэрлэнэ үү [1 оноо]

c) Эдгээр мономеруудын хооронд үүссэн холбоог юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь байгаль дээр өргөн тархсан өөр ямар бодисд агуулагддаг вэ? [1 оноо]

Оноо: 2

Өнгөний хүрдийг ашиглан гэрлийн долгионы муж болон бодис материалын өнгийг тодорхойлох боломжтой. Зурагт үзэгдэх гэрлийн долгионы мужийн гэрлийн хүрдийг үзүүлэв.

a) Нэгэн хүн ээждээ 500 нм долгионы урттай гэрлийг шингээдэг будагч бодис агуулсан уруулын будаг бэлэглэжээ. Уруулын будаг ямар өнгөтэй харагдаж байсан бэ? [1 оноо]

b) Лакмус шүлтлэг орчинтой үед хөх өнгөтэй байдаг бол лакмус ямар долгионы урттай гэрлийг шингээсэн бэ? [1 оноо]

Оноо: 1

Салатыг удаан хадгалахын тулд ямар төрлийн нэмэлт бодис хэрэглэх вэ?

Тэмдэглэгээ

Зориулалт

E 200 – 299

Хадгалалтын хугацааг уртасгагч

E 300 – 399

Антиоксидант

E 500 – 599

Хүчиллэгжүүлэгч

E 700 – 799

Антибиотикууд

  • A.E 200 – 299

  • B.E 300 – 399

  • C.E 500 – 599

  • D. E 700 – 799

Оноо: 1

Уургийн молекулын анхдагч бүтцийн зарим хэсгийг зурагт үзүүлжээ.

Уургийг амин хүчлүүд болгон задлахад ямар энзим хэрэглэдэг вэ?

  • A.Липаза

  • B.Амилаза

  • C.Протеаза

  • D.Нуклеаза

Оноо: 3

2 л 0.1 моль/л концентрацитай кальцийн гидроксид агуулсан шохойн усны уусмал дундуур хэвийн нөхцөлд 3.36 л нүүрсхүчлийн хий нэвтрүүлэв.

a) Шохойн ус нүүрсхүчлийн хийтэй болон кальцийн карбонат илүүдэл нүүрсхүчлийн хийтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичнэ үү.

b) Кальцийн гидроксидын тоо хэмжээг олно уу.

c) Урвалаас үүссэн кальцийн карбонатын массын олно уу.

Оноо: 1

Деканы крекингээр нефтийн францгийн аль хэсэгт хамаарах бодисууд үүсэх вэ?

I. Хийн түлш II. Лигройн III. Дизель IV. Мазут V. Түлшний тос

  • A.I ба II

  • B.I ба III

  • C. IV ба V

  • D.II ба III

Оноо: 3

(–CH2 – CH2–)n томъёотой полимер нь зөөлөн, лав хэлбэрийн хатуу төлөвтэй.

A. Энэхүү полимерийн мономерийн бүтцийг зурна уу. [1 оноо]

B. Энэхүү полимерийг юунд хэрэглэдэг вэ? [1 оноо]

С. Энэхүү полимерийг бага даралтын оронд өндөр даралтад гаргаж авбал өөр төрлийн шинж чанартай полимер үүсдэг. Түүний шинж чанарыг дурдана уу. [1 оноо]

Оноо: 4

Чулуун нүүрсийг боловсруулах түгээмэл арга бол коксжуулах юм.

a) Бүдүүвчийн хоосон нүдэнд коксжуулалтын бүтээгдэхүүний нэрийг бичнэ үү [1 оноо]

b) Коксжуулалтын дүнд үүсэх шингэн төлөвт орших бодисын хэрэглээнээс хоёрыг бичнэ үү [1 оноо]

c) Чулуун нүүрсийг коксжуулах ба нефтийг нэрэх аргын төстэй ба ялгаатай тал нь юу вэ? [2 оноо]

Төсөөтэй тал

Ялгаатай тал

Нийт: 16693