• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 3

Дараах полимержих урвалыг гүйцээгээд асуултад хариулна уу.

a) Полимержих урвалын бүдүүвчийг гүйцээнэ үү.

b) Мономерийг олон улсын нэршлээр нэрлэнэ үү.

…………………………………………………….

…………………………………………………….

c) Энэхүү полимерт үйлчлэх молекул хоорондын хүчний төрлийг тогтооно уу.

…………………………………………………….

…………………………………………………….

Оноо: 3

Насанд хүрсэн хүнд 15 мг төмөр өдөрт шаардагддаг бөгөөд хүний биед хоол хүнсээр авсан төмрийн 10% нь шимэгддэг.

a) Төмөр хүний биед ямар хэрэгтэй вэ? [1 оноо]

b) Төмрийн дутагдлаас сэргийлэх хоёр аргыг бичнэ үү [1 оноо]

c) Хүн төмрийн өдрийн хэрэглээгээ хангахын тулд хэдэн кг тахианы мах идэх хэрэгтэй вэ? 100 г тахианы маханд 3 мг төмөр агуулагддаг гэж үзнэ. [1 оноо]

Оноо: 3

Төмөр нь +2 ба +3 исэлдэхүйн хэмтэй нэгдэл үүсгэн байгаль дээр тархсан байдаг.

a) Fe2+ба Fe3+ ионыг танихдаа улаан цусан давс K3[Fe(CN)6] ба шар цусан давсыг K4[Fe(CN)6] ашигладаг. Урвалын тэгшитгэлийг гүйцээж бичээд урвалын үед ямар өөрчлөлт гарахыг бичнэ үү? [2 оноо]

Fe2+ + K3[Fe(CN)6] =

Ажиглалт:

b) Fe2+, Fe3+ ион исэлдэн ангижрах урвалд ялгаатай үүрэгтэй оролцох боломжтой. Энэ нь ямар ялгаа байх вэ? [1 оноо]

c) Ионуудын электрон байгууламжийн томъёог бичнэ үү? [1 оноо]

Fe2+ Fe3+

Оноо: 3

Ургамлын тосны дахин боловсруулалтын бүдүүвчийг үзүүлэв.

a) Боловсруулалтын үр дүнд үүсэх 1 бүтээгдэхүүн юу вэ? [1 оноо]

b) 1 бүтээгдэхүүнийг юунд ашигладаг вэ? [1 оноо]

c) Ногоон химийн үйлдвэрлэлийн ямар зарчмуудыг энд ашиглаж байна вэ? Жишээ болгон 2-ыг бичнэ үү [1 оноо]

Оноо: 3

Ширэм үйлдвэрлэдэг байшин зуухны зургийг үзүүлэв.

a) Төмрийн оксидуудыг нүүрстөрөгч (II)-ийн оксидоор ангижруулах урвалын тэгшитгэл бичнэ үү? Энэ урвал зуухны аль хэсэгт явагдах вэ? [1 оноо]

b) Урвалыг бүрэн гүйцэд явуулахын тулд зуухны аль хэсгээр халуун агаарыг оруулах шаардлагатай вэ? Яагаад энэ хэсгээр агаар үлээлгэж байна вэ? [1 оноо]

c) Ширэм ба гангийн найрлага ямар ялгаатай байна вэ? [1 оноо]

Оноо: 1

Бөх бат чанар сайтай резин гарган авахдаа дараах бодисыг ашигладаг.

Энэ полимерыг ямар урвалаар гарган авах вэ?

  • A.полимержих

  • B.поликонденсаци

  • C.цагираг задран дахин бүлэгжих

  • D. нэгдэх

Оноо: 1

Нефтийн бүтээгдэхүүний найрлагыг хүснэгтэнд үзүүлэв.

Фракц

Нүүрстөрөгчийн тоо

Бензин

С59

Лигроин

С510

Керосин

С1016

Мазут

С70 <

Онгоцны түлш ба зам барилгад хэрэглэдэг фракцуудын нэрийг бичнэ үү?

  • A.Лигроин, мазут

  • B. Бензин лигроин

  • C.Керосин, мазут

  • D. Лигроин, керосин

Оноо: 1

Нефтийг нэрэх арга нь нэрлэгийн ямар төрөлд багтах вэ? Холимгийн ямар шинжид нь үндэслэн цэвэрлэдэг арга вэ?

  • A.Хэсэгчилсэн нэрлэгийн арга, буцлах температурын зөрүү

  • B.Энгийн нэрлэгийн арга, буцлах температурын зөрүү

  • C.Хэсэгчилсэн нэрлэгийн арга, хувийн жингийн зөрүү

  • D. Хэсэгчилсэн нэрлэгийн арга, хувийн жингийн зөрүү

Оноо: 4

Төмөр нь хүний биед шаардлагатай микроэлементүүдийн нэг юм.

a) Хүн хоол хүнсээрээ дамжуулан шаардлагатай төмрийг авдаг. Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх төмрийн агуулгийг хүснэгтэд үзүүлэв.

Амьтны гаралтай хүнс

Төмрийн агуулга мг/100 г

Хүнсний ногоо

Төмрийн агуулга мг/100 г

Жимс жимсгэнэ

Төмрийн агуулга мг/100 г

Адууны мах

3,1

Шар лууван

0,6

Наранцэцгийн үр

61

Хонины мах

1,3-2

Байцаа

0.1-1

Хатаасан мөөг

35

Гахайн элэг

12

Төмс

1

Нэрс

7

Өндөг

2.1

Арвайн гурил

10.7

Чангаанз

12

Малын бөөр

7.1-8.9

Цагаан будаа

2.3

Нохойн хошуу

28

Амьтны гаралтай хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэний төрөлд агуулагдах төмрийн дундаж агуулгаар баганан диаграмм байгуулна уу. [1 оноо]

b) Энэхүү диаграммд үндэслэн төмрийн агуулга ба хүнсний бүтээгдэхүүний төрлийн талаар ямар дүгнэлт хийх боломжтой вэ? [1 оноо]

c) Төмөр дутагдсанаас үүссэн цус багадалттай найздаа зориулж ямар хүнс хэрэглэж болох болон хэрэглэж болохгүй хүнсний талаар зөвлөмж бичнэ үү? (50 үгтэй) [2 оноо]

Оноо: 1

X ба У давс нь 2 өөр катион, нэг ижил анион агуулдаг. Эдгээр катион ба анионыг тодорхойлохын тулд дараах туршилтыг явуулжээ.

Туршилтын үр дүнд үндэслэн Х ба У давсны найрлагыг тодорхойлно уу.

Туршилт

Ажиглалт

Х + NaOH (уус)

Цагаан тунадас үүссэн. Илүүдэл шүлтэд тунадас уусаагүй.

X + NH3 (уус)

Цагаан тунадас үүссэн, Илүүдэл аммиакын уусмалд уусаагүй

У + NaOH (уус)

Цагаан тунадас үүсээд агаарт бор өнгөтэй болсон

Илүүдэл шүлтэнд уусаагүй

У+ NH3 (уус)

Цагаан тунадас үүсээд агаарт бор өнгөтэй болсон. Илүүдлээр нэмэхэд уусаагүй

У + BaCl2 (уус)

Цагаан тунадас үүссэн. Илүүдэл хүчтэй хүчил уусаагүй.

  • A.Zn 2+, Al 3+, SO32-       

  • B.Cr 3+, Al 3+, CO32-

  • C. Mg 2+, Mn 2+, SO42-   

  • D.Ba 2+, Ca 2+, Cl -

Оноо: 1

Х1, Х2, Х3 нь хлорид, иодид болон өөр нэгэн анион агуулсан давснууд байв. Эдгээрийн мөнгөний нитраттай харилцан үйлчилсэн туршилтын дүнг хүснэгтэнд үзүүлэв. Туршилтын үр дүнгээс үндэслэн аль Х1, Х2, Х3 ямар анион болохыг тогтооно уу

Х1

Х2

Х3

Мөнгөний нитраттай харилцан үйлчлэх

Шар тунадас

Тунадас үүсээгүй

Цагаан тунадас

Х1

Х2

Х3

A

Хлорид

Гидроксид

Иодид

B

Иодид

Карбонат

Хлорид

C

Хлорид

Сульфат

Иодид

D

Иодид

Нитрат

Хлорид

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 3

Азотын бордооны түүхий эд болох аммиакийг үйлдвэрлэхэд дараах урвал явагддаг.

N2(х) + 3H2(х) . 2NH3х)

Бодис

N2(х)

H2(х)

NH3(х)

ΔS0 , Ж/(K∙моль)

191.4

130.6

192.5

a) Урвалын энтропийн өөрчлөлтийг тооцоолно уу [1 оноо]

b) Хэрэв 700 К температурт урвалын энтальпи -110.2 кЖ/моль бол өгсөн температурт Гиббсийн энергийн өөрчлөлтийг тооцоолно уу [1 оноо]

с) Энэ температурт урвал аяндаа явагдах уу? [1 оноо]

Оноо: 3

Барийн хлоридын талст давсны BaCl2∙nH2O найрлагыг тодорхойлох туршилтыг явуулж дараах хэмжилтийг хийжээ.

Хэмжилт

Масс, г

Хоосон тигель

10.53

Талст давс хийсний дараах тигель

12.54

Эхний халаалтын дараах тигель

12.294

Хоёрдахь халаалтын дараах тигель

12.244

a) Халааж ууршуулах үед ялгарсан усны массыг олно уу. [1 оноо]

b) Талст давсны томъёог олно уу [1 оноо]

c) Туршилтын тухай мэдээлэлд үндэслэн энэхүү дадлага ажлыг ямар багаж хэрэглэхийг төлөвлөнө үү [1 оноо]

Оноо: 1

Бодисын найрлага дахь элементүүдийг тодорхойлохдоо дараах хүснэгтэд үзүүлсэн туршилтыг гүйцэтгэжээ. Гурван хуруу шилэнд төмөр (II)-ийн хлорид, хөнгөнцагааны хлорид болон натрийн бромидын уусмал тус бүрт агуулагдаж байсан гэвэл туршилтын үр дүнг үндэслэн аль хуруу шилэнд ямар бодис байсныг тогтооно уу.

Туршилт

1-р хуруу шил

2-р хуруу шил

3-р хуруу шил

Натрийн шүлтийн уусмал нэмэх

Цагаан тунадас үүссэн

Ногоон тунадас үүсээд агаарт бор болсон

Өөрчлөлт гараагүй

Шүлтийг илүүдлээр нэмсэн

Илүүдэл шүлтэнд ууссан

Илүүдэл шүлтэнд уусаагүй

Өөрчлөлт гараагүй

  • A.Төмрийн хлорид, Хөнгөнцагааны хлорид, Натрийн бромид

  • B.Хөнгөнцагааны хлорид, Натрийн бромид, Төмрийн хлорид

  • C.Натрийн бромид, Төмрийн хлорид, Хөнгөнцагааны хлорид

  • D. Хөнгөнцагааны хлорид, Төмрийн хлорид, Натрийн бромид

Оноо: 1

Зурагт үзүүлсэн аргаар ямар хийг гарган авах боломжтой вэ?

http://him.1september.ru/2003/42/23-2.gif

  • A.Аммиак

  • B.Хлорт устөрөгч

  • C.Хлор

  • D.Хүчилтөрөгч

Оноо: 1

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Чийгийн улаан хорхой идэш тэжээлийн хэлхээнд ............................ үүрэгтэй.

Оноо: 1

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Үрээс үндэс анх гарахыг ............................ гэнэ.

Оноо: 1

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Гурван үе шатыг дамжин хөгждөг шавжийг ............................ хувиралтай шавж гэнэ.

Оноо: 1

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Эмгэн хумсны нэрэн дээрх дун түүнийг ............................ үүрэгтэй.

Оноо: 1

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Цүнхээ буруу үүрэх, хүнд юм өргөх нь нурууг .......................болгон ....................... аюултай.

Нийт: 16693