Зурагт өгөгдсөн "луужин"-г хэрхэн ашиглах талаар зөвлөмж бичнэ үү.
"Дүүжин даажин"-гийн нэг талд өөртэйгөө ойролцоо жинтэй 2 найзаа суулгаад хэрхэн өргөж болох талаар тайлбар, дүгнэлт бичнэ үү.
Нарны энергийг ашигтай хэрэглэх талаар дүгнэлт бичнэ үү.
Хоёр хотын хоорондох зай 400км бол 1:1000000 масштабтай зурагт хэрхэн дүрслэхийг тооцоолно уу.
Нар, сар, дэлхий 3 ямар байрлалд байх үед дэлхийгээс тэргэл сар харагдахыг зураглаж үзүүлнэ үү.
Өдөр, шөнө яагаад солигддог болохыг тайлбарлан бичнэ үү
Өгөгдсөн талбарт 4х6м хэмжээтэй ногооны талбайг масштаб зохиож дүрсэлнэ үү.
Өгөгдсөн талбарын 1/4 хэсэгт 4х6м хэмжээтэй ногооны талбайг масштаб зохиож дүрсэлнэ үү.
Өгөгдсөн талбарт 4х6м хэмжээтэй ангийнхаа ерөнхий план зураг машстаб зохион зурна уу. /ширээ, сандал, самбар, хаалга, анги/
Өгөгдсөн талбарын 1/2 хэсэгт 240х360м хэмжээтэй сургууль, бусад хэсэгт сургуулийн гадаад орчныг харуулсан план зураг масштаб зохион зурна уу (хөлбөмбөгийн талбай 45х90м, түүнийг хоорондоо ижил хэмжээний зайтай тойрон 12 мод).
Дараах өгөгдлийг графикаар илэрхийлнэ үү. Ажлын эхний 2 өдөр 10 градус, сүүлийн 2 өдөр 15 градус, бусад өдөр 12 градус байсан.
“С, D” цэгийн солбилцлыг тэмдэглэнэ үү.
“А” цэгийг голдожийн 4, зэргэдийн 7 дээр байрлуулна уу.
Зургийг сайтар ажиглаад болж буй үзэгдлийг бодисын төлөвийн шилжилттэй холбон тайлбарлана уу.
Зургаар илэрхийлэгдсэн өөрчлөлтийг нэрлэнэ үү.
Зурагт өгөгдсөн хэлхээний эд зүйлсийг харгалзах дугаарын дагуу нэрлэнэ. 1. ..................... 2. ..................... 3. .................... 4 ....................
Хэлхээнд чийдэнгүүдийг ямар холболтоор холбосон бэ?
Чийдэн асаж байгаа нь энергийн ямар хувирал вэ?
Өгөгдсөн хүснэгтийг тайлбарлан бичнэ үү.
Зуны улиралд ногоон байгууламжийн зүлэг дээгүүр болон өвлийн улиралд түүний хөрсөн дээгүүр нь жим гарган алхах нь ургамлын ургацад хэрхэн нөлөөлөх талаар саналаа бичнэ үү.