• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Морьтой хүн тал дээр 3м/с хурдтай 2 цаг явжээ. Түүний явсан замыг олно уу.

  • A. 6 м

  • B. 21.6 км

  • C. 6 км

  • D. 21600 км

Оноо: 1

Машин 36 км/ц-ийн хурдтай 20 с-ийн турш явах замыг олно уу.

  • A. 720 м

  • B. 56 м

  • C. 200 м

  • D. 720 км

Оноо: 1

Моторт завь 50 км зайг урсгал дагуу 2 цаг, урсгал сөрж 3 цагт туулсан бол завины дундаж хурд ямар байх вэ?

  • A. 25 км/ц

  • B. 16.6 км/ц

  • C. 10 км/ц

  • D. 28.8 км/ц

Оноо: 1

Тайван байсан бие хөдлөөд 10 с-ийн дараа 20 м/с хурдтай болсон бол биеийн хурдатгалыг олно уу.

  • A. 10 м/с2

  • B. 2 м/с2

  • C. 1 м/с2

  • D. 0.5 м/с2

Оноо: 1

Тайван байсан бие хөдлөөд 10 с-ийн дараа 5 м/с хурдтай болсон бол биеийн хурдатгалыг олно уу.

  • A. 10 м/с2

  • B. 2 м/с2

  • C. 1 м/с2

  • D. 0.5 м/с2

Оноо: 1

50 кг масстай ачааг шалнаас өргөж ширээн дээр тавив. Ширээний өндөр 2 м бол потенциал энерги нь яаж өөрчлөгдсөн бэ? g=10 Н/кг

  • A. 100 Ж

  • B. 1000 Ж

  • C. 25 Ж

  • D. 250 Ж

Оноо: 1

60 кг масстай ачааг шалнаас өргөж ширээн дээр тавив. Ширээний өндөр 2 м бол потенциал энергийн өөрчлөлтийг олно уу? g=10 Н/кг

  • A. 1200 Ж

  • B. 120 Ж

  • C. 30 Ж

  • D. 300 Ж

Оноо: 1

Дүүрэн устай шил аягыг цаасаар таглаж, цаасыг гараараа дарж байгаад хөмрөв.Гараа татаж авахад ус асгарахгүй байгааг аль нь зөв тайлбарласан бэ?

  • A. Агаар дээрээс нь түлхэнэ

  • B. Агаар доороос нь түлхэнэ

  • C. Цаас усанд наалдсан

  • D. Цаас аяганд наалдсан

Оноо: 1

Хүчний үйлчлэлээр пүршний хэмжээ өөрчлөгддөг чанарыг ашиглан бүтээсэн багаж аль нь вэ?

  • A. Термометр

  • B. Динамометр

  • C. Манометр

  • D. Хөшүүрэг

Оноо: 1

Пүршний суналт нь үйлчилж буй хүчний хэмжээтэй шууд пропорционал хамааралтай. Үүнийг .................. гэдэг.

  • A. Гукийн хууль

  • B. Паскалийн хууль

  • C. Тэнцвэрийн нөхцөл

  • D. Механикийн алтан дүрэм

Оноо: 1

Зурагт үзүүлсэн биед F1=5 H, F2=13 H хүч үйлчилж байгаа бол тэнцүү үйлчлэгч хүчийг олно уу.

  • A. 5 Н

  • B. 8 Н

  • C. 18 Н

  • D. 13 Н

Оноо: 1

0.5 атм даралт нь хэдэн Па даралттай тэнцүү вэ? 1 атм=105Па

  • A. 0.5 Па

  • B. 50 Па

  • C. 500 Па

  • D. 50 кПа

Оноо: 1

5 атм даралт нь хэдэн Па даралттай тэнцүү вэ? 1 атм=105Па

  • A. 0.5 Па

  • B. 50 Па

  • C. 500 кПа

  • D. 50 кПа

Оноо: 1

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. паскаль, атмосфер

  • C. ньютон, атмосфер

  • D. ньютон, паскаль

Оноо: 1

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. паскаль, мм муб

  • C. ньютон, атмосфер

  • D. ньютон, мм муб

Оноо: 1

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. атм, мм муб

  • C. ньютон, атм

  • D. ньютон, мм муб

Оноо: 1

25 кг масстай бие 2 м/с хурдтай хөдөлж байгаа бол кинетик энергийг нь олно уу.

  • A. 50 Ж

  • B. 12.5 Ж

  • C. 100 Ж

  • D. 1250 Ж

Оноо: 1

22 кг масстай бие 3м/с хурдтай хөдөлж байгаа бол кинетик энергийг нь олно уу.

  • A. 99 Ж

  • B. 198 Ж

  • C. 33 Ж

  • D. 66 Ж

Оноо: 1

30кг масстай бие 12 м/с хурдтай хөдөлж байгаа бол түүний кинетик энергийг олно уу.

  • A. 2160 Ж

  • B. 21.6 Ж

  • C. 360 Ж

  • D. 180 Ж

Оноо: 1

Бэлчээрт байсан гүү янцгаахад унага 2с - ийн дараа сонслоо. Гүү унаганаас хэр хол байсан бэ? Агаарт дуу тархах хурд 340 м/с

  • A. 340 м

  • B. 1360 м

  • C. 170 м

  • D. 680 м

Нийт: 16693