Нүцгэн үрт ургамалд тохирохгүй шинжийг олоорой.
А.Үндэстэй
B.Иштэй
С.Цэцэгтэй
D.Навчтай
Тосны булчирхай аль багийн шувуунд байдаг вэ?
А.Усны
B.Ойн
С.Говь цөлийн
D.Тал хээрийн
Хөвд хэлбэртэнд байхгүй эрхтнийг сонгоно уу?
А.Иш
B.Цэцэг
С.Ризоид
D.Үндэс
Үет хөлтний хүрээнээс таван хос хөлтэй төлөөлөгчийг сонгоно уу?
А.Соно
B.Циклоп
С.Хачиг
D.Жоом
Хөдөлгөөнтэй, 2 шилбүүртэй, нэг эстнийг сонгоно уу.
А.Хлорелл
B.Хлорококк
С.Спирогира
D.Хламидомонад
Чийгтэй газар хадгалсан талх, цагаан идээ, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн дээр ургадаг маш хурдтай ургадаг мөөгийг сонгоно уу?
А.Мукор
B.B.Хөрөнгөний
С.Туруу
D.Ялхор
Вирусийн бүтцийг анх нээсэн эрдэмтнийг сонгоно уу
А.А.Левенгук
B.У.Стэнли
С.Д.Ивановский
D.Л.Пастер
Нэг үрийн талт ургамлын үрэнд байдаг эндосперм нь ямар үүрэгтэй вэ?
A.Үрийг хамгаалах
B.Нөөц шим тэжээлийн бодис
C. Хөврөлийг бий болгох
D.Үрийг тараах
Ямар амьтны ходоод гүзээ, хэрхнэг, сархинаг, жинхэнэ ходоод гэсэн хэсгүүдээс тогтдог вэ?
A. Адуу
B. Хулан
C. Хонь
D. Тахь
Зөвхөн дотоод чихтэй амьтан аль нь вэ?
A. Мэлхий
B. Цурхай
C. Яст мэлхий
D. Гүлмэр
Хөвд судалдаг шинжлэх ухааны салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Альгологи
B.Дендрологи
C.Бриологи
D.Птеридологи
Биеийн гадаргууд тусгай хиг (унжлага) үүсэх маягаар үрждэг, өсөлт нь хэвтээ чиглэлээр явагддаг ургамлыг сонгоорой
A.Хөвд
B.Хаг
C.Ойм
D.Шивлээ
Үхрийн туузан хорхойн завсрын эзэн нь ямар амьтан бэ?
А. Дун
B. Нохой
C. Үхэр
D.Хүн
Дараах шинж тэмдгүүдээс зөвхөн аалзны ангид хамаарах шинжүүдийг сонгоно уу?
1. Хитин бүрхүүлтэй 2. Бие нь толгой-цээж хэвлий гэсэн хоёр хэсэгтэй 3. Бие нь толгой, цээж, хэвлий гэсэн гурван хэсэгтэй 4. 3 хос хөлтэй 5. 4 хос хөлтэй 6. 5 хос хөлтэй 7. Нийлмэл нүдтэй 8. Энгийн нүдтэй 9. Хөгжил нь хүүхэлдэйн шатыг дамжин явагддаг 10 .Амьсгалын эрхтэн нь уушиг 11. Амьсгалын эрхтэн нь заламгай
A. 1, 3, 5, 9, 10
B. 1, 5, 7, 8 ,11
C. 1, 2, 5, 8, 10
D. 3, 6, 7, 10, 11
Хушны шилмүүс богиноссон мөчир дээрээс хэдээр гардаг вэ?
A. Хоёр
B. Нэг
C. Тав
D. Багц
Ангилал зүйн хос нэршлийн зарчмыг боловсруулсан эрдэмтнийг нэрлээрэй
А.Ч.Дарвин
B.К.Линней
С.Ж.Б. Ламарк
D.Л.Пастер
Ангилалзүйн Шинжлэх Ухаанд дараах дүрслэлийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Филогенетикийн мод
B. Филогенетикийн тор
C. Филогенетикийн математик сүлжээ
D. Филогенетикийн хамаарал
Шилбүүрийн тусламжтай хөдөлдөг амьд биеийг сонгоорой
A. Амёб
B.Шаахай
C. Эвглен
D.Бактери
Нээгддэггүй хуурай жимстэй ургамлыг сонгоорой
A.Вандуй
B.Наранцэцэг
C.Намуу
D.Шош
Цаа бугын тэжээл, эмнэлэг, үнэртний үйлдвэрт түүхий эд болгон ашигладаг ургамлыг сонгоно уу?
A.Замаг
B.Ойм
C.Хөвд
D.Хаг