Мөлхөгчдийн ангийн хатир гүрвэлийн багийг олно уу.
A.Хайрстны баг
B.Гүлмэрийн баг
C.Хошуу толгойтны баг
D.Матрын баг
Толгойнбөөртэй амьтныг сонгоно уу.
A.хясаа
B. шувуу
C.Загас
D.мэлхий
Ац туурайтны төлөөлөгчийг нэрлэнэ үү?
A.Хулан, тэмээ
B.Хонь, зээр
C.Тахь, ямаа
D. Адуу, гөрөөс
Аль нь жинхэнэ жимс болж хөгждөг вэ?
A.Цэцгийн суудал
B.Дохиур
C.Цоморлиг
D.Үрэвч
Цэцэгт ургамлын давхар үр тогтолтыг нээсэн эрдэмтний нэрийг сонгоно уу.
A.Флемминг
B.Страсбургер
C.Навашин
D.Мендель
Рудимент эрхтнүүдийг багтаасан хувилбарыг сонгоорой.
A.Налхи, мухар олгой, ахар сүүл
В.Налхи,тошлойн өргөс, ахар сүүл
C.Налхи, ахар сүүл, шувууны далавч
D.Налхи, мухар олгой, эрвээхийн далавч
Биеийн сегмент тус бүрээс хоёр хос өргөс гарсан ямар амьтан байдаг вэ?
А.Дугариг хорхой
В.Хавтгай хорхой
С.Гархит хорхой
D.Туузан хорхой
Мэлхийний цусны эргэлтийн онцлогийг тодорхойлно уу.
1) Зүрх нь ховдол, тосгуураас тогтоно 4) Цусны 1 эргэлттэй
2) Зүрх нь 1 ховдол, 2 тосгууртай 5) Бүлээн цуст
3) Цусны 2 эргэлттэй 6) Хүйтэн цустай
A. 1, 3,5
B.1,4,6
C.2,4,5
D.1,2,6
E.2,3,6
Нэг талтны ангид хамаарах шинж аль нь вэ?
1.Иш бүдүүрч өсдөггүй
2.Навчны судал нуман эсвэл зэрэгцээ
3.Энгийн шадар эрхтэнтэй, гуравчилсан бүтэцтэй
4.Давхар шадар эрхтэнтэй, тавчилсан бүтэцтэй
5.Иш бүдүүрдэг
А. 2, 4, 5
В. 2, 3, 5
С.1, 2, 3
D. 1, 2, 4
Дараах хариултуудаас өндөг төрүүлэгч сүүн тэжээлтнийг сонгоорой.
А.Латимер
В.Юлэр
С.Тахиа
D.Сарьсан багваахай
Бүлгэмдлийн экологийг нэрлэнэ үү?
А.Аутоэкологи
В.Биоэкологи
С.Синэкологи
D.Геоэкологи
Шимэгч хорхойн бие гүйцсэн хөгжил нь явагдаж буй организмыг ................гэнэ.
А.Завсрын эзэн
В. Анхдагч эзэн
С. Жинхэнэ эзэн
D.Хоёрдогч эзэн
Агаар мандалд хамгийн их хэмжээтэй байдаг химийн элемент юу вэ?
А.Устөрөгч
В. Хүчилтөрөгч
С.Нүүртөрөгч
D.Азот
Агаараас азотыг хамгийн ихээр нөөцөлдөг нь ямар овгийн ургамал вэ?
А.Тоонолжтон
В.Буурцагтан
С.Үетэн
D.Гол гэсэртэн
Тухайн орчинд илүү зохилдсон удамших хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж, үр удмаа үлдээх үзэгдлийг ................ гэнэ.
А.Байгалийн шалгарал
В.Зориудын шалгарал
С.Амьдралын төлөө тэмцэл
D.Удамшдаг хувьсал
Экологийн суваргын дүрмийн урвуу хамааралтай хэлбэр аль нь вэ?
А.Паразит ба эзэн
В.Мах идэштэн ба золиос
C.Зоопланктлон ба фитопланктон
D. Өвсөн тэжээлтэн ба махан идэштэн &n
Тэжээлийн хэлхээний зөв дараалал нь аль вэ?
А.Ургамал-үлийн цагаан оготно-хярс-бүргэд
В.Ургамал-хярс-бүргэд-үлийн цагаан оготно
С.Үлийн цагаан оготно-ургамал –бүргэд-хярс
D.Бүргэд- үлийн цагаан оготно-ургамал-хярс
Экосистемийн зөв тайлбарласан сонголтыг олно уу.
A. амьд байгаль ба хүний хүчин зүйл
B. амьгүй байгаль ба орчны хүчин зүйл
C. амьгүй байгаль ба хүний хүчин зүйл
D. амьд ба амьгүй байгалийн хүчин зүйл
Экосистем нэрийг анх шинжлэх ухаанд оруулсан эрдэмтнийг сонгоно уу?
A.Сукачев
B.Вернадский
C.Тэнсли
D.Одум
Өвс ургамал –царцаа –мэлхий-могой-шонхор гэсэн таван гишүүнт тэжээлийн хэлхээнд нэг шонхорын жин 1,5 кг гэж үзвэл хэдэн кг өвс ургамал байх ёстой вэ?
A.1500кг
B.15500кг
C.10000кг
D.15000кг