Анхдагч сукцессийн жишээг олно уу?
А. Ой модыг огтолж тариалан эрхлэх
В.Хусан ой шилмүүст ойгоор солигдох
С.Нүцгэн хадан дээр ургамалжих
D. Нуур хагсаж хатан намагжих
Агаар мандлаас нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай амьд бие аль нь вэ?
A.Махан идэштэн
B.Өвсөн тэжээлтэн
C.Задлагч
D.Бүтээгч
Гидросферийн хил хязгаарыг тодорхойлсон хариултыг сонгоно уу?
A. гэрэл шингээлт
B. хөрсний нягтрал
C. усны хэмжээ
D. агаарын даралт
Заг мод цөлийн нөхцөлд бүх талаар зохилдсон байх ба навчгүй болсон байдаг.Тэгвэл энэ ургамлын ямар эрхтэн нь фотосинтез явуулдаг вэ?
A.Найлзуур
B.Иш
C.Мөчир
D.Навч
Байгалийн унаган төрхийг хадгалан үлдээх зорилгоор байгуулсан улсын тусгай хамгаалалт бүхий газрыг .................гэнэ
A.Байгалийн нөөц газар
B.Байгалийн цогцолборт газар
C.Дархан цаазат газар
D.Дурсгалт газар
Нарны гэрлийг шингээж шим бодис үүсгэн хооллодог амьд биеүүдийг юу гэж нэрлэдэг вэ?
A.Хемотроф
B.Автотроф
C.Миксотроф
D.Гетеротроф
Хээрийн экосистемийн шүхэр зүйлийг багтаасан хувилбарыг сонгоно уу?
A.Хялгана, цагаан зээр
B.Цагаан зээр, хөх чоно
C.Үлийн цагаан оготно, цагаан зээр
D.Үлийн цагаан оготно, идлэг шонхор
Экологийн тодорхой үзэгдлийг удаан хугацаагаар ажиглан тандаж, явцыг тэмдэглэн судалж гарсан үр дүнг аж ахуйн практикт ашиглах нь судалгааны ямар арга вэ?
A.Мониторингийн
B.Хээрийн
C.Лабораторийн
D.Туршилт судалгааны
Гэрэл хичнээн хангалттай байвч чийг дутагдалтай бол ургамал ургахгүй. Энэ нь экологийн ямар дүрмээр тайлбарлагддаг вэ?
A.Аллен
B.Бергман
C.Глогер
D.Либих
Харьцангуй тогтвортой бүлгэмдэл бүрэлдэн тогтворжих үзэгдлийг ............. гэнэ.
A.Сукцесс
B.Климакс
C.Солигдол
D.Тогтворжилт
Говийн уулсаар тархсан аргаль угалз нь Монгол Алтайнхаас жижиг биетэй байдаг нь экологийн ямар дүрмээр тайлбарлагддаг вэ?
A.Бергман
B.Либих
C.Аллен
D.Глогер
Гэрэлсэг өвслөг ургамал ойд шилмүүст модны титэм доор ургахдаа түүнд сүүдэрлэгдэн амьдрал нь доройтдог. Тэр нь шилмүүст модонд хор ч болохгүй, ашиг ч өгөхгүй. Ийм амьдралын харилцааг юу гэж нэрлэдэг вэ?
A.Мутуализм
B.Коменсализм
C.Амменсализм
D.Конкуренц
Хөвд→Нам өвс→Өндөр өвс→Бут сөөг→Дунд зэргийн өндөртэй модод→Өндөр модод гэх дарааллаар ойн ургамлууд ташинга буюу ................... ийг үүсгэж ургадаг
А.Хүрээ
B.Ярус
C.Фитоценоз
D.Үечлэл
Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр озон болж хувирдаг бодис аль нь вэ?
А.Нүүрстөрөгч
B.Устөрөгч
C.Азот
D.Хүчилтөрөгч
Нарны гэрлийн энергийг 100% гэж үзвэл ургамал хэдэн хувийг шингээж авч фотосинтезд ашигладаг болохыг сонгоно уу.
А. 50
B. 40
C.30
D.20
Цөлийн олон зүйлийн ургамал эд, эрхтэндээ ус нөөцөлдөг. Ийм ургамлыг юу гэж нэрлэдэг вэ?
А.Суккулент
B.Скелеробионт
C.Ус нөөцлөгч
D.Ксеробионт
Шим мандлын хүрээнд амьдрал хамгийн их нягтралтай байгаа хэсгийг нэрлэнэ үү.
А.Экосистем
B. Бүлгэмдэл
C.Популяци
D.Бодгаль
Өгөгдсөн суваргын Х үсгийн оронд тохирох нэрийг сонгоно уу?
A.Бүтээгч
B.Хэрэглэгч
C.Ургамал
D.Редуцент
Байгалийн нөөц баялгийн нөхөн сэргэдэггүй нөөц баялагт аль нь орох вэ?
А.Ундны цэвэр ус
B.Ургамлын аймаг
C.Чулуун нүүрс
D.Хөрс
Байгалийн нөөц баялгийн нөхөн сэргэдэг нөөц баялагт аль нь орох вэ?
А.Нефть
B.Ашигт малтмал
C.Чулуун нүүрс
D.Хөрс