Тусгаарлалт буюу изоляци эволюцид ямар үүрэгтэй вэ?
A. Тусгаарлалт нь мутаци хувьслыг үүсгэж, шинэ генотипийг бий болгоно.
B. Тусгаарлалт модификаци хувьслыг бий болгоно.
C. Тусгаарлалт нь шинж тэмдгүүд салж холдох үйл явцыг түргэсгэх, ялгаа бий болж буй генофондуудыг дэмжиж, тогтворжуулж өгдөг
D. Тусгаарлалт нь генийн солилцоо явуулж шинэ төрөл болон овгийг байнга үүсгэж байх үүрэгтэй.
Түүхэн хувьсах хөгжлийн модыг хэн анх гаргасан бэ?
A. Паллас
B. К.Линней
C. Э.Геккель
D. Ж.Кювье
Чандаганы тоо ихсэхэд шилүүсний тоо дагаад ихэсдэг. Харин чандаганы тоо буурахад шилүүсийн тоо мөн буурдаг. Үүнийг дараах ойлголтуудын алинаар нь тайлбарлах вэ?
A. Байгалийн шалгарал
B. Каннибализм
C. Тоо толгойн хэлбэлзэл
D. Амьдралын төлөөний тэмцэл
Тимус ямар үүрэгтэй вэ?
A. 1, 3
B. 1, 2
C. 2, 3
D. 4,3
Нэг эмэгтэй олон жилийн турш тамхи татжээ. Тамхинаас хамаарсан дараах ойлголтуудаас аль нь буруу вэ?
A. Артерийн судсанд тамхины бохь наалдаж бөглөрөл үүсгэнэ
B. Тэр эмэгтэй тамхинд донтоно
C. Мөгөөрсөн хоолойн дах сормууст эс гэмтэнэ
D.Уушгины гадаргуу багасна
Хүний хөврөлийн хөгжил ямар шатандаа умайн салст хананд бэхлэгдэх вэ?
A. Зигот
B. Үр тогтоогүй өндгөн эс
C. Гаструл
D. Бластоцист
Навчин дах цардуулыг иодын уусмалаар танихад навчны өнгө яаж өөрчлөгдөх вэ?
A. Навчны өнгө улаан болно
B. Навчны өнгө шар болно
C. Навчны өнгө хар хөх болно
D. Навчны өнгө өнгөгүй болно
Зарим ургамлын навч үгүйрэх үед түүний найлзуурын иш навчны үүргийг гүйцэтгэдэг. Ийм үзэгдлийг “кладодын үзэгдэл” гэдэг. Тус үзэгдэл ямар ургамалд явагдах вэ?
A. Улиас
B. Зээргэнэ
C. Заг
D. Шимтгэлэй
Амьд биеийн хэд хэдэн шинж тэмдэг, чанарыг нэг ген тодорхойлдог харилцан үйлчлэлийн хэлбэр аль нь болохыг тодорхойлоорой.
A. Комплемантар
B. Плейотроп
C. Эпистаз
D. Полимер
Судлаачид Доли хонийг клонингийн аргаар гарган авахдаа ямар эрхтний үүдэл эсийг ашигласан бэ?
A. Умайн хананы үүдэл эс
B. Зиготын үүдэл эс
C. Арьсны хучуур эдийн үүдэл эс
D. Дэлэнгийн хучуур эдийн үүдэл эс
Антерид, архегони хөгжсөн ургамлыг нэрлээрэй.
A. Нүцгэн үрт ургамал
B. Бүрхүүл үрт ургамал
C. Мөөг
D. Хөвд
Ургамлын ангилал зүйн салбар ШУ-ыг олоорой
A.Морфологи
B. Систематик
C. Анатоми
D. Эмбриологи
Цусны улаан эсийн гемоглобин уураг нь төмрийг агуулдаг амьтныг сонгоно уу.
A. Зөөлөн биетэн
B. далайн өт
C. үет хөлтөн
D. Сүүгээр бойжигч
Саланги бэлгийн тогтолцоо анх ямар амьтанд үүссэн бэ?
A. Сормууст хорхой
B.Цагираг хорхой
C. Дугариг хорхой
D. Хавтгай хорхой
Өнчин тархи анх ямар амьтанд үүссэн бэ?
A. Загас
B.Хоёр нутагтан
C. Ланцетник
D. Дугариг амтан
Амьд биеийн ангилалзүйн хамгийн бага нэгжийг олно уу.
A. Овог
B. Баг
C. Төрөл
D. Зүйл
Морфологи, физиологи, биохимийн онцлог байдлаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үржиж үр удам төрүүлдэг, тодорхой дэлгэц нутгийг эзлэн орших хэсэг бүлэг бодгаль биесийг ................. гэнэ.
A. Овог
B. Баг
C. Төрөл
D. Зүйл
Мөөгийг судалдаг шинжлэх ухааныг юу гэж нэрлэдэг вэ?
A. Алгелоги
B. Микологи
C.Лихенологи
D. Бактериологи
Доорх хагуудын аль нь уулын хад чулуун дээр наалдаж ургадаг наалдмал хагийн төлөөлөгч вэ?
A. Гоо ухаалж
B. Тахир согсоргоно
C. Хилэг цахлай
D. Хилэг өндийлж
Мөөгийн амьдралын гол онцлогийг дурьдана уу?
A. Симбиоз амьдрал
B. Шимэгчлэх амьдрал
C. Хиг үүсгэн үржих
D. Гифээр үржих