Нэг га талбайд 100 ш нарс, нөгөөн талбайд 150 ш шинэс ургасан байгаа нь популяцийн ямар үзүүлэлтээр тайлбарлагдах вэ?
A. Насны бүтэц .
B. Хүйсийн харьцаа
C. Нягтшил
D. Төлөрхөг чанар
Мутуализм гэдэг нь
A. Хоёр организмын харилцан ашигтай амьдралын хэлбэр
B. Хоёр организмын нэг нь нөгөөдөө хоол олж өгөх
C. Хоёр организмын нэгэнд нь ашигтай, нөгөөд нь нөлөөгүй
D. Хоёр организмын нэгэнд нь хортой, нөгөөд нь нөлөөгүй
Идэш тэжээлийн хэлхээний үе шатуудад энергийн алдагдал гардаг. Энэ нь юуны үр дүн бэ?
A. Бүх амьд биес амьсгалдаг
B. Идэш тэжээлийн хэлхээ үргэлж ногоон ургамлаас эхэлдэг
C. Ургамлыг бүтээгчид, амьтдыг хэрэглэгчид гэдэг
D. Таваас олон бие махбодоос бүрэлдсэн идэш тэжээлийн хэлхээ маш цөөн байдаг
Цөөвөр чоно гөрөөсийг иддэг, гөрөөс өвс иддэг. Өвс энергийн эх үүсвэрээ хаанаас авах вэ?
A. Гөрөөс
B. Нүүрсхүчлийн хий
C. Цөөвөр чоно
D. Нар
Агаар мандлын нүүрсхүчлийн хийг шингээдэг экосистемийн гишүүдийг олно уу.
A. Махан идэштэн
B. Задлагчид
C.Өвсөн тэжээлтнүүд
D. Бүтээгчид
Ургамлыгтемпературт дасан зохилдсон байдлаар нь ......... гэж хуваана.
A. Дулаасаг, халуусаг, бээрэг
B. Өлчир, сэрүүн, халуусаг
C. Халуусаг дээд, халуусаг доод, дулаасаг
D.Гансаг, бээрэг, өлчир
Амьд биеийн дулааны эх үүсвэр болдог туяа бол ...
A. Хэт ягаан туяа .
B. Үзэгдэх туяа
C. Нил ягаан туяа
D.Инфра улаан туяа
Бодгаль бие, хүрээлэн буй орчны хамаарлыг судалдаг экологийн салбар ШУ-ыг .............. гэнэ.
A. Синэкологи .
B. Аутоэкологи
C. Бүлгэмдэлийн экологи
D. Популяцийн
Зарим амьтад өөрөөсөө гэрэл гаргаж чаддаг. Энэ нь ямар энзимийн үйл ажиллагаагаар явагддаг процесс вэ?
A. Липаза
B. Фотоаза
C. Каталаза
D. Люцифераза
Бактерийг хөнөөх чадварай долгионы уртыг олно уу.
A. 380-710нм
B. 400-600нм
C. 750-760нм
D. 250-300нм
Фотопериодизмын үзэгдлийг дотор нь .......... ялгаж болно.
A. Урт өдрийн &n
B. Урт өдрийн, богино өдрийн
C. Урт шөнийн, богино шөнийн
D. Урт шөнийн
Нэгэн популяцийн өвсөн тэжээлтний биомасс нь 10 кг-аар нэмэгдсэн бол хэдэн кг бүтээгчийг хэрэглэсэн бэ?
A. 10кг
B. 20кг
C. 100кг
D. 15кг
Бүлээн цустай хөхтөн амьтны биеийн дагавар эрхтэн болох чих, эвэр, сүүл, хошуу нь халуун бүсрүү дөхөх тусам томордог. Үүнийг хэний дүрмээр тайлбарлах вэ?
1. Бергманы дүрэм 2. Глогерийн дүрэм 3. Аллений дүрэм
A. 1,2
B. 2,3
C. 1
D. 3
Их хэмжээний дулаан үүсгэдэг, нүдэнд үл үзэгдэх, хүйтэн цуст амьтдыг дулаацуулдаг туяаны долгионы урт нь
A. 300-400нм
B. 310-600нм
C. 750нм
D. 380-710нм
Далайн янз бүрийн гүний даралтыг тэсвэрлэх чадвартай амьтдыг юу гэж нэрлэх вэ?
A. Эврибионт
B. Стенобионт
C. Стенобат
D. Эврибат
Хүйтэн орны амьтдын өнгө нь саарал харин дулаан орны амьтад тод өнгийн зүстэй байдаг. Энэ хэний дүрэм бэ?
A. Бергман
B. Глогер
C. Аллен
D. Аллехин
Эсрэг хүйсийн 2 бодгаль насан туршдаа хослон амьдрах хэлбэрийг юу гэдэг вэ?
A. Моногами .
B. Мономер
C. Дигами
D. Полигами
Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нэн тулгамдсан асуудал болсоны шалтгаан юу вэ?
A. Биологийн олон янз байдлын ядуурал
B. Амьдрах орчны доройтол, хуваагдал
C. Байгалийн нөөц баялагийн хомсдол
D. Бүгд
Фосфорын эргэлтийн эх үүсвэрийг сонгоно уу.
A. Агаар мандал
B. Усан мандал
C. Шим мандал
D. Уулын чулуулаг
Хээрийн биоценозд хамт тохиолддогамьд биесээс нэгдүгээр эрэмбийн хэрэглэгчийг сонгоно уу.
A. Агь
B. Ялзруулагч бактери
C. Үлийн цагаан оготно
D. Хялгана