Хуурай газар руу түрж орсон усыг юу гэдэг вэ?
A. Булан
B. Хоолой
C. Суваг
D. Далай
Дараах уул нуруудаас хамгийн урт үргэлжилсэн нурууг сонгоно уу?
A. Альп
B. Карпат
C. Анд
D. Монгол Алтай
Дараах суваг, хоолойнуудаас Европ, Африк хоёрыг заагладгийг нь сонгоно уу?
A. Панам
B. Суэц
C. Ла-манш
D. Гибралтар
Сар дэлхийг нэг бүтэн тойрох хугацааг билгийн тооллоор юу гэдэг вэ?
A. Жил
B. Сар
C. Хоног
D. Цаг
Дэлхийн тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацааг юу гэдэг вэ?
A. Жил
B. Сар
C. Хоног
D. Цаг
Дэлхийг цагийн 24 бүсэд хуваахдаа хаанаас эхлэн тоолдог вэ?
A. Экватор
B. Туйл
C. Анхны голдож
D. Матрын зам
Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг юу гэдэг вэ?
A. Жил
B. Сар
C. Хоног
D. Цаг
Монгол оронд хамгийн урт өдөр хэзээ болдог вэ?
A. 7сарын 11
B. 2 сарын 14
C. 12 сарын 31
D. 6 сарын 22
Монгол оронд хамгийн богино өдөр хэзээ болдог вэ?
A. 7сарын 11
B. 2 сарын 14
C. 12 сарын 22
D. 6 сарын 22
Монгол орон 6,7,8-р цагийн бүсэд оршдог. Улаанбаатар хотод өглөөний 6 цаг болж байхад Чойбалсан хотод хэдэн цаг болж байхыг сонгоно уу?
A. 7 цаг
B. 5 цаг
C. 6 цаг
D. 8 цаг
Яагаад аргын тоолол, билгийн тоолол хоёр зөрдөг вэ?
A. Дэлхийн тэнхлэг хазгай оршдогоос
B. Дэлхий геод хэлбэртэй учир
C. Дэлхий тэнхлэгээ 24 цагт тойрдог
D. Сар тэнхлэгээ 29,5 хоногт тойрдог.
Нар яагаад зүүнээс манддаг вэ?
A. Нар зүүнээс баруун зүгт дэлхийг тойрдог.
B. Дэлхий тэнхлэгээ цагийн зүүний эсрэг эргэдэг
C. Дэлхий тэнхлэгээ цагийн зүүний дагуу эргэдэг
D. Сар дэлхийг тойрдог.
Өдөр шөнө яагаад солигддог вэ?
A. Дэлхийг нарыг тойрдог
B. Дэлхий тэнхлэгээ эргэдэг
C. Сар дэлхийг тойрдог
D. Нарыг гаригууд тойрдог
Матрын зам юугаараа онцлог өргөрөг вэ?
A. Хамгийн урт зэргэд
B. Экватортой хамгийн ойр өргөрөг
C. Өмнөд хагасын нар эгц тусдаг хязгаар
D. Матар амьдардаг гол бүс
Мэлхийн зам юугаар онцлог өргөрөг вэ?
A. Хамгийн урт зэргэд
B. Экватортой хамгийн ойр өргөрөг
C. Хойд хагасын нар эгц тусдаг хязгаар
D. Мэлхий амьдардаг гол бүс нутаг
Сар яагаад хиртдэг вэ?
A. Дэлхийн тэнхлэг хазгайгаас
B. Дэлхийн сүүдэр саран дээр туссанаас
C. Дэлхийн сүүдэр наран дээр туссанаас
D. Сар тэнхлэгээ тойрон эргэдгээс
Монгол оронд 20орчим ястан оршин суудаг.Хэнтий аймагт голлон суудаг ястаныг сонгоно уу?
A. Баяд
B. Буриад
C. Дөрвөд
D. Барга
Монгол оронд 20 орчим ястан оршин суудаг. Зөвхөн Хөвсгөл аймагт амьдардагястаныг сонгоно уу?
A. Баяд
B. Буриад
C. Барга
D. Цаатан
Тухайн орон нутгийн хүн амыг газар нутагт нь харьцуулан гаргасан үзүүлэлтийг юу гэдэг вэ?
A. Хүн амын тоо
B. Цэвэр өсөлт
C. Шилжилт хөдөлгөөн
D. Хүн амын нягтшил
Дараах ястануудаас Монгол орны хүн амын дунд хамгийн их хувийг эзэлдэг ястан аль нь вэ?
A. Буриад
B. Халх
C. Казак
D. Торгууд