Зургийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох хариуг сонгоно уу.
A. Хээрийн
B. Ойт хээрийн
C. Тагийн
D. Мөнх цасны
Дархан цаазат газрыг сонгоно уу?
A. Унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухаан, соёлын өндөр онцгой ач холбогдолтой
B. Экологийн боловсрол хүмүүжил олгох, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой газар
C. Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилго бүхий газар
D. Түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах зорилго бүхий газар
Байгалийн цогцолбор газар аль нь вэ?
A. Унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухаан, соёлын өндөр онцгой ач холбогдолтой
B. Экологийн боловсрол хүмүүжил олгох, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой газар
C. Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилго бүхий газар
D. Түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах зорилго бүхий газар
Өөрийн орон нутгийн түүх, соёлын өвийг хадгалж ирсэн газрыг хамгаалахын тулд ямар ангилалд хамруулах шаардлагатай вэ?
A. Дархан цаазат
B. Дурсгалт
C. Байгалийн цогцолбор
D. Байгалийн нөөц
Өөрийн орон нутгийн байгалийн унаган төрхөө хадгалсан,шинжлэх ухаан, соёлын өндөр ач холбогдолтой газрыг хамгаалахын тулд ямар ангилалд хамруулах шаардлагатай вэ?
A. Дархан цаазат
B. Дурсгалт
C. Байгалийн цогцолбор
D. Байгалийн нөөц газар
Орхон Сэлэнгийн сав дагуу тархсан нарс, хус, улиас бүхий холимог ой, өвслөг ургамал ихтэй байгалийн бүсэд та 0,7 га газраа сонгохоор бэлдэж байгаа бол та байгалийн ямар бүсийг сонгосон байна вэ?
A. Говь
B. Ойт хээрийн
C. Цөл
D. Хээрийн
Байгалийн унаган төрхийг хамгаалах орчин үеийн хуульчилсан арга аль нь вэ?
A. Булаг шанданд хог хаяхгүй байх
B. Тахилгат уул болгон дээдлэх
C. Гол горхины эхийн мод бутыг огтлохгүй байх
D. Улсын тусгай хамгаалалтад авах
Та тэгш талархаг гадаргатай, шивээт хялгана, ерхөг, хазааргана зэрэг өвслөг ургамал ихэвчлэн ургадаг газар өмчилж авахыг хүсэж байгаа бол байгалийн ямар бүсийг сонгох вэ?
A. Тайгын
B. Ойт хээрийн
C. Цөл
D. Хээрийн
Та монгол орны ашигт малтмалын зургийг аль ангилалд оруулах вэ?
A. Сэдэвчилсэн
B. Ерөнхий
C. Дэлхийн
D. Тал бөмбөрцгийн
Таны эрхлэх аж ахуйд далайн түвшнээс дээш 200 м хүртэл өргөгдсөн газар шаардлагатай бол өндрийн ямар ангиллыг сонгох вэ?
A. Таг
B. Нам тал
C. Өндөрлөг
D. Нам дор газар
Хөрсний шинж чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийг харьцуулан,хүний үйл ажиллагааны нөлөөг нь сонгоно уу ?
A. Үлийн цагаан огтоно
B. Уур амьсгал
C. Хот суурин газар
D. Үер, хөрсний гулгалт
Дараах амьтдын идэш тэжээл амьдардаг орчин, байгалийн бүсийг нь харьцуулан говийн бүсэд амьдардаг амьтадыг сонгоно уу?
A. Баавгай,буга
B. Тарвага,үнэг
C. Хавтгай,мазаалай
D. Цаа,буга
Монгол оронд байгалийн бүс бүслүүр яагаад ялгардаг вэ?
A. Хүн амын нягтшил өөр
B. Дэд бүтэц, харилцаа холбоо ялгаатай
C. Хур тунадасны хуваарилалт өөр
D. Эдийн засгийн бүсээр ялгаатай
Та бүхний уудаг ундааны сав дээрх энэ тэмдэг юуг илэрхийлж байна вэ?
A. Салхины чиглэл
B. Дахин боловсруулах,ашиглах
C. Ногоон цэцэрлэг
D. Ой бүхий газар
Нутгийн өмнөд хэсгээр тархсан, ургамлан бүрхэвч багатай, ихэвчлэн хөмүүл таана, бударгана, харгана ургадаг байгалийн бүсийг сонгоно уу ?
A. Говь
B. Ойт хээрийн
C. Тайгын
D. Хээрийн
Сурагч “ Д “ нийслэлийн нэгэн дүүрэгт амьдардаг. Их цэвэрч нямбай бөгөөд өнгө өнгийн цэцэгтэй дэвтрээ муухай болгохгүйн тулд цагаан цаас, гялгар хавтсаар давхар хавтаслан хаяглажээ.” Д “ -гийн найзуудаас зөв хандлагатайг нь сонгоно уу?
A. Дахин хавтаслах шаардлагагүй.
B. Би чам шиг дэвтрээ арчилмаар байна
C. Чи хамгийн үлгэр жишээ ч байна
D. Би бүх дэвтрээ чам шиг хавтаслана аа.
Дараах график, диаграммын босоо тэнхлэгт юуг харуулсан байна вэ?
A. Хүн амын тоо
B. Хүн амын өсөлт
C. Хүн амын тоо,ба өсөлт
D. Он
Хүн амын тоог харуулсан хэмжээсийг зөв сонгоно уу?
A. 1000
B. 0.1
C. 100
D. 1.0
Монгол орны хамгийн нам дор оршдог цэг д.т.д 560 м оршдог Хөх нуур бол, Монгол орны гадарга нийтдээ, өндрийн шатлалын ямар ангилалд хамрагдах вэ?
A. Нам дор газар
B. Өндөрлөг
C. Нам тал
D. таг
Дэлхийн физик газарзүйн зураг дээрх хаялбаруудыг өндрийн шатлалаар нь өөр өөр өнгөөр харуулдаг.Каспи орчмын нам дор газрыг ямар өнгөөр тэмдэглэдэг вэ?
A. Шар
B. Хүрэн
C. Ногоон
D. Бор