• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 2

Яагаад Монгол орны гол мөрдийг Хойд мөсөн далай, Номхон далай, Төв азийн гадагш урсгалгүй ай савд хамааруулдаг вэ?Жишээ гарган тайлбарлана уу?

Оноо: 1

Далайн түвшинээс дээш 200м- 1000м хүртэл өргөгдсөн газрыг өндөрлөг газар гэдэг. Монгол орны хамгийн нам цэг нь Хөх нуурын хотгор хаана оршдог вэ?

  • A. Дорнод

  • B. Хэнтий

  • C. Сүхбаатар

  • D. Төв.

Оноо: 1

Гадаргын геологийн гарал үүсэл, насыг тогтоохдоо юуг ашигладгийг сонгоно уу?

  • A. Чулуулгийн бутарсан байдал

  • B. Чулуулгийн өнгө

  • C. Цацраг идэвхт бодисын задрал

  • D. Өгөршил

Оноо: 1

Дараах эринүүдийг цаг хугацаагаар нь харьцуулан хамгийн эртнийхийг нь сонгоно уу?

  • A. Эх төрмөл

  • B. Анх төрмөл

  • C. Эртний төрмөл

  • D. Дунд төрмөл

Оноо: 1

Анд, Гималай зэрэг уулст босоо бүслүүр үүсдэг.Монгол орны өндөр уулсаар үүсдэг босоо бүслүүрийг сонгоно уу?

  • A. Говийн

  • B. Хээрийн

  • C. Ойт хээрийн

  • D. Мөнх цасны

Оноо: 2

Хархираа, Түргэний уулсын Дэглий цагаан уул нь д.т.д 4037м өндөрт оршино. Харин Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан нь 2800 орчим метрийн өндөрт орших бол эдгээрийг харьцуулан өндрийн ямар босоо бүслүүр үүсэхийг тайлбарлан бичнэ үү? ..........................

Оноо: 2

Монгол орны гадаргад мөнх цасны,тагийн гэсэн босоо бүслүүр үүсдэг. Энд дурдагдаагүй босоо бүслүүрийг нэрлэн хуш, заг, бударганы аль нь ургадаг болохыг тайлбарлан бичнэ үү?

Оноо: 2

НҮБ-ийн ЮНЕСКО-н Олон улсын шим мандлын нөөц газарт ордог байгалийн цогцолбор газрыгнэрлэн,тус газарт амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс нэгийг тайлбарлан бичнэ үү?

Оноо: 2

Монгол орны амьтдыг нэн ховор, ховор,элбэг гэж ангилдаг. Мазаалай баавгай,хавтгай зэрэг нь ямар ангилал,ямар бүсэд амьдардаг болохыг тайлбарлан бичнэ үү. .............................

Оноо: 1

Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 1 тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?

  • A. Алтай Таван богд

  • B. Монгол шарын даваа

  • C. Орвог Гашууны бор толгой

  • D. Соёлз уулын Модот хамар

Оноо: 1

Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 4-н тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?

  • A. Алтай Таван богд

  • B. Монгол шарын даваа

  • C. Орвог Гашууны бор толгой

  • D. Соёлз уулын Модот хамар

Оноо: 1

Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 5-н тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?

  • A. Алтай Таван богд

  • B. Монгол шарын даваа

  • C. Гурван улсын уулзвар цэг

  • D. Соёлз уулын Модот хамар

Оноо: 2

1:10 000 000 масштабтай газарзүйн зурагт 10 см урт зурагдсан гол бодит байдал дээрээ хэдэн км урттай байхыг тооцоолон бодно уу?

Оноо: 2

Газарзүйн зургийг ажиглан Увс аймгийн нутагт орших нуурыг нэрлэн онцлогийг нь тайларлан бичнэ үү?

Оноо: 2

Монгол орны хамгийн гүн нуур ямар аймагт оршдогийг нэрлэж онцлогоос нь тайлбарлан бичнэ үү?

Оноо: 1

Дэлхий дээр хэдэн цагийн бүсийг ялган үздэг вэ?

  • A. 180.

  • B. 90

  • C. 48

  • D. 24

Оноо: 1

Улаанбаатар хот цагийн хэддүгээр бүсэд оршдог вэ?

  • A. 6

  • B. 7

  • C. 8

  • D. 0

Оноо: 1

Өдрийн үргэлжлэх хугацаанаас шалтгаалан цагийг урагшлуулах, эсвэл хойшлуулдаг. Үүнийг ямар цаг гэдэг вэ?

  • A. Орон нутгийн цаг

  • B. Тогтоолт цаг

  • C. Уламжлалт цаг

  • D. Улирлын цаг

Оноо: 2

Японы Токио хот з.у 1350 д оршдог бол цагийн хэддүгээр бүс болохыг тооцоолно уу?

...................................................................................................................................

Оноо: 2

Египетийн Кайр хот з.у 310 д оршдог ба цагийн хэддүгээр бүсэд багтахыг тооцоолно уу?

Нийт: 16693