Буцлах температурт байгаа 100 г ус бүрэн ууршихад шаардагдах дулааны энергийг олно уу? /Усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг /
A. 23 МЖ
B. 2300 МЖ
C. 230 Ж
D. 0.23 МЖ
4 л усыг халаахад 504 кЖ дулааны энерги зарцуулсан бол усны температур хэдэн Цельсээр нэмэгдсэн бэ? /Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгºC/
A. 10 ºC
B. 20 ºC
C. 30 ºC
D. 40 ºC
Хайлах температурт байгаа хичнээн мөсийг хайлуулахад 33000 Ж дулааны энерги хэрэгтэй вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг /
A. 10 г
B. 100 г
C. 1 кг
D. 1 г
Буцлах температурт байгаа хэдэн литрусыг ууршуулахад 23 МЖ дулааны энерги хэрэглэх вэ? /Усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг /
A. 1 л
B. 10 л
C. 100 л
D. 1000 л
-10 ℃ температуртай, 500 г мөсийг хайлах температур хүртэл нь халаахад шаардагдах дулааны энергийг тооцно уу? /Мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг℃ /
A. 166 кЖ
B. 10.5 кЖ
C. 105 кЖ
D. 1050 кЖ
2 кг масстай хөнгөн цагаан биеийг 60 ℃ -аас 80 ℃ температур хүртэл халаахад шаардагдах дулааны энерги ямар байх вэ? /Хөнгөн цагааны хувийн дулаан багтаамж 880 Ж/кг℃/
A. 35.2 кЖ
B. 32.5 кЖ
C. 16.8 кЖ
D. 84 кЖ
1 см урт төмөр утсыг20 ℃ - аар халаахад урт нь ямар болох вэ? /Төмрийн шугаман тэлэлтийн коэффицент 0.012 мм/м℃/
A. 1.00024 см
B. 0.00024 см
C. 240 см
D. 24 см
100 см3эзлэхүүнтэй ган кубыг 30 ℃ -аас 130 ℃ хүртэл халаахад эзлэхүүн ямар болох вэ? / Гангийн шугаман тэлэлтийн коэффицент 15∙10-6град-1/
A. 0.29 см3
B. 0.87 см3
C. 100.15 см3
D. 100.51 см3
50 см3эзлэхүүнтэй хөнгөн цагаан бөмбөлөгийг 60 °С - аар халаахад зарцуулагдах дулааны энергийг олно уу? /Хөнгөн цагааны хувийн дулаан багтаамж 880 Ж/кг°С, хөнгөн цагааны нягт 2700 кг/м3/
A. 2.7 кЖ
B. 2700 Ж
C. 135 кЖ
D. 7 кЖ
Хайлах температурт байгаа 20 см3 эзлэхүүнтэй мөс бүрэн хайлахад зарцуулагдах дулааны энерги ямар байх вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, мөсний нягт 900 кг/м3/
A. 6 кЖ
B. 66 Ж
C. 76 кЖ
D. 8.4 кЖ
Буцлах температурт байгаа 1 л бензинийг бүрэнууршихад шаардагдах дулааны энергийг тооцоолно уу. /Бензиний ууршихын хувийн дулаан 230 кЖ/кг, нягт нь 760 кг/м3/
A. 230 кЖ
B. 760 кЖ
C. 174.8 кЖ
D. 163.3 кЖ
-10 °С температуртай 400 г мөсийг бүрэн хайлуулахад шаардагдах дулааныг тооцно уу? /Мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг/
A. 140 кЖ
B. 8.4 кЖ
C. 132 кЖ
D. 14 кЖ
Ямар шалтгааны улмаас бодисын төлөв өөрчлөгддөг вэ?
A. Дотоод энергийн өөрчлөлтөөс
B. Цаг уур өөрчлөгдсөнөөс
C. Дулаанаас
D. Байгалийн хүчин зүйлээс
Графикийн аль хэсэг нь шингэн царцах үзэгдэлдтохирох вэ?
A. 2
B. 1
C. 3
D. 1 ба 3
Цельсийн хуваарийн 100°С –аар ямар утгыг авдаг вэ?
A. Буцалж буй усны температур
B. Мөс хайлах температур
C. Ердийн даралтад орших буцалж буй усны температур
D. Хүний биеийн температур
Нуурын усны гадарга шөнөдөө хөлдөж хоносон бол ус хөлдөх үедээ дулааныг агаар мандлаасавсан уу, эсвэл өгсөн үү?
A. Агаараас авна
B. Авах ч үгүй, өгөх ч үгүй
C. Агаарт өгнө
D. Авсан өгсөн дулаан тэнцүү
Жигнэсэн буузыг гаргангуут сайтар сэвдэг нь физикийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
A. Конденсацлах үзэгдэл
B. Уурших үзэгдэл
C. Цацралаар дулаан дамжих
D. Сублимацлах үзэгдэл
Хайлах температурт байгаа 500 г хөнгөн цагааны бүрэн хайлтлаа авах дулааны энергийн хэмжээг олно уу? /хөнгөн цагааны хайлахын хувийн дулаан 390кЖ/кг /
A. 200 кЖ
B. 2000 кЖ
C. 20 кЖ
D. 2 кЖ
Ус 100 °С-аас өөр температурт буцлах уу?
A. Массаас хамаараад өөр өөр температурт буцална
B. Буцлахгүй, зөвхөн 100°С-д буцална
C. Агуулж буй савныхаа дулаан багтаамжаас хамаарна
D. Даралтаас хамаарч өөр өөр температурт буцална
Аль графикт усны буцлах температур агаарын даралтаас хамаарах хамаарлыг үзүүлсэн бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4