• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 2

-10 °С температуртай 1 кг мөсийг 10 °С температуртай ус болгон хувиргахад ямар дулааны энерги шаардагдах вэ? /мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, усны хувийн дулаан багтаамж4200 Ж/кг°С, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С/

  • A. 63 кЖ

  • B. 393 кЖ

  • C. 42 кЖ

  • D. 370 кЖ

Оноо: 2

-10 °С температурт байгаа 500 г мөсийг бүрэн ууршуулахад хичнээн хэмжээний дулааны энерги хэрэгтэй вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, усны хувийн дулаан багтаамж4200 Ж/кг°С, усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С/

  • A. 1.5 MЖ

  • B. 3 MЖ

  • C. 2.3 MЖ

  • D. 0.5 MЖ

Оноо: 2

1 кг хуурай модыг шатаахад ялгаруулах дулаанаар хэдэн кг усыг 100 °С-аар халаах вэ? /Модны шаталтын хувийн дулаан буюу илчлэг 1·107Ж/кг, усны хувийн дулаан багтаамж4200 Ж/кг°С/

  • A. 23 кг

  • B. 19 кг

  • C. 2 кг

  • D. 42 кг

Оноо: 2

40% АҮК бүхий халаагуураар буцлах температурт байгаа 2 кг усыг бүрэн ууршуулахад хэдий хэмжээний керосин шатаах хэрэгтэй вэ? /Керосины шаталтын хувийн дулаан 4600 кЖ/кг, усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг/

  • A. 10 кг

  • B. 4 кг

  • C. 1 кг

  • D. 0.4 кг

Оноо: 1

-10 °С температуртай 1 кг мөсийг 0 °С хүртэл халаах, 20°С температуртай 1 кг усыг 30 °С хүртэл халаахад шаардагдах дулааны энергийн харьцаа ямар байх вэ?/Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг°С, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С/

  • A. 1/3

  • B. 1/2

  • C. 2/1

  • D. 2/3

Оноо: 1

Температур хэмжих багажийг шингэний ямар шинж чанарыг ашиглаж хийдэг вэ?

  • A. Тэлэх

  • B. Агших

  • C. Урсамтгай

  • D. Шахагддаггүй

Оноо: 1

Барууны орнуудад температур хэмжих ямар хуваарийг өргөн хэрэглэдэг вэ?

  • A. Цельсийн хуваарь

  • B. Фаренгейтийн хуваарь

  • C. Кельвиний хуваарь

  • D. Реомюрын хуваарь

Оноо: 1

Кельвинболон Цельсийн температурын хуваарийн холбоо аль нь вэ?

  • A. \small T=t^{o}+273

  • B. t_{F}^{o}=1.8t^{o}+32

  • C. \small t^{o}=T+273

  • D. \small t^{o}=(t_{F}^{o}-32)/1.8

Оноо: 1

Шугаман тэлэлтийн коэффицентийн нэгжийг сонгоорой.

  • A. ℃

  • B. K

  • C. 1/℃

  • D. ℉

Оноо: 1

Хатуу биеийн хувьд эзлэхүүн тэлэлтийн коэффицент нь шугаман тэлэлтийн коэффиценттойгоо ямар харьцаатай байдаг вэ?

  • A. β=3/α

  • B. β=3α

  • C. β=α/3

  • D. β=α

Оноо: 1

Хатуу биеийн шугаман тэлэлт алинаас нь хамаарахгүй вэ?

  • A. Биеийн анхны уртаас

  • B. Бөөмсийн хэмжээ томорсноос

  • C. Ямар бодисоос

  • D. Хэдэн градусаар халааснаас

Оноо: 1

Хатуу биеийн эзлэхүүн тэлэлтийн томьёо аль нь вэ?

  • A. \small \Delta L=L_{0}\alpha \Delta t^{o}

  • B. \small \Delta L=L_{0}\beta \Delta t^{o}

  • C. \small \Delta V=V_{0}\beta \Delta t^{o}

  • D. \small \Delta V=V_{0} \alpha \Delta t^{o}

Оноо: 1

Мөнгөн бүрээстэй модон аяганд халуун цай хийвэл мөнгө ба модны аль ньилүү тэлэх вэ?

  • A. Мод

  • B. Мөнгө

  • C. Ижил

  • D. Огт тэлэхгүй

Оноо: 1

Индүү болон бусад гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд байдаг температур тохируулагчийг нэрлээрэй.

  • A. Унтраалга

  • B. Тохируулагч

  • C. Чийдэн

  • D. Биметалл ялтас

Оноо: 1

Ямар температурт ус хамгийн их нягттай байдаг вэ?

  • A. 0 °С

  • B. 4 °С

  • C. 20 °С

  • D. 100 °С

Оноо: 1

Лааны дөлний температур 800 °С бол Кельвиний хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 1073 К

  • B. 527 К

  • C. 800 К

  • D. 1000 К

Оноо: 1

Усны буцлах температур 100 °С бол Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 212 °F

  • B. 32 °F

  • C. 180 °F

  • D. 0 °F

Оноо: 1

10 м зэс гулдмайг 10 °С-ээс 70 °С хүртэл халаахад түүний урт ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ? /Зэсийн шугаман тэлэлтийн коэффицент 17·10-6°С-1/

  • A. 1.02 см

  • B. 10.2 см

  • C. 0.01 см

  • D. 102 см

Оноо: 1

100 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагааныг 50 °С-аар халаахад түүний эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ? /Хөнгөн цагааны шугаман тэлэлтийн коэффицент α=24·10-6°С-1, эзлэхүүн тэлэлт β=3α/

  • A. 3.6 см3

  • B. 0.036 см3

  • C. 0.36 см3

  • D. 36000 см3

Оноо: 1

0 °С температурт 20 м урттай байсан төмөр 40 °С температурт ямар урттай болох вэ? /Төмрийн шугаман тэлэлтийн коэффицент α=12·10-6°С-1/

  • A. 20 м

  • B. 20.96 м

  • C. 20.9 м

  • D. 20.0096 м

Нийт: 16693