0 °С температурт 50 см3 эзлэхүүнтэй байсан мөнгө 100 °С температурт ямар эзлэхүүнтэй болох вэ? /Мөнгөний шугаман тэлэлтийн коэффицент α= 20·10-6°С-1, эзлэхүүн тэлэлт β=3α/
A. 50.3 см3
B. 50 см3
C. 20.03 см3
D. 53 см3
Савааны уртын өөрчлөлт ба температурын өөрчлөлтийн хамаарлыг аль графикт зөв дүрсэлсэн байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
373 К температур цельсийн хэдэн градустай тэнцэх вэ?
A. 646 °С
B. 100 °С
C. 37 °С
D. 0 °С
122 °F температурыг цельсийн хуваариар илэрхийлнэ үү?
A. 32 °С
B. 0 °С
C. 100 °С
D. 50 °С
Биеийн температурыг 10 °С - аар нэмэгдүүлэхэдхэдэн кельвинээр нэмэгдсэнбэ?
A. 10 К
B. 273 К
C. 263 К
D. 283 К
20 х 30 х 10 см хэмжээтэй зэсийг халааж температурыг нь 100 °С– аар нэмэгдүүлэв. Зэсийн эзлэхүүн ямар хэмжээгээр нэмэгдэх вэ? /зэсийн шугаман тэлэлтийн коэффицент α =17·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /
A. 102 см3
B. 30.6 см3
C. 10.2 см3
D. 306 см3
20 °С температуртай үед өндөр хүчдэлийн хоёр шонгийн хооронд татсан дамжуулагч хөнгөн цагаан утасны урт 100 м байдаг бол өвлийн -30 °С температуртай үед ямар урттай болох вэ? Хөнгөн цагааны шугаман тэлэлтийн коэффицент α=24·10-6°С-1
A. 0.12 м
B. 100.12 м
C. 99.88 м
D. 9.98 м
473 К температурыг Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?
A. 360 °F
B. 473 °F
C. 883 °F
D. 392 °F
Өөр өөр температуртай биеэс хэт улаан туяа цацарч байдаг. Тусгай хувиргагчаар биеийг харахад улаан, шар, ногоон, цэнхэр өнгө илүү тод ялгаран харагджээ. Температур багатай хэсгийг ямар өнгөөр ялган харуулсан бэ?
A. Улаан
B. Шар
C. Ногоон
D. Цэнхэр
Өөр өөр температуртай биеэс хэт улаан туяа цацарч байдаг. Тусгай хувиргагчаар биеийг харахад улаан, шар, ногоон, цэнхэр өнгө илүү тод ялгаран харагджээ. Температур ихтэй хэсгийг ямар өнгөөр ялган харуулсан бэ?
A. Улаан
B. Шар
C. Ногоон
D. Цэнхэр
Халаалтын системээр өрөө тасалгааг халааж байгааг ямар үзэгдлээр тайлбарлах вэ?
A. Дулаан дамжуулалт
B. Цацрал
C. Конвекц
D. Дулаан дамжуулалт ба конвекц
Вакуум орчинд дулаан ямар аргаар шилжих вэ?
A. Дулаан дамжуулалт
B. Конвекц
C. Цацрал
D. Гурвуулаа
Доорх үйлдлүүдийн алинд нь металл аяганд буй усны дотоод энерги өөрчлөгдөх вэ?
1. Усыг халаагуур дээр халаах
2. Устай аягыг ширээн дээрээс авч тавиур дээр тавих
3. Усыг хутгуураар хутгах
A. 1 ба 3
B. 1 ба 2
C. 1
D. 3
1 кг түлшийг бүрэн шатахад өөр өөр энерги ялгардаг. Үүнийг илэрхийлдэг физик хэмжигдэхүүнийг нэрлэнэ үү.
A. Хувийн дулааны багтаамж
B. Түлш шаталтын дулаан
C. Дулаан
D. Энерги
Дараах бодисуудыг дулаан дамжуулах шинжээр нь өсөх эрэмбээржагсаагаарай.
1. Төмөр 2. Мод 3. Ус 4. Агаар
A. 1,3,4,2
B. 4,3,2,1
C. 4,2,3,1
D. 1,3,2,4
Биеийн дотоод энерги ямар физик хэмжигдэхүүнээс хамаардаг вэ?
A. Бөөмийн масс, давших хурдаас
B. Бөөмийн масс, температураас
C. Бөөмсийн хурд, температураас
D. Бөөмсийн хэмжээ, хурдаас
Халаагуур дээрх устай саванд шингэний урсгал үүсч байвалямар аргаар дулаан зөөгдөжбайна гэхвэ?
A. Дулаан дамжуулалт
B. Конвекц
C. Цацрал
D. Гурвуулаа
Ямар үзэгдлийн үед Q=mc∆t° томьёогоор дулааны энергийгтооцоолох вэ?
A. Хайлах
B. Шатах
C. Халах, хөрөх
D. Уурших
1 л усыг 20 °С-аас буцалтал халаахад 18г керосин хэрэглэсэн./Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/ кгоC, керосины шаталтын хувийн дулаан 46000кЖ/кг/
I. Усыг халаахад шаардагдсан дулааны энергийг олоорой.
A. 84 кЖ
B. 840 кЖ
C. 336 кЖ
D. 33600 Ж
Керосиншатахад ялгарсан дулааны энергийг тооцоол.
A. 46 кЖ
B. 828 Ж
C. 828 МЖ
D.828 кЖ
Халаагуурын АҮК-г олно уу.
A. 21%
B. 41%
C. 60%
D. 84%
Спиртэн дэнгээр 100 г масстай усыг 15 °С-аас 65 °С хүртэл халаажээ. Энэ үед 1.3 г спирт шатжээ./Усны хувийн дулаан багтаамж4200 Ж/кгоC, спиртийншаталтын хувийн дулаан 27000 кЖ/кг/
I. Усыг халаахад шаардагдсан дулааны энергийн хэмжээг олоорой.
A. 21 кЖ
B. 210 Ж
C. 21 МЖ
D. 135 Ж
II. Спиртийг шатаахад ялгарсан дулааны энергийн хэмжээг тооцоол.
A. 31.5 Ж
B. 31.5 кЖ
C. 31.5 МЖ
D. 31500 кЖ
III. Спиртэн дэнгийн АҮК-ийг олно уу.
A. 30%
B. 45%
C. 60%
D. 75%