Египетэд хэддүгээр мянганы үеэс хот байгуулагдаж эхэлсэн бэ?
A. НТӨ II мянган
B. НТӨ III мянган
C. НТӨ IV мянган
D. НТӨ V мянган
Эртний Египетийн Дунд хаанчлалын (НТӨ 2060-1580) үеийн хаан аль вэ?
A. Хеопс
B. II Рамзес
C. III Сенусерт
D. IV Аменхотеп
Эртний Египетийн Эртний хаанчлалын (НТӨ 2900-2060) үеийн хаадыг нэрлэнэ үү.
A. Хеопс, Хафра, Менкаур
B. Аменхотеп, II Рамзес, Эхнатон
C. III Сенусерт, Хеопс, Менкаур
D. Эхнатон, II Рамсес, Хафра
Эртний Египетийн хаанчлалаас хамгийн хүчирхэг үе аль нь вэ?
A. Шинэ хаанчлалын (НТӨ 1580-1090)
B. Дунд хаанчлалын (НТӨ 2060-1580)
C. Эртний хаанчлалын (НТӨ 2900-2060)
D. Нэн шинэ хаанчлалын (НТӨ 1090-109)
Инд мөрний хөндийд анх бий болсон хотууд аль нь вэ?
A. Тенис, Мемфис
B. Ур, Урук
C. Хараппа,Мохенжо-Даро
D. Фив, Ниппур
"Дравид"-ууд гэж ямар хүмүүсийг нэрлэдэг байсан бэ?
A. Эртний Хятадын уугуул иргэд
B. Эртний Энэтхэгийн уугуул иргэд
C. Эртний Египетийн уугуул иргэд
D. Эртний Грекийн уугуул иргэд
Эртний Энэтхэгийн ведийн үе хэдий үеийг хамрах вэ?
A. НТӨ 3000-2500 он
B. НТӨ 2500-1500
C. НТӨ 1500-500 он
D. НТӨ 1000-200 он
Дүгнэлтээс зөвийг сонгоно уу.
A. Дравидууд НТӨ 1500 онд Энэтхэгт нүүдэллэж ирэв
B. Ведийн үе гэдэг нь Дравидуудтай холбогдоно.
C. Буддын шашны гол бурхан Индра байжээ.
D. Аричуудын Энэтхэгийн уугуул оршин суугчид биш бөгөөд хожим нүүдэллэн ирэв.
Ямар хааны үед Энэтхэгийн хойг анх удаа нэгдсэн захиргаанд орсон бэ?
A. Маур
B. Кушан
C. Вед
D. Ашок
Эртний Хятадын иргэншил ямар мөрний хөндийг даган үүссэн бэ?
A. Инд мөрөн
B. Тигр, Евфрат мөрөн
C. Шар мөрөн
D. Хөх мөрөн
Хятадын "Цагаан хэрэм"-ийг барьж эхлэх болсон шалтгаан юу вэ?
A. Вэй улсын довтолгооноос хамгаалахын тулд
B. Чингис хааны довтолгооноос хамгаалахын тулд
C. Хүннүчүүд болон тэр үеийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд
D. Умард Алтан улсын довтолгооноос хамгаалахын тулд
"Цинь Ши хуанди" -ийн Хятадын түүхэнд гүйцэтгэсэн хамгийн гол үйл хэргийг сонгоно уу.
A. Хятадын анхны нэгдмэл улсыг байгуулсан
B. Нүүдэлчдийн довтолгоог амжилттай сөрж чадсан
C. Уди вангаар Нүүдэлчдийн төр улсуудаас алба татвар хураалгасан
D. Өлсгөлөнд нэрвэгдсэн хэдэн сая хүмүүсийг аварч, эдийн засгийг сайжруулсан
Хүн төрөлхтний эртний иргэншил үүссэн “Тигр”, “Евфрат” мөрнүүд хаанаас эх авч хаана цутгадаг вэ?
A. Төвдийн тэгш өндөрлөгөөс эх авч Шар тэнгист цутгана.
B. Умард Африкийн тэгш өндөрлөгөөс эх авч Газар дундын тэнгист цутгана.
C. Бага Азийн өндөр уулсаас эх авч Персийн буланд цутгана.
D. Андын нуруунаас эх авч Атлантын далайд цутгана.
"Месопотоми" гэж ямар мөрнүүдийн хөндийг нэрлэдэг вэ?
A. Инд мөрөн
B. Тигр, Евфрат мөрөн
C. Шар мөрөн
D. Хөх мөрөн
Вавилоны II эзэнт гүрнийг ямар хаан байгуулсан бэ?
А. Хаммурапи
В. Навуходоносор
С. II Саргон
D. Ашурбанипал
Месопотамийн хөндийд байгуулагдсан улсуудын мөхсөн шалтгаанд хамааралгүй аль вэ?
A. Дотоодын тэмцэл, хагарал
B. Нүүдэлчдийн дайралт
C. Эзлэгдсэн улсуудын бослого
D. Египетийн эзлэн түрэмгийлэл
Ассир улсын тухай ухагдахуунаас холбогдолгүйг сонгоно уу.
А. Тэд Месопатами, Бага ази, Палестин, Египетийн хамарсан эзэнт гүрнийг байгуулж байв.
В. Ассирчууд эзэлж авсан ард түмнээ эвээр тохинуулан засаж, өөрийн ард түмэнтэй нэгэн адил үздэг байв.
C. Ассир бараг хагас сая цэрэгтэй байсан бөгөөд тэд хана хэрмийг нураах оньсон төхөөрөмжүүдийг бүтээж байв.
D. Ассирийн газарт тариа тарихад тохиромжгүй тул голдуу худалдаа эрхлэж байв.
12 сартай он тооллыг анх аль ард түмэн зохиосон бэ?
A. Эртний Хоёр мөрнийхөн
B. Эртний Хятадууд
C. Эртний Энэтхэгчүүд
D. Эртний Египетчүүд
"Шадуф" гэдгийг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Эртний хятадын хаадын бунхныг хамгаалагч шавар цэргүүдийг нэрлэдэг.
В. Эртний Энэтхэгийн газар хувиарлагчийг нэрлэдэг.
C. Эртний Египетийн нэгэн худгийг нэрлэдэг.
D. Эртний хоёр мөрний модон дугуйтай тэргийг нэрлэгдэг.
Хүн төрөлхтний анхны бичиг үсэг хаана хэзээ үүссэн бэ?
A. Вавилонд /НТӨ 6000-5000/
B. Хятадад /НТӨ 3800-3600/
C. Шүмэрт /НТӨ 3200-3100/
D. Египетэд /НТӨ1600/