• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хүн төрөлхтний анхны бичгийг юун дээр бичдэг байсан бэ?

  • A. Цаас

  • B. Хулс

  • C. Шавар

  • D. Элс

Оноо: 1

“Эрчүүд нь эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой ч эмэгтэйчүүд гэртээ эрчүүдийн хүслээр амьдрах ёстой” хэмээн ямар хуульд заасан байдаг вэ?

  • A. Манугийн хууль

  • B. Хаммурапи хааны хууль

  • C. 12 Зэс самбарын хууль

  • D. Их засаг хууль

Оноо: 1

"Делийн холбоо"-г ямар шалтгааны улмаас байгуулах болсон бэ?

  • A. Персийн халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.

  • B. Спартын халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.

  • C. Спартыг халдлагаас хамгаалахын Афин Перстэй байгуулсан холбоо юм.

  • D. Египетийн халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.

Оноо: 1

“Олигарх” засаглал гэж ямар засаглал вэ?

  • A. Олонхийн засаглал

  • B. Цөөнхийн засаглал

  • C. Хаант засаглал

  • D. Ардчилсан засаглал

Оноо: 1

“Демократ” засаглал гэж ямар засаглал вэ?

  • A. Олонхийн засаглал

  • B.Цөөнхийн засаглал

  • C. Хаант засаглал

  • D. Дарангуйллын засаглал

Оноо: 1

“Баруун Ром”-ын эзэнт улс мөхсөн шалтгаан аль нь вэ?

  • A. Герман аймгуудын довтолгоон

  • B. Түрэгүүдийн довтолгоон

  • C. Зүүн Ромын эзэнт улсын довтолгоон

  • D. Викингүүдийн довтолгоон

Оноо: 1

Плебейчүүдийн тэмцэл хийх болсон шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.

  • А. Улс төрийн ямар ч эрх эдлэхгүй байсан учир 

  • В. Консул, магистрат, сенатораар сонгогдох эрхгүй байсан учир

  • С. Плебейчүүд цэргийн алба болон хар бор ажлыг ямар ч эрхгүйгээр дангаар хийж байсан учир

  • D. Далайн эргийн худалдаанд Патрицууд дангаар ноёрхож байсан учир 

Оноо: 1

Эртний Грект газар тариалан эрхлэх боломжгүй болсон шалтгаан аль нь вэ?

  • А. Байгалийн эрс тэс уур амьсгалтай байсан учир

  • В. Газар нутаг хомсдолтой байсан учир

  • С. Хэтэрхий уулархаг, хадархаг байсан учир

  • D. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан учир 

Оноо: 1

“Баруун Ром”-ын эзэнт улс мөхсөн шалтгаанд хамааралгүйг олно уу.

  • A. Герман аймгуудын довтолгоон

  • B. Өвчин тахал

  • C. Иргэний дайн

  • D. Викингүүдийн довтолгоон

Оноо: 1

"Эллинистик" үе гэж ямар үеийг хэлдэг вэ?

  • A. Ромын соёл агуу Александрын байлдан дагууллаар Египетээс Инд мөрөн хүртэл тархсан үеийг хэлнэ.

  • B. Баруун Ромын эзэнт гүрэнд Бага азийн персийн соёл өргөн дэлгэрч эхэлсэн үеийг хэлнэ.

  • C. Грекийн соёл агуу Александрын байлдан дагууллаар Египетээс Инд мөрөн хүртэл тархсан үеийг хэлнэ.

  • D. Агуу Александр Персийн эзэнт гүрнийг довтлон ялж, цааш Инд мөрөн хүртэлх аян дайн хийж агуу их ялалт байгуулсан үеийг хэлнэ.

Оноо: 1

Ром хот НТӨ 753 онд далайн эргээс холгүй Тибэр голын хөвөөнд бий болжээ. Ром хот энд үүссэн шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.

  • A. Тибэр гол цэвэр усны асар их нөөцтэй, үржил шимтэй байсан учир

  • B. Тибер голоор давсны худалдаа дайран өнгөрдөг байсан учраас

  • C. Тибер голын хөвөөнд орших долоон толгод дайсны аюулаас хамгаалж байсан учир

  • D. Тибер голын хөвөөгөөр торгоны зам дайран өнгөрч байсан учир

Оноо: 1

Эртний Грекийн бурхдыг зөв тохируулна уу.

1.Посидон А. Бурхдын хаад Аянгын бурхан

2. Зевс В. Тэнгисийн бурхан

3. Аполлон С. Нарны бурхан

  • А. 1В  2А  3С

  • B. 1А  2С  3В

  • C. 1A  2B  3C

  • D. 1C  2B  3A

Оноо: 1

Эртний улсуудыг соёлын ойлголтуудтай нь зөв тохируулна уу.
1. Хятад А. Упанишад
2. Энэтхэг В. 12 самбарын хууль
3. Ром С. Амфи театр
4. Грек D. Цайны соёл

  •  А. 1B 2A 3C 4D

  • B. 1D 2A 3C 4B

  • C.1D 2A 3B 4C

  • D. 1C 2B 3A 4D

Оноо: 1

Хойд цэнхэрийн агуйн зурагт дүрслэгдсэн амьтдыг харахад тэр үед Монгол орны уур амьсгал ямар байсныг сонгоно уу.

  • А. Мөстлөгийн үеийн буюу хүйтэн уур амьсгалтай байсан 

  • B. Эрс тэс уур амьсгалтай байсан 

  • C. Халуун хуурай уур амьсгалтай байсан

  • D. Чийглэг дулаан уур амьсгалтай байсан

Оноо: 1

Хүннү гүрний талаарх ойлголтоос хамааралгүйг нь сонгоно уу.

  • А. Хүннү "амьтны загварт" урлаг өндөр түвшинд хөгжсөн байв.

  • B. Хүннүгийн оршуулгын дурсгалуудын нэг нь Ноён уулын дурсгал юм.

  • C. Хүннү гүрний зүүн талд Юэжи, Усуны зэрэг аймгууд оршиж байв.

  • D. Хүннүгийн үеэс эрийн гурван наадам үүсчээ.

Оноо: 1

Хүннүчүүд яагаад мал аж ахуйг голлон эрхлэх болсон бэ?




  • А. Мал амьтан элбэг байсан учраас 

  • B. Байнгын дайн тулаан хийж байсан учраас

  • C. Өвөг дээдсийнхээ уламжлалыг дагасан учраас

  • D. Байгаль, газарзүйн онцлогоос хамаарч байсан учраас

Оноо: 1

Хүннүчүүдийн голлох аж ахуй аль нь вэ?

  • A. Нүүдлийн мал аж ахуй

  • B. Худалдаа

  • C. Гар үйлдвэрлэл

  • D. Газар тариалан

Оноо: 1

НТӨ 198 онд Хүннү гүрэн Хан улсын хооронд анхны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үр дүнг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • A. Хан улс Хүннүгийн харьяат болсон

  • B. Хүннү улс Хан улсад дагаар орсон

  • C. Хоёр тал хилээ тогтоож Хан улс Хүннүд алба татвар төлөх болсон

  • D. Хүннү улс Хан улсад алба татвар өгөхөөр болсон

Оноо: 1

Цэгийн оронд нөхөж бичнэ үү.

Хүннүгийн ..... өглөө ..... үдэш ..... залбирч мөргөдөг байжээ.




  • A. Шаньюй, газарт, тэнгэрт

  • B. Шаньюй, наранд, долоо бурханд

  • C. Шаньюй, наранд, саранд

  • D. Шаньюй, цагаан туганд, хар туганд

Оноо: 1

Хүннү улс засаг захиргааны хувьд хэрхэн хуваагдаж байсан бэ?

  • A. Хойд, Өмнөд, Төв

  • B. Баруун, Зүүн, Төв

  • C. Умард, Өмнөд, Баруун

  • D. Төв, Умард, Хойд

Нийт: 16693