Хүннүчүүд бичиг үсэгтэй байсан гэж үзэх шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Тэдний Хан улсад явуулсан захидал Хятад улсын музейд бий учир
B. Хүннү улсын түүхийг өгүүлсэн бичээс бүхий хад олдсон учир
C. Хүннүгийн булшнаас бэхийн дурсгалтай бийрний нийлүүр олдсон учир
D. Ноён уулнаас олдсон ширмэл ширдэгт тэдний бичиг үсгийн дурсгал үлдсэн байдаг учир
Хүннү улс мөхөх болсон шалтгаанаас хамгийн голыг нь доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Хөрш орнуудын довтолгоо
B. Түүний харьяанд байсан ард түмнүүдийн бослого
C. Олон жил үргэлжилсэн ган зуд
D. Хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл
Монгол угсааны Сяньби улсыг хэн, хэзээ үндэслэн байгуулсан бэ?
А. Таньшихуай НТ 141 он
B. Таньшихуай НТ 156 он
С. Шэлүнь НТ 235 он
D. Мугулюй НТ 181 он
"Чаргуй"-н үндэслэн байгуулсан улс Монгол нутагт байгуулагдсан хэд дэхь улс бэ?
А. Хоёр дахь
B. Гурав дахь
C. Дөрөв дэхь
D. Тав дахь
Хятадын эртний сурвалж бичигт "Тэдний зэвсэг хурц, морины хурдан нь Хүннү нарынхаас нэн хэтийджээ" хэмээн өгүүлсэн нь ямар улсыг хэлж байна бэ?
A. Нирун
B. Сяньби
C. Тоба
D. Тугухунь
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь аль улсын үед холбогдох вэ?
А. Хүннү
В. Сяньби
С. Нирун
D. Түрэг
Монгол нутагт байгуулагдсан Монгол угсааны эртний улсаас хамгийн сүүлд байгуулагдсан улс аль нь вэ?
A. Хүннү
B. Сяньби
C. Нирун
D. Хятан
Түрэг угсааны эртний улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь аль вэ?
A. Уйгар
B. Түрэг
C. Киргиз
D. Динлин
Монгол нутагт оршин байсан эртний улсаас Балыклык буюу Хар балгас хотыг байгуулсан улс аль нь вэ?
A. Хүннү
B. Уйгар
C. Түрэг
D. Киргиз
1889 онд Оросын эрдэмтэд үл мэдэгдэх бичээс бүхий аварга хөшөөг олжээ. Түүнийг 1893 онд хөшөөний бичгийг тайлж уншсан бөгөөд энэ нь ямар бичгийн дурсгалд хамаарагдах вэ?
A. Уйгар бичгийн
B. Согд бичгийн
C. Монгол бичгийн
D. Руни бичгийн
Түрэгүүд Жужан улсын харьяанд байхдаа хаана нутаглаж байсан бэ?
A. Хангайн нурууны орчим
B. Алтай нурууны орчим
C. Хэнтий нурууны орчим
D. Хянганы нурууны орчим
Өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж Уйгар улсыг анх нэгтгэсэн хаан аль нь вэ?
A. Культегин
B. Пэйло
C. Моюнчур
D. Билгэ
Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс ямар нэртэй газарт нутаглаж байсан хэмээн домоглодог вэ?
A. Хөвсгөлийн уулсад
B. Хөлөнбуйрт
C. Алтайн нуруунд
D. Эргүнэ гүнд
Эргүнэ гүний домгийн гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.
A. Түрэг аймгийг Монголчууд цохин мөхөөж тэд Эргүнэ гүнд очиж нутагласан тухай
B. Түрэгүүдэд цохигдсон Монголчууд Эргүнэ гүнд очиж нутаглан өсөж үржсэн тухай
C. Эргүнэ гүнд Монголчууд 1000 орчим жил амьдарсан тухай
D. Эргүнэ гүнд Монгол, Түрэг аймгууд хамт 400 орчим жил оршин сууж, өнөржин олширсон тухай
Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан дарааллаар нь зөв эрэмбэлснийг олно уу.
A. Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг
B. Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар
C. Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар
D. Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун
Монголчууд XX зууны эхэн үе ядуу буурай орон болсны гол шалтгааныг сонгоно уу.
A. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учир
B. Гадаадаас зээл тусламж авч байгаагүй учир
C. Ноёд язгууртнууд ард иргэдээс маш их хэмжээний татвар авч байсан учир
D. Тусгаар тогтнолоо алдаж харь улсын эрхшээлд орсон учир
Хүрээнд Орос улсын консулын газар хэдэн онд байгуулагдсан бэ?
A. 1861 он
B. 1905 он
C. 1909 он
D. 1924 он
Шинэ засгийн бодлого аль улсын тусын тулд байсан бэ?
A. Монгол улс
B. Хятад улс
C. Манж Чин улс
D. Орос, Япон улс
Монголчууд манжийн эрхшээлд орсон хугацааг зөв тохируулна уу.
1. Ойрад Монгол А. 1636 он
2. Халх Монгол В. 1691 он
3. Өвөр Монгол С. 1755 он
А. 1C 2A 3B
B. 1B 2C 3A
C. 1B 2A 3C
D. 1C 2B 3A
Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
A. Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан
B. VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд
C. Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн
D. Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн