• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

С.Данзангийн үндэслэсэн улс төрийн нууц бүлгэм аль нь вэ?

  • A. Консулын дэнжийн бүлгэм

  • B. Парламентын бүлгэм

  • C. Түшмэдийн бүлгэм

  • D. Зүүн Хүрээний бүлгэм

Оноо: 1

МАН-ын Төв Хорооны анхны дарга хэн бэ?

  • A. Д. Сүхбаатар

  • B.С.Данзан

  • С. Д. Бодоо

  • D. Богд хаан

Оноо: 1

Д.Бодоогийн үндэслэсэн улс төрийн нууц бүлгэм аль нь вэ?

  • A. Консулын дэнжийн бүлгэм

  • B. Парламентын бүлгэм

  • C. Түшмэдийн бүлгэм

  • D. Зүүн Хүрээний бүлгэм

Оноо: 1

Ардын засгийн газрын яамдыг сайдуудтай нь зөв тохируулна уу.

1.Дотоод яам A. Д.Бодоо

2. Сангийн яам В.С. Данзан

3.Шүүх яам С. Н.Магсархурц

  • А. 1C 2A 3B

  • B. 1A 2C 3B

  • C. 1A 2B 3C

  • D. 1C 2B 3A

Оноо: 1

Монголын төрөөс 1920-иод оны эхээр Шашны талаар ямар бодлого баримталж байсан бэ?

  • А. Шашныг ард түмнийг мунхруулагч хар тамхи гэж үзэж хавчиж эхэлсэн 

  • В. Бурхны шашин бол монголчуудын үндэс язгуурын эрхэм зүйл хэмээн үзэж бататган мандуулна хэмээсэн

  • С. Төрийн эрх барих дээд байгууллагад буй лам нарыг зайлуулах, эрх мэдлийг хязгаарлах бодлого баримталж байсан 

  • D. Орос улсын заавраар хувьсгал эхэлмэгц шашны зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлж эхэлсэн

Оноо: 1

"Монгол ардын нам"-аас гаргасан "Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг"-ийн гол агуулгыг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • А. Гадаад Монгол буюу Халх 4 аймаг, Ховдын хязгаарын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд цэрэгт элсэхэд уриалсан бичиг

  • В. Гадаадад буй Монголчууд буюу Өвөр Монгол, Халимаг Монгол, Шинжааны монголчуудыг эх нутагтаа ирэхийг уриалсан бичиг 

  • С. Монгол олон аймаг дарлал боолчлолгүй, эр чадал эрдэм билиг юүгээн бадруулж, тэгш эрхтэйгээр жаргах тухай бичиг

  • D. Өвөр Монголын ард түмнийг Хятадын дарлалаас салгахын тулд 5 замын цэрэг дайчлах тухай бичиг

Оноо: 1

VIII Богд Жавзандамба хэзээ жанч халсан бэ?

  • A. 1911 он

  • B. 1921 онд

  • C. 1924 онд

  • D. 1940 онд

Оноо: 1

“Тангаргын гэрээ” хэмээх баримт бичгийн гол агуулга юу вэ?

  • A. Монгол ардын намын зорилго бодлогыг тусгасан баримт бичиг

  • B. Богд хаан ба Засгийн газрын эрх үүргийг тусгасан баримт бичиг

  • C. Нууц бүлгэмийн гишүүд нууцыг чандлан хадгалах тухай баримт бичиг

  • D. Орос улсаас нууцаар тусламж гуйх хэрэгт зүтгэгчдийг баталгаажуулсан баримт бичиг

Оноо: 1

Шинэ эргэлтийн бодлогын ерөнхий агуулгаас зөвийг сонгоно уу.

  • A. Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх

  • B. Төрийн байгууламжийг өөрчлөх

  • C. Зүүнтний алдаатай бодлогын улмаас улсын эдийн засаг, нийгэмд бий болсон хор уршгийг арилгах

  • D. Төр, Намын байгууллагыг урвагчдаас цэвэрлэх

Оноо: 1

1922-1923 онд Монголын говиос үлэг гүрвэлийн бүтэн яс, өндгийг олж илрүүлсэн АНУ-ын судлаач хэн бэ?

  • A. Б.Я.Владимирцов

  • B. Винсент Фернандез

  • C. Рой Чапмэн Эндрьюс

  • D. Жэйсон Данлоп

Оноо: 1

Тусгаар тогтносон Монгол улс хэдэн онд үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон бэ?

  • A. 1921 он

  • B. 1922 он

  • C. 1924 он

  • D. 1925 он

Оноо: 1

Анхдугаар үндсэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон Зөвлөлтийн мэргэжилтэн хэн бэ?

  • A. И.Я. Коростовец

  • B. В.И.Ленин

  • C. П.В.Всевятский

  • D. B.Амагаев

Оноо: 1

Анхдугаар үндсэн хуульд зааснаар УИХ (Улсын Их Хурал)-ын чөлөөт цагт төрийн эрхийг ямар байгууллага барьдаг байсан бэ?

  • A. Улсын бага хурал

  • B. Засгийн газар

  • C. Ерөнхий сайд

  • D. УИХ-н Тэргүүлэгчид

Оноо: 1

Баруунтан гэж нэрлэгдсэн улс төрчид аль нь вэ?

  • A.Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, З.Шижээ, Г.Гэлэгсэнгэ, Ө.Бадрах

  • B.Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ, Н.Хаянхирваа

  • C. Ө.Бадрах, Л.Лааган, З.Шижээ, П.Гэндэн, Дамбадорж

  • D. Ц.Дамбадорж, Н.Жадамба, Л.Лааган ,Б.Элдэв-Очир, Ө.Бадрах

Оноо: 1

1921-1928 онд Монголын удирдагчид улс орноо хөгжүүлэх ямар бодлогыг баримталж байсан бэ?



  • А. Эдийн засгийн хувьд аль нэг хүчирхэг гүрнийг дагаж хөгжих, тэгэхдээ үндэсний онцлогоо хадгалах

  • B. Эдийн засгийн хувьд аль нэг хүчирхэг гүрний хараат байдалд орохоос сэрэмжилж, үндэсний эрх ашгаа дээдлэн хамгаалах

  • C. Гадаадын нэн ялангуяа ЗХУ-ын зээл тусламжаар эдийн засгаа хөгжүүлэх, богино хугацаанд үйлдвэрлэл хөгжүүлэх

  • D. Гадаадын нэн ялангуяа Япон зээл тусламжаар эдийн засгаа хөгжүүлэх, техник технологийн дэмжлэг авах

Оноо: 1

1921-1924 онд Монгол улсаа хөгжүүлэх бодлогод хамааралгүй нь аль вэ?

  • A. Үндэсний онцлогоо чанд хадгална

  • B. Хувийн болон хоршооллын өмчийг дэмжинэ

  • C. Хүн төрөлхтний нийтлэг жам ёсны дагуу хөгжинө

  • D. Хөрөнгөтөн баячуудгүй, хувийн өмчгүй байна.

Оноо: 1

1924 оны 5 сарын 31-нд ЗХУ, ДИУ-ын гэрээнд Монгол улсыг юу гэж тодорхойлсон бэ?

  • A. Монгол улс бол тусгаар улс мөн

  • B. Монгол улс ЗХУ-ын нэг хэсэг мөн

  • C. Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн

  • D. ДИУ-ын Автономит муж мөн

Оноо: 1

1924 оноос Улсын нийслэлийн нэрийг хэрхэн өөрчилсөн бэ?

  • A. Чингис хот

  • B. Улаанбаатар хот

  • C. Сүхбаатар хот

  • D. Нийслэл хүрээ

Оноо: 1

1924.11.26-нд ямар үйл явдал болсон бэ?

  • A. Монгол улс Хаант засгаас Бүгд Найрамдах засагт шилжсэн

  • B. Богд хааныг Хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн

  • C. Анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн

  • D. Тусгаар тогтнолын талаар санал хураалт явагдсан

Оноо: 1

Анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил хэдэн онд эхэлсэн бэ?

  • A. 1919 он

  • B. 1920 он

  • C. 1921 он

  • D. 1924 он

Нийт: 16693