• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 7

y=x^{3}-x^{2}-2x+2 функц өгөв.

а. Функцийн уламжлалыг ол.

б. Функц хэдэн сэжигтэй цэгтэй вэ?

в. Функцийн хоёрдугаар эрэмбийн уламжлалыг ол.

г. Функцийн графикийн нугаралтын цэгийн абсциссийг ол.

д. Функцийн графикийн гүдгэр, хотгор байх завсрыг ол.

Оноо: 9

y=\frac{1}{9}x^{3}-\frac{2}{9}x^{2}+x-1 функц өгөв.

а. Функцийн нэгдүгээр эрэмбийн уламжлалыг ол.

б.Функцийн хоёрдугаар эрэмбийн уламжлалыг ол.

в. Функцийн максимум, минимумын цэгүүдийг ол.

г. Функцийн өсөх, буурах завсрыг ол.

д. Функцийн графикийн нугаралтын цэгийн координатыг ол.

Оноо: 3

Конусын суурийн радиус 3, өндөр 6 бол түүнд багтсан цилиндрийн эзлэхүүний хамгийн их утгыг ол.

Оноо: 4

Таамгаар нэг тоо сонгоход, яг хоёр цифр нь тэгш байх гурван оронтой тоо таарах магадлал хэд вэ?

Оноо: 3

Яг хоёр цифр нь ижил гурван оронтой тоо хэд байх вэ?

Оноо: 3

100 хүртлэх натурал тоонууд дотор 3 ба 5-ын ядаж нэгд нь хуваагддаг тоо хэчнээн байх вэ?

Оноо: 4

100-аас бага хоёр оронтой тооноос таамгаар нэгийг сонгоход 3 ба 5-ын ядаж нэгд нь хуваагдах үзэгдлийн магадлалыг ол. Энэ үзэгдлийн эсрэг үзэгдлийг нэрлэж, магадлалыг ол.

Оноо: 5

Алтайн нурууны орчим нутаглаж байсан Түрэгүүд Жужаны эсрэг бослого гарган 555 онд өөрсдийн улсыг байгуулжээ. Ийнхүү түрэг угсааны Түрэг (555-745), Уйгур (745-840) улсууд Монгол нутагт оршин тогтнож байв. 840 онд Енисейн Киргизүүд Уйгар улсыг мөхөөжээ. Монгол нутагт оршин байсан Түрэг, Уйгур улсын археологийн дурсгал монгол нутагт олон бий. Түүний нэг тахилын цогцолбор юм. Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчууд Эргүнэ гүн хэмээх газар 400-аад жил амьдарч байжээ. Түүх VI, УБ., 2015.

a.Түрэг угсааны улсуудын бичиг үсгийн дурсгалуудын талаар бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

b.Түрэг улс байгуулагдсан 555 он хэддүгээр зуун бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

c.Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан он цагаар нь зөв эрэмбэлснийг олно уу.

A. Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг

B. Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар

С. Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар

D. Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун

Дээрх даалгаврын оноо : 1

d.Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс Эргүнэ гүнд нутаглаж байсныг өгүүлсэн сурвалж аль нь вэ?

А. Судрын чуулган В. Монголын нууц товчоо С. Алтан товч D. Эргүнэ гүний домог хэмээх судар

Дээрх даалгаврын оноо : 1

e.Судлаачид яагаад Эргүнэ гүний домог болон Монголын нууц товчооны эхлэл хоёр хоорондоо холбоотой гэж үздэг вэ?

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Дараах экосистемийн идэш тэжээлийн хэлхээ Монгол орны газарзүйн ямар бүсэд элбэг тохиолдох вэ?

  •  А. Ойт хээрийн бүс

  • B .Хээрийн бүс

  • C.Говь цөлийн бүс

  • D. Уул-тайгын бүс

Оноо: 3

Дараах интегралын утгыг олно уу.

\int \sqrt[3]{2x+3}dx

Оноо: 3

Цифрүүд нь ялгаатай 5-д хуваагдах 3 оронтой хэчнээн тоо байх вэ?

Оноо: 4

Дараах жишээнүүдийг сайтар ажиглаад зүйлүүдийн харилцан үйлчлэлийн ямар хэлбэр болохыг тогтоож, яагаад ингэж сонгосноо тайлбарлан бичээрэй.

Зүйлүүлийн харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийн зураг

1

2

3

4

Зүйлийн харилцан үйлчлэлийн хэлбэрүүд

А. Конкуренци

B. Мутуализм

C. Каннибализм

D. Комменсализм

Оноо: 4

Өгсөн функцүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбайг олж, хариуг 0.01 нарийвчлалтай гарга.

y=x^{2}-3x+4,y=0 ,x=1 ,x=3

Оноо: 5

1-1350 хүртэлх натурал тоонууд дотор

a. 5-д хуваагддаггүй

b. 5 ба 3-ын алинд нь ч хуваагддаггүй хэдэн тоо олдох вэ?

Оноо: 3

Ширээн дээр 100 ширхэг цаасан гурвалжин дэлгэж тавьснаас 50% нь адил хажуут гурвалжин, бусад нь зөв гурвалжин ба элдэв талт гурвалжин байв. Нэг гурвалжин таамгаар сонгож авахад зөв гурвалжин таарах үзэгдлийн магадлал 0.3 байсан бол ширээн дээр хэдэн ширхэг элдэв талт гурвалжин байсан бэ?

Оноо: 3

Дараах графикийг сайтар ажиглаад бор туулайн өсөлтөд шилүүс хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, энэ нь хоёр зүйлийн харилцан үйлчлэлийн ямар хэлбэр болохыг сонгоорой.

Оноо: 3

1928 онд Английн эрдэмтэн Ч.Элтоны гаргасан экологийн суваргийн дүрмийг харуулсан жишээг доор өгчээ. Тус суваргын энергийн шилжилтийг дороос нь дээш өгсөх чиглэлд дарааллуулсан зөв жишээнүүдийг сонгоно уу.

  • А.  1000-100-10-1-0,1 

  • B .0,01-0,1-1-10-100 

  • C. 0,1-1-10-100-1000

  • D. 1-10-100-1000-10000

Оноо: 3

y=ctgxфункц өгөв. Уламжлал ньy'=\left ( ctgx \right )'=\left ( \frac{cosx}{sinx} \right ) ноогдворын уламжлалын дүрмээр цааш гүйцээн бодож,-\frac{1}{sin^{2}x} -тэй тэнцүү болохыг харуул.

Оноо: 5

A_{x}^{2}-C_{x}^{x-2}=14x тэгшитгэлийг бод.

Оноо: 4

A_{x+1}^{2}+C_{x}^{x-1}=x+6 тэгшитгэлийг бод.

Нийт: 16693