Газрын гадаргын хэлбэрийг газарзүйн зурагт хаяалбар шугамын тусламжтайгаар дүрсэлдэг. Хаяалбар хоорондын зай ойрхон байвал гадаргын хэлбэр ямар байх вэ?
A. Эгц гадарга
B. Налуу гадарга
C. Гүдгэр гадарга
D. Хотгор гадарга
Тавантолгойн нүүрсний орд аль аймагт оршдог вэ?
A. Өмнөговь
B. Дорноговь
C. Дундговь
D. Говьсүмбэр
Монгол орны зүүн хэсгээр ихэвчлэн ямар нүүрс тархсан байдаг вэ?
A. Хүрэн нүүрс
B. Чулуун нүүрс
C. Хагас чулуун нүүрс
D. Коксжсон нүүрс
Тунамал гаралтай чулуулгийг сонгоно уу
A. Боржин чулуу
B. Гантиг
C. Шохойн чулуу
D. Талст занар
Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд газрыг сонгоно уу
A. Асгат
B. Бүрэнхаан
C. Шивээ- Овоо
D. Цагаансуварга
Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгойн стратегийн ач холбогдол бүхий орд газар оршдог. Оюутолгойн ордоос ямар ашиг малтмал олборлодог вэ?
A. Нүүрс
B. Алт, зэс
C. Зэс, молибден
D. Мөнгө
Бэлчээрийн даацыг тооцохдоо малыг хонин толгойд шилжүүлэн тооцдог. 1 үхэрхэдэн хоньтой тэнцэх вэ?
A. 9 хонь
B. 7 хонь
C. 5 хонь
D. 3 хонь
Баялаг хангамжийн хувьд нөхөн сэргээгдэх байгалийн нөөцийг сонгоно уу
A. Нүүрс
B. Ургамал, амьтан
C. Дэлхийн дотоод дулаан
D. Нар, салхины эрчим хүч
Баян-Өлгий аймаг дахь Асгатын ордоос ямар ашигт малтмал олборлодог вэ?
A. Алт
B. Мөнгө
C. Төмөр
D. Уран
Цөмийн эрчим хүчний нөөцийг сонгоно уу
A. Нүүрс
B. Газрын тос
C. Уран
D. дэлхийн дотоод дулаан
Туйлын бүсийн голлох ургамлыг сонгоно уу
A. Шилмүүст мод
B. Хаг, хөвд
C. Өвслөг ургамал
D. Навчит мод
Туйлын бүсэд АМЬДАРДАГГҮЙамьтныг сонгоно уу
A. Цаа буга
B. Цагаан баавгай
C. Оцон шувуу
D. Буга
Хойд Америкт хээрийн бүсийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Пампа
B. Прерий
C. Саванн
D. Льенос
Африкийн саванны бүсэд АМЬДАРДАГГҮЙ амьтныг сонгоно уу
A. Зэрлэг гахай
B. Цагаан хирс
C. Гүрвэл
D. Цөөвөр чоно
Кенгру, имж зэрэг амьтад аль тивд амьдардаг вэ?
A. Ази
B. Америк
C. Австрали
D. Африк
Дэлхийн томоохон цөлүүд ихэвчлэн хаана оршдог вэ?
A. Экваторын шугам дагуу
B. Матар ба Мэлхийн замын дагуу
C. Туйлын цагаригийн дагуу
D. туйл орчимд
Намибын цөл аль тивд оршдог вэ?
A. Африк
B. Ази
C. Америк
D. Австрали
Монгол оронд үүсдэггүй байгалийн бүсийг сонгоно уу
A. Туйлын бүс
B. Ойт хээрийн бүс
C. Хээрийн бүс
D. Говь, цөлийн бүс
Өндрийн бүслүүр ялгардаггүй уулсыг сонгоно уу
A. Алтай
B. Хангай
C. Хэнтий
D. Хөвсгөл
Монгол орны өмнөд хэсгээр байгалийн ямар бүс тархсан байдаг вэ?
A. Туйлын бүс
B. Ойт хээрийн бүс
C. Хээрийн бүс
D. Говь, цөлийн бүс