Бат, Болд хоёулаа 10000 төгрөгтэй. Батын худалдан авсан зүйл 8900т үнэтэй байсан ба Болдын авахыг хүссэн зүйл 12000т үнэтэй байв. Болдын авахыг хүссэн зүйл түүний хувьд юу байсан вэ?
A. Эрэлт
B. Нийлүүлэлт
C. Хэрэгцээ
D. Хомсдол
Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын гол түүхий эдийг нэрлэнэ үү
A. Нүүрс
B. Газрын тос
C. Сэргээгдэх эрчим хүч
D. Дэлхийн дотоод дулаан
Дөргөний усан цахилгаан станц аль аймагт оршдог вэ?
A. Говь-Алтай
B. Ховд
C. Завхан
D. Булган
ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс эрчим хүчээ хангадаг аймгуудыг сонгоно уу
A. Увс, Ховд, Говь-Алтай
B. Увс, Баян-Өлгий, Ховд
C. Увс, Завхан, Говь-Алтай
D. Увс, Завхан, Ховд
Газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад шаардагдах анхдагч хүчин зүйлийг сонгоно уу
A. Техник технологи
B. Дэд бүтэц
C. Байгалийн нөхцөл
D. Байгалийн нөөц
Монгол хонины ноосны чанарыг сайжруулах зорилгоор эрлийзжүүлэн гаргаж авсан үүлдрийн сонгоно уу
A. Орхон, Ерөө, Хангай
B. Уулын бор, Өнжүүл
C. Сэлэнгэ, талын улаан
D. Гал шар, Тэсийн гол
Бэлчээрийн даацыг тооцохдоо нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлж гаргадаг. 1 тэмээ хичнээн хоньтой тэнцдэг вэ?
A. 5 хонь
B. 7 хонь
C. 9 хонь
D. 11 хонь
Хөдөө аж ахуй нь орц, үйл явц, гарц гэсэн үйлдвэрлэлийн хэв шинжтэй бөгөөд байгалийн орцод хамаарахгүй хүчин зүйлийг сонгоно уу
A. Бордоо
B. Хөрс
C. Уур амьсгал
D. Усны нөөц
Дараах хотуудыг баруунаас нь зүүн тийш орших дарааллаар нь зөв бичсэн хувилбарыг сонгоорой.
1. Ховд ,2.Чойр, 3.Баруун-Урт, 4.Чингис
A. 3-1-2-4
B. 3-2-4-1
C. 1-3-4-3
D. 1-2-4-3
Дараах аймгуудаас төвийн бүсийн аймгийг сонгоно уу
A. Увс
B. Баянхонгор
C. Дундговь
D. Хэнтий
1:22000000 –ын тоон масштабыг нэрлэсэн масштаб болгон бичсэн зөв хувилбарыг сонгоно уу
A. 1см-т 22 км
B. 1см-т 220 км
C. 1см-т 2200км
D. 1 см-т 22000 км
Эдийн засгийн төвийн бүсэд хамрагдах том талбайтай аймгийг сонгоно уу
A. Өмнөговь
B. Төв
C. Дорноговь
D. Сэлэнгэ
Монгол орны баруун захын цэг болох Мааньт уул аль аймгийн нутагт оршдог вэ?
A. Баян-Өлгий
B. Увс
C. Ховд
D. Говь-Алтай
Монгол улсын ДНБ-ий 5-аас дээш хувийг үйлдвэрлэж байгаа болон үйлдвэрлэх боломжтой ордуудыг стратегийн орд гэнэ. Дараах ордуудаас стратегийн ордод хамаарахгүй орд газар аль нь вэ?
A. Оюутолгой
B. Тавантолгой
C. Хар тарвагатай
D. Бүрэнхаан
Монгол орны хамгийн том талбайтай нуурыг нэрлэнэ үү
A. Хөвсгөл
B. Увс
C. Хяргас
D. Буйр
Дорнод аймагт орших томоохон нуурыг сонгоно уу
A. Буйр
B. Хяргас
C. Хар нуур
D. Тэрхийн цагаан нуур
Сарны хэлбэрүүдийг арвидах дарааллаар нь зөв дугаарласныг сонгоно уу
A. 3-2-1-4-5-6
B. 3-1-5-6-2-4
C. 3-2-1-6-5-4
D. 3-2-1-4-6-5
5 дугаар байрлалд харагдах сарны хэлбэрийг сонгоно уу
A. Битүүн
B. Тал сар
C. Алман сар
D. Тэргэл сар
Синоптик зурагт агаарын температур хэдэн хэмийг зааж байна вэ?
A. 6
B. 10
C. 12
D. 17
Синоптик зурагт тэнгэр ямар байгааг тодорхойлсон вэ?
A. Бүрхэг
B. Солигдмол үүлтэй
C. Цэлмэг
D. Хур тунадастай