Алтайн нурууны ноён оргилын нэрийг сонгоно уу
A. Отгонтэнгэр
B. Асралтхайрхан
C. Хүйтэн
D. Мөнхсарьдаг
Уулсын оргилыг өндрөөс нь намруу зөв дарааллуулсныг сонгоорой .
1. Хүйтэн, 2. Мөнхсарьдаг, 3.Отгонтэнгэр, 4.Асралтхайрхан
A. 1-2-3-4
B. 1-3-2-4
C. 1-4-2-3
D. 1-2-4-3
1-ийн тоогоор уулсын ямар тогтолцоог тэмдэглэсэн вэ?
A. Алтай нуруу
B. Хангайн нуруу
C. Хөвсгөлийн уулс
D. Хэнтий
Хангайн нурууны оргил Отгонтэнгэр уул аль аймгийн нутагт оршдог вэ?
A. Увс
B. Говь-Алтай
C. Завхан
D. Ховд
Экваторын шугам дээр байрлах Килиманжаро уулын орой үргэлж мөнх цастай байдгийн шалтгааныг сонгоно уу
A. Өндөрлүүгээ агаарын температур нэмэгддэг учраас
B. Өндөрлүүгээ агаарын температур буурдаг учраас
C. Агаарын температур газрын гадаргаас хамаарч өөрчлөгдөхгүй учраас
D. Хүйтэн агаар хүнд учраас
Монгол орны гол мөрнүүдийг гурван ай савд хуваадаг ба 3-ын тоогоор тэмдэглэсэн ай савыг нэрлэнэ үү
A. Төв Азийн гадагш урсгалгүй ай сав
B. Хойд мөсөн далайн ай сав
C. Энэтхэгийн далайн ай сав
D. Номхон далайн ай сав
Хойд мөсөн далайн ай савд багтах голыг сонгоно уу
A. Сэлэнгэ
B. Халх
C. Улз
D. Тэс
Номхон далайн ай савд багтах хамгийн том нуурыг сонгоно уу
A. Хөвсгөл
B. Увс
C. Буйр
D. Хяргас
Зөв тохируулна уу 1. Хамгийн урт мөрөн a. Улаанцутгалан 2. Хамгийн том талбайтай нуур b. Орхон 3. Хамгийн том хүрхрээ c. Сэлэнгэ 4. Хамгийн их устай гол d. Увс
A. 1a, 2b, 3b, 4c
B. 1b, 2d, 3a, 4b
C. 1b, 2a, 3d, 4c
D. 1d, 2b, 3a, 4c
А гол 3800м-ийн өндрөөс эх авч 210 км урсаад 650м өндөрт орших нуурт цутгадаг бол голын уналыг тооцоолно уу
A. 4450м
B. 3150м
C. 2940м
D. 1640м
Тунадас газрын гадарга дээр ба үүлнээс гэсэн 2 янзаар үүсэх ба газрын гадарга дээр үүсдэг тунадасны хэлбэрийг сонгоно уу
A. Цас
B. Бороо
C. Шүүдэр
D. Мөндөр
Говь цөлийн бүс монгол орны аль хэсгээр оршдог вэ?
A. Өмнөд хэсгээр
B. Хойд хэсгээр
C. Зүүн хэсгээр
D. Баруун хойд хэсгээр
Голын эхийг нэрлэнэ үү
A. Нуур
B. Тэнгис
C. Цутгал голууд
D. Үндсэн гол
Дүрс зургийг ажиглаад эх газрыг нэрлэнэ үү
A. Хойд Америк
B. Өмнөд Америк
C. Африк
D. Австрали
С цэгийн үнэмлэхүй өндөр хэд вэ?
A. 400м
B. 300м
C. 200м
D. 100м
В цэгийн харьцангуй өндрийг олно уу?
A. 400м
B. 300м
C. 200м
D. 100м
А цэгээр гадаргын ямар өндрийг илэрхийлсэн вэ?
A. Далайн түвшний өндөр
B. Харьцангуй өндөр
C. Дундаж өндөр
D. Үнэмлэхүй өндөр
Огтлолын өндөр хэд вэ?
A. 50м
B. 100м
C. 150м
D. 200м
Хаяалбар зургийг ажиглан гадаргын хэлбэрийг сонгоно уу
A. A
B. B
C. C
D. D
Нэр томьёог тодорхойлолттой нь зөв харгалзуулна уу .
1. Шельф А. Эх газар ба далай хоёрын хиллэх хаяа нутгийн 200М хүртэлх гүн хэсэг
2. Арал В. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн их хэмжээний хуурай газар
3. Эх газар С. Далайгаас эх газарлуу түрж орсон усан гадарга
4. Булан D. Эх газруудыг хооронд нь тусгаарлах усан суваг
5. Хоолой E. Эргэн тойрон усаар хүрээлэгдэх бага хэмжээний хуурай газар
A. 1A, 2E, 3B, 4C, 5D
B. 1A, 2B, 3C, 4D, 5E
C. 1A, 2B, 3D, 4E, 5C
D. 1A, 2D, 3C, 4B, 5E