• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Абирогенчууд хаана амьдардаг вэ?

  • A. Америк тивд

  • B. Ази тивд

  • C. Австрали тивд

  • D. Африк тивд

Оноо: 1

Дэлхийн томоохон цөлүүд болох Сахар, Намиб, Калахар, Их элсэн цөл нь уур амьсгалын ямар бүсэд оршдог вэ?

  • A. Экватор орчимд

  • B. Халуун бүсэд

  • C. Туйл орчимд

  • D. Сэрүүн бүсэд

Оноо: 1

Монгол ямааны ноолуур гарц дундажаар 300гр ба ноолуур гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Оросын Дон үүлдрийн ямаатай эрлийзжүүлсэн үүлдэр аль нь вэ?

  • A. Өнжүүл

  • B. Говь гурван сайхан

  • C. Уулын бор

  • D. Улаан ямаа

Оноо: 1

Төвдөө бага даралттай захруугаа их даралт бүхий агаарын өгсөх хуйлрааг циклон гэж нэрлэдэг ба циклон зуны улиралд удаан хугацаанаар бүрэлдвэл цаг агаарт хэрхэн нөлөөлөх вэ?

  • A. Хур тунадас их хэмжээгээр орж, үер болно.

  • B. Хур тунадас орохгүй удаж, ган гачиг болно.

  • C. Цаг агаар тогтворгүй болж, хүчтэй шороон шуурга шуурна

  • D. Цаг агаар тогтвортой болж, өдөртөө хэт халуун болно.

Оноо: 1

Төвдөө их даралттай, захруугаа бага даралт бүхий агаарын уруудах хуйлрааг эсрэг циклон гэж нэрлэдэг ба эсрэг циклон зуны улиралд удаан хугацаанаар бүрэлдвэл цаг агаарт хэрхэн нөлөөлөх вэ?

  • A. Хур тунадас их хэмжээгээр орж, үер болно.

  • B. Хур тунадас орохгүй удаж, ган гачиг болно.

  • C. Цаг агаар тогтворгүй болж, хүчтэй шороон шуурга шуурна

  • D. Цаг агаар тогтвортой болж, өдөртөө хэт халуун болно.

Оноо: 1

Хүлэмжинд ихэвчлэн ямар ургамлыг тариалдаг вэ?

  • A. Чийг, дулаан ихээр шаарддаг ургамал тариална.

  • B. Чийг их, дулаан бага шаарддаг ургамал тариална.

  • C. Чийг, дулаан бага шаарддаг ургамал тариална.

  • D. Чийг бага, дулаан их шаарддаг ургамал тариална.

Оноо: 1

Фермер эрхлэгчид нь их хэмжээний ашиг олохын тулд эрхлэж буй хөдөө аж ахуйн үйл ажиллагааг ......................................гэнэ.

  • A. Худалдааны зориулалттай хөдөө аж ахуй

  • B. Өрхийн хөдөө аж ахуй

  • C. Органик аж ахуй

  • D. Уламжлалт хөдөө аж ахуй

Оноо: 1

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлдөг байгалийн хүчин зүйлсэд аль нь ОРОХГҮЙвэ?

  • A. Температур

  • B. Хур тунадас

  • C. Хөрсний хэв шинж

  • D. Бордоо

Оноо: 1

Тектоникийн хавтангууд 3 төрлийн хөдөлгөөнд орших бөгөөд тектоникийн хавтангууд түлхэлцэх хөдөлгөөний үр дүнд газрын гадарга хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • A. Өндөр уул, нуруу үүснэ.

  • B. Ангал, хонхорууд үүснэ.

  • C. Тэгш талууд үүснэ.

  • D. Далайн гүн хонхор бий болно

Оноо: 1

Салхины хурдыг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч гаргах салхин станц байгуулахад тохиромжтой газрыг сонгоно уу?

  • A. Далайн эрэг, өндөр өргөгдсөн уулархаг газрууд

  • B. Эх газрын төв, өндөр уулсаар хүрээлэгдсэн газрууд

  • C. Далайн эрэг, хонхор хотгор газрууд

  • D. Эх газрын зах, нам дор газраар

Оноо: 1

Хаяалбар шугамын зургийг ашиглан огтлолын өндрийг олно уу

  • A. 100м

  • B. 200м

  • C. 300м

  • D. 400м

Оноо: 1

Зурагт шилмүүст мод нь ямар зүгийг зааж байна вэ?

  • A. Зүүн өмнө зүг

  • B. Зүүн зүг

  • C. Баруун зүг

  • D. Баруун өмнө зүг

Оноо: 1

Матар мэлхийн замаас бага даралт бүхий экваторын зүг салхилдаг тогтмол салхи үүсэх ба энэ салхийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Муссон салхи

  • B. Пассат салхи

  • C. Баруун зүгийн салхи

  • D. Зүүн зүгийн салхи

Оноо: 1

Улаанбаатар хотыг баруун аймагтай холбосон хангайн нурууны арын замыг сонгоно уу

  • A. Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор, Ховд-Өлгий

  • B. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом

  • C. Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом

  • D. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Ховд-Өлгий

Оноо: 1

Олон улсын чанартай авто замын гол тэнхлэг замыг сонгоно уу

  • A. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом

  • B. Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд

  • C. Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом

  • D. Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом, Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар

Оноо: 1

Онгоцонд суугаад Монгол улс дотроо хамгийн холдоо ямар хотод очих боломжтой вэ?

  • A. Өлгий

  • B. Улаангом

  • C. Мөрөн

  • D. Чойбалсан

Оноо: 1

ОХУ-тай Ханх, Бага-Илэнхийн боомтоор, БНХАУ-тай Бургастай, Шивээхүрэнгийн боомтоор харилцдаг эдийн засгийн бүсийг сонгоно уу?

  • A. Баруун бүс

  • B. Хангайн бүс

  • C. Төвийн бүс

  • D. Зүүн бүс

Оноо: 1

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон нь эдийн засгийн ямар бүстэй хиллэдэг вэ?

  • A. Төвийн бүс

  • B. Хангайн бүс

  • C. Баруун бүс

  • D. Зүүн бүс

Оноо: 1

Монгол орны уур амьсгалын тодорхойлсон өгүүлбэрээс БУРУУГ нь сонгоно уу

  • A. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай

  • B. Монгол орон уур амьсгалын сэрүүн бүсэд оршдог.

  • C. Зуны улиралд экваторын агаарын масс Монгол оронд ноёрхдог

  • D. Далайгаас алслагдсан тул хуурай

Оноо: 1

Цаг агаарыг ТОДОРХОЙЛООГҮЙ ойлголтыг сонгоорой

  • A. Өдөртөө агаарын хэм буурч салхи ширүүснэ.

  • B. Зундаа халуун, Өвөлдөө хүйтэн

  • C. Салхины чиглэл баруун хойноос зүүн урагш чиглэнэ

  • D. Цасан болон шороон шуурга шуурна.

Нийт: 16693