• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Үгэн бус харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Зөвшөөрч байгаагаа илэрхийлж толгой дохих

  • B. Ахмад настныг хүндэтгэн "амар байна уу?" хэмээн золгох

  • C. Шатар тоглож буй хүмүүст "хожил хоёр тийшээ байг" гэж ерөөх

  • D. "Урагшаа" гэж бичсэн самбар барин багаа дэмжих

Оноо: 1

Үгэн харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. "Урагшаа" гэж бичсэн самбар барьж багаа дэмжих

  • B. Дуртай байгаагаа илэрхийлэн эрхий хуруугаа дээш өргөх

  • C. Толгой сэгсэрч татгалзаж байгаагаа мэдэгдэх

  • D. Эелдэг байдал үзүүлж инээмсэглэх

Оноо: 1

Сурагч харилцааны хэлбэрийн ангилан бичжээ. Асуултын тэмдгийн оронд тохирох хэлбэрийг нөхөн бичнэ үү?

1. Аман харилцаа 2............................. ?

  • A. Үгэн харилцаа

  • B. Бичгийн харилцаа

  • C. Аман бус харилцаа

  • D. Хамтын харилцаа

Оноо: 1

Хүмүүсийн “сэтгэлийн толь” хэмээн ярилцдаг эрхтэн аль нь вэ?

  • A. Ам

  • B. Гар

  • C. Нүд

  • D. Чих

Оноо: 1

Нийгмийн анхдагч орчин аль нь вэ?

  • A. Гэр бүл

  • B. Улс орон

  • C. Найз нөхөд

  • D. Сургууль

Оноо: 1

Сурагч “Нийгэм судлал” хичээлээр судалдаг сэдвүүдийг агуулгаар нь нэгтгэн мөрүүдэд хуваан бичжээ. Зөв бичсэн мөрийг олно уу.

A

Соёл

Бэлгэ тэмдэг

Соёлын өв

Ажилгүйдэл

B

Эрэлт

Нийлүүлэлт

Банк

Мөнгө

C

Нийгэм

Харилцаа

Зөрчилдөөн

Банк

D

Эрх

Үүрэг

Хөдөлмөр

Цалин

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Зөрчилдөөнийг зохистойгоор шийдвэрлэх арга замуудад аль нь хамаарахгүй вэ?

  • A. Шүүхээр шийдвэрлүүлэх

  • B. Эвлэрүүлэн зуучлагч туслах

  • C. Талууд ойлголцож шийдэлд хүрэх

  • D. Зөрчилдөөнийг дэвэргэх

Оноо: 1

Хувь хүний сонирхол ба сайн дурын үйл ажиллагааны хувилбаруудыг харгалзуулан зөвөөр тохируулна уу?

Хувь хүний онцлог

Сайн дурын ажлын жишээ

1

Олон хүмүүстэй байх дуртай

а

Өөрийн дуртай спортоор хичээллэх

2

Биеийн хөдөлгөөн хийх дуртай

б

Бүх нийтийг хамарсан цэвэрлэгээнд оролцох

3

Байгаль орчинд ээлтэй ажил хийх хүсэлтэй

в

Марк цуглуулагчдын бүлэгт орох

  • A. 1в2б3а

  • B. 1а2б3в

  • C. 1в2а3б

  • D. 1б2а3в

Оноо: 1

Хүнд туслах дуртай хувь хүний онцлогт аль нь хамаарах вэ?

  • A. Марк цуглуулагчийн бүлэгт орох

  • B. Өндөр настай хүнд туслах

  • C. Өөрийн чаддаг спортод оролцох

  • D. Цэцэг мод тарих

Оноо: 1

Хүний сайн дурын үйл ажиллагааны олон хүмүүстэй байх дуртай гэсэн хувь хүний онцлогт аль хамаарах вэ?

  • A. Марк цуглуулагчийн бүлэгт орох

  • B. Өндөр настай хүнд туслах

  • C. Өөрийн чаддаг спортод оролцох

  • D. Цэцэг мод тарих

Оноо: 1

Сурагч А-г гэртээ оройтож орж ирэхэд ээж нь үүдэнд угтав. Энэ үед үүсэх таагүй харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Чи хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ?

  • B. Миний хүү хаа хүрээд ирэв?

  • C. Найзуудтайгаа цагийг зөв боловсон өнгөрөөсөн бол болж байна.

  • D. Дүүгийнхээ хичээлийг зааж өгөөд эрт амраарай.

Оноо: 1

Г оройн цагаар ангийн хүүхдүүдтэйгээ А-ийн гэрт хамт хичээлээ давтахаар тохирчээ. Ээжийгээ ирэхэд нь энэ тухайгаа хэлтэл "Насанд хүрээгүй тул оройн цагаар гадагш гарахыг чинь зөвшөөрөхгүй. Гэртээ хичээлээ хий" хэмээн дургүйцэв. Зөрчлийг өдөөгч хүчин зүйл аль нь вэ?

  • A. Бухимдал

  • B. Шүүмжлэл

  • C. Үгүйсгэл

  • D. Шаардлага

Оноо: 1

Хүмүүсийн хооронд үүсэх эерэг харилцааг илэрхийлсэн хэлц аль нь вэ?

  • A. Гар бариад бугуй барих

  • B. Гар хоосон

  • C. Гар татах

  • D. Гар нийлэх

Оноо: 1

Хүмүүсийн хооронд үүсэх таагүй харилцааг илэрхийлсэн хэлц үг аль нь вэ?

  • A. Гар бариад бугуй барих

  • B. Гараа гарган хийх

  • C. Гар барих

  • D. Гар нийлэх

Оноо: 1

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1

Үгэн бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?

  • A. Худал хэлсэндээ ичиж нүүр улайх

  • B. Толгой дохин зөвшөөрөх

  • C. Дуугүй байхыг сануулж нүд ирмэх

  • D. Санамсаргүй хөл дээр нь гишгээд уучлалт хүсэх

Оноо: 1

Зөрчилдөөнийг шийдвэрлэх дараах хандлагуудыг харгалзах утгатай нь зөвөөр тохируулна уу.

A.Сөргөлдөх 1.Найр тавих

B.Хамтран ажиллах 2. Давуу тал олох, ноёрхох

C.Буулт хийх 3. Зэрэгцэн орших

  • А. А3, В2, С1

  • В. А1, В3, С2

  • С. А2, В3, С1

  • D. А1, В2, С3

Оноо: 1

Аль нь оновчтой, зөв дүгнэлт вэ?

  • A. Монголчуудын мэндчилгээ нь маш олон төрөл байдаг.

  • B. Монголчууд дан ганц “Сайн байна уу?” гэж мэндэлдэг.

  • C. Монголчуудын мэндчилгээ бусад улс оронтой адилхан байдаг.

  • D. Монголчуудын мэндчилгээ хожуу ХХ зуунд үүссэн.

Оноо: 1

Аль нь оновчгүй, буруу дүгнэлт вэ?

  • A. Монголчуудын мэндчилгээ ахуй амьдралтайгаа нягт холбогдсон

  • B. Монголчуудын мэндчилгээ цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог

  • C. Монголчуудын мэндчилгээ олон мянган жилийн уламжлалтай

  • D. Монголчуудын мэндчилгээ нь бусад улс оронтой адилхан байдаг.

Оноо: 1

Сурагч аман харилцаа, аман бус харилцаа, стресс, зөрчилдөөн тус бүрийн хэлбэр, үүсэх шалтгаануудыг жишээтэй нь хүснэгтэд нэгтгэн бичжээ. Зөв бичсэн мөрийг олно уу

A

Аман харилцаа

Мөрөө хавчих

Унтаж амрах

B

Стресс

Урт хугацааны дарамт

Ажилгүйдэл

C

Аман бус харилцаа

Мэндлэх

Ядуурал

D

Зөрчилдөөн

Сөргөлдөх

Цагийг хөгжилтэй өнгөрөөх

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Нийт: 16693