• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Өөрийн амьдарч буй орон нутгийн хүн амын талаар мэдээлэл цуглуулахад тохирох аргуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A. Баримт материал цуглуулах арга

  • B. Түүврийн арга

  • C. Асуулгын арга

  • D. Лабораторийн арга

Оноо: 1

Нийгмийн идэвхтэй оролцоотой байсны давуу тал юу вэ? гэсэн судалгааны асуултад сурагчид дараах байдлаар хариулжээ. "Нэр хүндтэй болдог"-109 хүүхэд, "Өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгддэг"-717 хүүхэд, "Шинэ зүйлийг сурч мэддэг"-378 хүүхэд, "Цагийг хөгжилтэй өнгөрөөдөг" -151 хүүхэд "Бусад давуу талууд"- 112, "Багшид сайн танигддаг"- гэж 89 хүүхэд хариулжээ. Судалгааны үр дүнг зөв илэрхийлсэн дүгнэлт аль нь вэ?

  • A. Нэр хүндтэй болдог гэж хамгийн цөөн хүүхэд хариулсан.

  • B. Өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгддэг гэж хамгийн олон хүүхэд хариулсан.

  • C. Шинэ зүйлийг сурч мэддэг гэж хариулсан хүүхдийн тоо хамгийн олон байна.

  • D. Цагийг хөгжилтэй өнгөрөөдөг гэж хариулсан хүүхэд хамгийн цөөн байна.

Оноо: 1

“Ажилгүй хүн” гэдэг ойлголтыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

  • A. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа хүн

  • B. Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүн

  • C. Бага насны хүүхдээ харж гэртээ суудаг эмэгтэй

  • D. Тэтгэвэрт гарсан ахмад настан

Оноо: 1

Ажилгүйдлийг бууруулах дараах арга замуудыг өгөгдөлтэй нь зөвөөр тохируулна уу.
А. Эдийн засгийн арга 1. Япон улсад дадлагажигч ажилчидыг бэлтгэж эхлэв.
В. Захиргааны арга 2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймаг бүрт 100 сая төгрөг төсөвлөв.
С. Гадаад хүчин зүйлсийг 3. Аймаг, дүүрэг бүрт хөдөлмөрийн бирж ажиллуулж эхлэв.
ашиглах арга

  • A.А3, В2, С1

  • B. А1, В3, С2

  • C. А2, В3, С1

  • D. А1, В2, С3

Оноо: 1

Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг ................. гэнэ.

  • A. Төлбөр

  • B. Хураамж

  • C. Татвар

  • D. Цалин

Оноо: 1

Ямар нэгэн үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг ......................гэнэ.

  • A. Хөдөлмөр

  • B. Капитал

  • C. Хөлдөлмөр эрхлэх чадвар

  • D. Мөнгө

Оноо: 1

Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг ......................гэнэ.

  • A. Хөдөлмөрийн нийлүүлэлт

  • B. Хөдөлмөрийн эрэлт

  • C. Хөдөлмөрийн зах зээл

  • D. Хөдөлмөрийн насны хүн ам

Оноо: 1

Мөнгө нь янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд нь харьцуулах, жиших үед хэрэглэгддэг. Энэ нь мөнгөний ямар үүргийг илэрхийлж байна вэ?

  • A. Төлбөрийн хэрэгслийн үүрэг

  • B. Өртгийн хэмжүүрийн үүрэг

  • C. Гүйлгээний хэрэгслийн

  • D. Арилжааны хэрэгслийн үүрэг

Оноо: 1

Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

  • A. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав.

  • B. Цахилгааны төлбөр дамжуулав.

  • C. Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

  • D. Хэрэглээний зээл олгов.

Оноо: 1

Сурагч банкны үндсэн ангиллыг бичжээ. Асуултын тэмдэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү?

1.Төв банк 2...............?

  • A. Худалдааны банк

  • B. Арилжааны банк

  • C. Зээлийн банк

  • D. Санхүүгийн банк

Оноо: 1

Арилжааны банкны үйл ажиллагаа аль нь вэ?

  • A. Улсын мөнгөний бодлогыг боловсруулав.

  • B. Гүйлгээнд шинээр мөнгөн тэмдэгт гаргав.

  • C. Мөнгөн хадгаламж хүлээн авав.

  • D. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангав.

Оноо: 1

Цахим мөнгөний төрлүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A. Кэнди оноо /Сandy/

  • B. Биткойн /Bitcoin/

  • C. Ванкойн /Onecoin/

  • D. Чек /Cheque/

Оноо: 1

Эдийн засгийн идэвхтэй хүн амд аль нь хамаарах вэ?

  • A. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил эрхлээгүй иргэд

  • B. 16-хүртэлх насны хүүхдүүд

  • C. Тэтгэврийн насны хүн ам

  • D. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

Оноо: 1

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?

  • A. 308 мянган төгрөг

  • B. 310 мянган төгрөг

  • C. 324 мянган төгрөг

  • D. 350 мянган төгрөг

Оноо: 1

Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?

  • A. Бодит цалин өссөн.

  • B. Бодит цалин нэмэгдээгүй.

  • C. Нэрлэсэн цалин буурсан.

  • D. Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.

Оноо: 1

Хадгаламжийн ашиг тусыг өгүүлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

  • A. Мөнгөн хуримтлал үүсгэдэг.

  • B. Хүүний орлого олдог.

  • C. Хадгаламжаа бэлэглэж, гэрээслэж болдог.

  • D. Нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг.

Оноо: 1

Гэрээний үндсэн дээр үндэсний болон гадаад валют хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг ...................гэнэ.

  • A. Хувьцаа

  • B. Хадгаламж

  • C. Түрээс

  • D. Төлбөр

Оноо: 1

Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

  • A. Төгрөгийг 100, 500, 1000 хэмээн тоолж болдог.

  • B. Төгрөг нь монгол улс даяар хэрэглэгддэг.

  • C. Төгрөг нь 10, 20, 50, 100 гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.

  • D. Төгрөгийг зөвхөн нэг л удаа хэрэглэдэг.

Оноо: 1

Хүснэгтэд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж аль нь худал дүгнэлт болохыг тодорхойлно уу.

Боловсролын түвшин

Нийт ажилгүй иргэдийн тоонд эзлэх хувь

1

Бага

55%

2

Бүрэн дунд

32%

3

Бакалавр

12%

4

Магистр, доктор

1%

  • A. Бага боловсролтой хүмүүс ажилгүйдэлд хамгийн их өртдөг.

  • B. Нийт ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг.

  • C. Магистр болон доктор зэрэгтэй хүмүүс ажилгүйдэлд хамгийн бага өртөж байна.

  • D. Боловсролын түвшин дээшлэх тусам ажилгүйдэлд өртөх нь багасаж байна.

Нийт: 16693