Сурагч цалингийн ангилалыг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................
Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү.
A. Хийсвэр
B. Тогтмол
C. Бодит
D. Хувьсах
Хөдөлмөрийн зах зээлийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
A. Ажиллах хүчийг бэлтгэнэ.
B. Орлогын боломжийг бий болгоно.
C. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.
D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
Арилжааны банкны үүргийг гүйцээн бичнэ үү. 1. Харилцагчдын төлбөр тооцоог дамжуулна. 2. .......................................... 3. Иргэдэд зээл олгоно.
A. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
B. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана.
C. Иргэдэд өдөр тутам санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.
D. Гадаад валютын нөөцийг эзэмшинэ.
Эрэлт гэдэг нь.................................
A. Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ юм.
B. Хязгааргүй хэрэгцээ юм.
C. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ юм.
D. Хүний худалдан авах хүсэл юм.
Үйлдвэрлэлийн нөөцийг дурдахдаа хамраалгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Төр
B. Хөдөлмөр
C. Газар
D. Капитал
Газар, капитал, хөдөлмөр болон хүний ур чадвар нь эдийн засгийн аль ойлголтод хамаарах вэ?
A. Зах зээлийн нөөцөд
B. Эдийн засгийг эрэлт хэрэгцээг бүрдүүлэх хүчин зүйлсэд
C. Үйлдвэрлэлийн нөөцөд
D. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд
Зах зээл дээр ямар тохиолдолд тэнцвэрт үнэ бий болох вэ?
A. Эрэлт давамгайлсан тохиолдолд
B. Нийлүүлэлт давамгайлсан тохиолдолд
C. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр
D. Илүүдэл бий болсон тохиолдолд
Хуримтлалын ашиг тусыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Ирээдүйд хэрэглэх нөөц
B. Өнгөрсөнд хэрэглэх боломж
C. Алдагдсан боломжийн өртөг
D. Илүүдэл хөрөнгө
Сурагч хадгаламжийн төрлийг ангилан бичжээ. 1. Хугацаагүй 2.........................
Цэгийн оронд тохирох төрлийг нөхөж бичнэ үү.
A. Богино хугацаат
B. Хугацаатай
C. Бодит
D. Урт хугацааны
Оюуны хөдөлмөр хэмээх ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Биеийн хүч давамгайлсан хөдөлмөр
B. Оюун ухааны үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
C. Биологийн үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
D. Дээрх бүгд хамаарна.
Инфляцийн түвшин тогтмол өсөж байгаа үед аль нь үнэн, зөв дүгнэлт вэ?
A. Бодит цалин нэрлэсэн цалингаас их
B. Нэрлэсэн цалин бодит цалингаас их
C. Нэрлэсэн болон бодит цалингийн тоон хэмжээ ижил
D. Бодит цалин ямагт их
Дараах хүмүүсийн аль нь ажиллах хүч гэдэг ойлголтод хамаарахгүй вэ?
A. Г төрийн байгууллагад ажилладаг.
B. С тэтгэвэрт гарсан бөгөөд ажил хийдэггүй.
C. Х хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил хайж байгаа
D. Н хувийн байгууллагад ажилладаг.
Ажилгүйдэл ямар үед үүсэх вэ?
A. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээс давсан үед
B. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан үед
C. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нь нийлүүлэлттэй тэнцсэн үед
D. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол бий болсноор
Манай улсад уул уурхайн ашиглалтын технологийн инженерийн мэргэжил эрэлттэй байгаа тул энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд ямар хичээлийг түлхүү судалж, эзэмших шаардлагатай вэ?
A. Нийгэм судлал
B. Хими
C. Физик
D. Газар зүй
Дараах байгууллагуудаас аль нь ашгийн төлөө байгууллага вэ?
A. Монголын сурагчдын холбоо
B. Нийслэлийн нэгдүгээр сургууль
C. Өгөөж ХХК
D. Дүүргийн тамгын газар
Дараах байгууллагуудаас аль нь ашгийн төлөө бус байгууллага вэ?
A. Хүүхдийн эрхийг хамгаалах төв
B. Эрдэнэт үйлдвэр
C. Дархан нэхий ХХК
D. Талх чихэр ХХК
Нийлүүлэлт хэмээх ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Тухайн зах зээлд нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
B. Тухайн зах зээлээс худалдан авч чадах хүсэл сонирхол
C. Худалдан авагчийн худалдан авах барааны тоо хэмжээ
D. Тухайн зах зээлд буй илүүдэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
Хуримтлалын ач тусыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль вэ?
A. Хүн өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдахад хуримтлал хэрэгтэй.
B. Боловсрол эзэмших суралцахад хуримтлал хэрэгтэй.
C. Үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхэд хуримтлал хэрэгтэй.
D. Өнөөдрөөрөө амьдрахад хуримтлал хэрэгтэй.
Аль нь үнэн, зөв дүгнэлт вэ?
A. Нийлүүлэлт их бол барааны хомсдол бий болно.
B. Эрэлт их бол барааны илүүдэл бий болно.
C. Нийлүүлэлт их бол барааны үнэ өснө.
D. Эрэлт их бол барааны хомсдол үүснэ.
Дараах өгөгдлүүдийн аль нь худал вэ?
A. Эрэлт их бол барааны хомсдол үүснэ.
B. Нийлүүлэлт их бол барааны илүүдэл үүснэ.
C. Нийлүүлэлт бага бол хомсдол үүснэ.
D. Эрэлт бага бол хомсдол бий болно.