Соёлын хожимдолтыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Цөлжилт
B. Шинэ технологи нээх
C. Байгалийн дулаарал
D. Байгаль орчинтой зүй бусаар харьцах
Ерөнхийлөгчийн гаргадаг хуульчилсан акт аль нь вэ?
A. Хууль
B. Зарлиг
C. Тогтоол
D. Тушаал
Дараах хүний эрхүүдээс иргэний болон улс төрийн эрхэд хамаарахыг сонгоно уу.
A. Хоол хүнсээр хангагдах эрх
B. Хөдөлмөрлөх эрх
C. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
D. Сурч боловсрох эрх
Эдийн засаг, нийгэм соёлын эрхэд аль нь хамаарах вэ?
A. Сурч боловсрох
B. Төрийн удирдах хэрэгт оролцох
C. Жагсаал цуглаан хийх
D. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
13 настай “Д” гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиас гарч Нарантуул зах дээр тэрэг түрдэг гэвэл түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Эрүү шүүлтээс ангид байх эрх
B. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
C. Сурч боловсрох эрх
D. Хөдөлмөрлөх эрх
Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
A. Хүн бүр хууль ёсыг сахих
B. Шударга бус шүүхээр шүүлгэх
C. Хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх
D. Ял зэм, үйлдсэн хэрэгт нь тохирсон байх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний илрэх хэлбэр аль нь вэ?
A. Халдашгүй, чөлөөтэй байх
B. Нийгмийн хамгаалал хүртэх
C. Зохистой орон байраар хангагдах
D. Тайван жагсаал цуглаан хийх
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүргийг дурьдахдаа хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ?
A. Мэдээлэл олгох
B. Иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэхэд туслах
C. Төрд хяналт тавих
D. Хэн нэгний нэр төрд халдсан мэдээлэл дамжуулах
“Г” УБ хотод амьдардаг ба түүний байгаа орчин маш их утаатай бөгөөд өглөө оройд урдах зам харагдахгүй амьсгалахад хүртэл хоолой хорсоно. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Үзэл бодлоо илэрхийлэх
B. Сурч боловсрох
C. Хөдөлмөрлөх
D. Эрүүл байх
Иргэн “Г” амьдардаг хорооныхоо засаг даргыг сонгох сонгуульд оролцож чадсангүй. Учир нь тус сонгууль хэзээ болохыг иргэдэд зарлаагүй цөөн хүн оролцсон байна. Энд “Г”-ийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Эвлэлдэн нэгдэх
B. Жагсаал цуглаан хийх
C. Төрийг удирдах хэрэгт оролцох
D. Халдашгүй чөлөөтэй байх
13 настай “Х” эцэг эхийн хамт мал малладаг ба сургуульд суралцах хүсэлтэй боловч бүл муутай учир сургуулиас завсардсан. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Хоол хүнсээр хангагдах эрх
B. Эрүүл байх эрх
C. Хөдөлмөрлөх эрх
D. Сурч боловсрох эрх
Захирамж хэмээх хуульчилсан актыг батлан гаргах эрх бүхий субьект аль нь вэ?
A. УИХ
B. Засгийн газар
C. Ерөнхийлөгч
D. Засаг дарга
Хууль батлан гаргах эрх бүхий байгууллага аль нь вэ?
A. УИХ
B. Засгийн газар
C. Ерөнхийлөгч
D. Засаг дарга
Иргэн “Г” ИНХ-д хорооны засаг даргын үйл ажиллагааны талаар өөрийн саналыг хэлэх гэсэн боловч түүнийг үг хэлүүлсэнгүй. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Эвлэлдэн нэгдэх
B. Жагсаал цуглаан хийх
C. Үзэл бодлоо илэрхийлэх
D. Халдашгүй чөлөөтэй байх
Нэгэн улсад төрөөс сонирхлын бүлэг байгуулахыг хориглодог гэвэл энд иргэний ямар эрхийг зөрчиж байна вэ?
A. Хоол хүнсээр хангагдах эрх
B. Эрүүл байх эрх
C. Хөдөлмөрлөх эрх
D. Эвлэлдэн нэгдэх
Зурагт хүний ямар эрх зөрчигдсөнийг дүрсэлсэн байна вэ?
A.Эвлэлдэн нэгдэх
B. Жагсаал цуглаан хийх
C. Үзэл бодлоо илэрхийлэх
D. Халдашгүй чөлөөтэй байх
Зурагт хүний ямар эрх зөрчигдсөнийг дүрсэлсэн байна вэ?
A. эвлэлдэн нэгдэх
B.жагсаал цуглаан хийх
C.үзэл бодлоо илэрхийлэх
D.халдашгүй чөлөөтэй байх
Хэрвээ таны эрх зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд гомдлоо ямар хэлбэрээр гаргах вэ?
A. Хууль гаргах
B. Захирамж гаргах
C. Өргөдөл гаргах
D. Мэдээлэл өгөх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэлбэрүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
A. Үг хэлэх
B. Бичгээр буюу хэвлэн нийтлэх
C. Тайван жагсаал хийх
D. Өмчтэй болох
Ээж нь өсвөр насны охиндоо санаа зовдог тул түүний цахим шууданг шалгадаг. Энэ нь охины ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Амьд явах эрх
B. Эвлэлдэн нэгдэх эрх
C. Халдашгүй чөлөөтэй байх
D. Эрүүл байх эрх