Нэгэн хорооны нутаг дэвсгэрт нийтэд зориулсан хогийн сав хангалтгүй учир орчны бохирдол улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь иргэдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Амьд явах эрх
B. Эвлэлдэн нэгдэх эрх
C. Халдашгүй чөлөөтэй байх
D. Эрүүл байх эрх
Аав, ээж нь гэрээсээ хол илүү цагаар ажилладаг тул гурван хүүхэд нь хоол унд муутай, даардгийн улмаас ханиад хүрчээ. Энд хүүхдүүдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Сурч боловсрох эрх
B. Эвлэлдэн нэгдэх эрх
C. Халдашгүй чөлөөтэй байх
D. Эрүүл байх эрх
Нэгэн хүү ээж, дүү нараа тэжээхийн тулд сургуулиасаа гарч ажил хийх болсон байна. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Сурч боловсрох эрх
B. Эвлэлдэн нэгдэх эрх
C. Халдашгүй чөлөөтэй байх
D. Эрүүл байх эрх
Нэгэн охин ийн өгүүлэв. “Би гадаа тогломоор байдаг боловч манай байрны хажууд орон сууц баригдаж байгаа учир тоглох газар олддоггүй.” Энд охины ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Тоглож наадах эрх
B. Аюулгүй байх
C. Үзэл бодлоо илэрхийлэх
D. Уралдаан тэмцээнд оролцох
Иргэн хүн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээдэг. Дараах өгөгдлөөс аль нь үүрэг вэ?
A. Тоглож наадах
B. Үр хүүхдээ өсгөх
C. Сурч боловсрох
D. Нэр авах
Хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгээр хангах үүргийг хэн хүлээх вэ?
A. Төр
B. Эцэг эх
C. Багш
D. Төрийн бус байгууллага
Дараах өгөдлөөс аль нь хүүхдийн эрхэд хамаарах вэ?
A. Би аюулгүй орчинд амьдрах ёстой.
B. Би гудамж талбайд хог хаяхгүй.
C. Би дүүгээ асарч халамжилдаг.
D. Би сургуулийн дүрэм журмыг биелүүлдэг
Дараах өгөгдлөөс аль нь хүүхдийн үүрэгт хамаарах вэ?
A. Сурч хөгжих
B. Хамгаалуулах
C. Эсэн мэнд амьдрах
D. Гэр бүлдээ туслах
Хариуцлагатай хүний жишээнд аль нь хамаарахгүй вэ?
A. Б цагийг маш сайн баримталдаг.
B. Б даалгавраа тогтмол хийдэг.
C. Б үргэлж маш сайн суралцдаг.
D. Б өдрийн турш гадаа тоглодог.
Хэний эрх зөрчигдсөн бэ?
A. Нандингийн анги хүүхэд ихтэй учир гурваар суудаг.
B. Гэгээ 1-р сургуульд сурдаг.
C. Аав ээж нь Халиуныг сургуулиас тогтмол авдаг.
D. Анужин бүжгийн дугуйланд явдаг.
Ардчилсан дэглэмтэй улсын онцлогийг илэрхийлэх жишээ аль нь вэ?
A. Ард түмэн хууль тогтоох парламентыг сонгоно.
B. Ерөнхийлөгчийн сонгууль таван жил тутам болох ба түүнтэй хэн ч өрсөлдөхгүй.
C. Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээсээ өвлөн авдаг.
D. Тус улсад сонгууль болдоггүй ганц нам байдаг.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг харгалзуулан зөвөөр тохируулна уу.
1. УИХ а. Гүйцэтгэх эрх мэдэл
2. Прокурор б. Шүүх эрх мэдэл
3. Засгийн газар в. Хууль тогтоох эрх мэдэл
A. 1а 2б 3в
B. 1а 2в 3б
C. 1в 2б 3а
D. 1б 2а 3в
Засгийн газрын бүтцийг аль нь зөв илэрхийлж байна вэ?
A. Ерөнхийлөгч түүний тамгын газраас бүрдэнэ.
B. Ерөнхий сайд, сайд нарын танхим, яамдаас бүрдэнэ.
C. УИХ, байнгын хороодоос бүрдэнэ.
D. УИХ түүний тамгын газраас бүрдэнэ
Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага аль нь вэ?
A. УИХ
B. Прокурор
C. Засгийн газар
D. Шүүх
Ардчилсан бус дэглэмтэй улсыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Иргэд хорооны ИНХ-д оролцож өөрсдийн саналаа илэрхийлэх боломжтой.
B. Ард түмнээс сонгогдсон парламент хуулийг боловсруулна.
C. Хэсэг тэргүүлэх хүмүүс хууль гаргана. Тэд хэвлэлд хяналт тогтоосон.
D. Хууль тогтоогчид хуулийн төсөл боловсруулж ард түмнээс санал авна.
Хэн нь хууль санаачлах эрх бүхий субъект вэ?
A. Иргэн
B.Үндсэн хуулийн цэц
C. Ерөнхийлөгч
D. Шүүгч
Иргэд төрийн үйл хэрэгт оролцох оролцооны хэлбэрийг ангилан бичжээ. Асуултын тэмдгийн оронд тохирох хэлбэрийг бичнэ үү.
1. Нийцтэй 2. .......?
A. Боломжгүй
B. Зөвшөөрөгдсөн
C. Шууд
D. Нийцгүй
Төрийн дэглэмийг ангилан бичжээ. Асуултын тэмдгийн оронд тохирох хэлбэрийг бичнэ үү.
1. Ардчилсан 2. ...................?
A. Капиталист
B. Сонгодог
C. Ардчилсан бус
D. Социалист
Ардчилсан улсын шинжийг аль нь илэрхийлж байна вэ?
A. Төр өөрийн шийдвэрийг ард түмнээр хэлэлцүүлдэггүй.
B. Төр эрх мэдлээ хадгалахын тулд хүний эрх зөрчдөг.
C. Иргэд сонгуульд оролцох замаар төрийн үйл хэрэгт оролцдог.
D. Иргэд үг хэлэх нь хязгаарлагдмал байдаг .
Хэн нь хууль санаачлах эрхтэй вэ?
A. “Жинст” ХХК компанийн захирал Л.
B. УИХ-ын гишүүн М
C. Шүүгч С
D. УБ хотын засаг дарга А