Хэн нь хууль санаачлах эрхгүй вэ?
A. УИХ-ын гишүүн Б
B. Засгийн газар
C. УИХ-ын дарга З
D. М-Си-Эс группын захирал О
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байдаг вэ?
A. 3 жил
B. 2 жил
C. 4 жил
D. 5 жил
Сонин ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа нь оролцооны аль хэлбэрийг ашиглаж байна вэ?
A. Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох
B. ИНХ болон ИТХ-д оролцох
C. Төлөөллөөр дамжуулан оролцох
D. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийг ашиглах
Иргэн Б Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч ........ийн төлөө саналаа өгөв. Энэ нь оролцооны аль хэлбэр вэ?
A. Төлөөллөөр дамжуулан оролцох
B. ИНХ болон ИТХ-д оролцох
C. Улс төрийн сонгуульд оролцох
D. Сонирхлын бүлгээр дамжуулан оролцох
Иргэдийн оролцооны хэлбэрийг ерөнхийд нь 2 хуваадаг билээ. ? оронд тохирох хариултыг нөхнө үү. 1. Нийцтэй 2. ?
A. Зөвшөөрөгдсөн
B. Зөвшөөрөлтэй
C. Хориглосон
D. Нийцгүй
Иргэн Л өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд төр засгийн үйл ажиллагааны талаар захидал бичив.Энэ нь иргэдийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
A. Нийцгүй оролцоо
B. Зөвшөөрөлгүй оролцоо
C. Хориглосон оролцоо
D. Нийцтэй оролцоо
Баг, хорооны нутгийн өөрөө удирдах байгууллага аль нь вэ?
A. Улсын их хурал
B. Иргэдийн төлөөлөгчдийн хурал
C. Иргэдийн нийтийн хурал
D. Олон түмний хурал
Дараах зурагт иргэдийн оролцооны аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?
A. сонгуульд оролцож саналаа өгөх
B.хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах
C.ИНХ-д оролцох
D.сонирхлын бүлгээр дамжуулах
Иргэн Б хорооныхоо нутаг дэвсгэрийг тохижуулах талаар өөрийн гэсэн саналтай. Тэрээр энэхүү саналаа өөрийн биеэр шууд илэрхийлэх ямар боломж байна вэ?
A. Сонгуульд оролцож саналаа өгөх
B. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах
C. ИНХ-д оролцох
D. Сонирхлын бүлгээр дамжуулах
Иргэд төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжих, нөлөөлөх арга замыг дурдахдаа буруу зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
A. Санал гаргах
B. Өргөдөл гаргах
C. Шаардлага хүргүүлэх
D. Шийдвэр гаргах
Тус улсад ганц л намтай бөгөөд тухайн нам төрийн эрхийг барина. Тухайн улсад сонгууль болдоггүй гэвэл энэ улс ямар дэглэмтэй улс вэ?
A. Ардчилсан
B. Ардчилсан бус
C. Хаант
D. Хэмжээгүй эрхт хаант
Ардчилсан бус дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
A. Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээс өвлөдөг.
B. Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.
C. Тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэг л хүн нэр дэвших бөгөөд түүнтэй хэн ч өрсөлддөггүй.
D. Тус улсад сонгууль болдоггүй.
Ардчилсан дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
A. Хууль тогтоогчид ард иргэдийн саналыг сонсдог.
B. Иргэдийн санал болгосон хуулийн төслийг хэлэлцэнэ.
C. Тус улсад сонгууль болдоггүй бөгөөд ганц нам дангаар төр барина.
D. Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.
"Улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх" оролцооны хэлбэрт хамаарах жишээ аль нь вэ?
A. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч А-ийн төлөө саналаа өгөв.
B. Үндсэн хуулийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгад оролцов.
C. Иргэн С зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөв.
D. О иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлэв.
Иргэний оролцооны хэлбэр болох "төлөөллөөр дамжуулан оролцох" гэдгийг аль нь илэрхийлж байна вэ?
A. Иргэн Б тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзаж санаа бодлоо илэрхийлж, холбогдох хүмүүст уламжилхыг хүсэв.
B. Б эдийн засгийн хөгжлийн талаар телевизэд ярилцлага өгөв.
C. Иргэн С зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөв.
D. О иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцов.
Иргэний оролцооны хэлбэр болох "нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах" гэдгийг аль нь илэрхийлж байна вэ?
A. Иргэн Б тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзаж санаа бодлоо солилцов.
B. Б эдийн засгийн хөгжлийн талаар телевизэд ярилцлага өгөв.
C. Иргэн С УИХ-ын сонгуульд оролцов.
D. О иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцов.
Иргэн Г Дарви сумын засаг даргаар сонгогдов. Засаг даргыг хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ?
A. 1 жил
B. 2 жил
C. 3 жил
D. 4 жил
Дараах тулгамдсан асуудлуудаас сургуульд холбогдох асуудал аль нь вэ?
A. Сурагчдын хүмүүжил төлөвшил
B. Үг хэлэх, хэвлэн нийтлэх
C. Ан амьтдыг хайрлан хамгаалах
D. Сонгуульд оролцох
Дараах тохиолдлуудаас нийцгүй оролцоог сонгоно уу.
A. Иргэн Ц УИХ-ын сонгуульд оролцов.
B. Иргэн Э ИНХ-д оролцож үг хэлэв.
C. Иргэн П өлсгөлөн зарлав.
D. Иргэн Д телевизээр санал бодлоо илэрхийлэв.
Иргэн Д дүүргийн засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж байв. Гэтэл уг газрыг давхцуулан иргэн Н-д олгосон учир Д захиргааны хэргийн шүүхэд хандав. Иргэн Д шүүх хуралдаанд аль талыг төлөөлөх вэ?
A. Шүүгч
B. Хариуцагч
C. Нэхэмжлэгч
D. Гэрч