Графикаар хоногт хэрэглэх усны түвшинг харуулжээ. АНУ болон Энэтхэг улсын хоногт хэрэглэх усны түвшин ялгаатай байгаа хөгжлийн үүднээс тайлбарла.
Их Британи улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд модны эзлэх хувийн өөрчлөлтийг харуулсан графикийг ажиглан, өөрчлөлтийн явцыг тайлбарла.
Цаас зарцуулалтын байдлаар дараах 3 оронг харьцуулжээ. Сүүлийн жилүүдэд АНУ ямар бодлого хэрэгжүүлснээс цаасны зарцуулгыг бууруулж чадсан байх вэ?
2 газрын хоорондох зайг тодорхойлоход газарзүйн зургийн ямар элементийг хэрхэн хэрэглэх шаардлагатай вэ? 2 цэгийн хоорондох зайг тооцоолоорой.
Газарзүйн зураг ба глобусын ижил ба ялгаатай талыг тодорхойлно уу
Google Earth программыг ашиглаж орон нутаг, улс орныг судлахад ямар зүйлүүдийг хийж сурч болох вэ? 2 үйлдлийг тайлбарлаж бичнэ үү
Google earth программыг ашиглан чи юу хийж чадах вэ? Энгийн хэрэглээ болон газарзүйн хэрэглээнээс нь бичнэ үү?
Газарзүйн зураг болон, глобусдээр Антарктид, Өмнөд Америк, Гренландын уртыг хэмжин ялгаатай байгаагийн учрыг тайлбарлана уу?
Дараах зурагт Африк тивийн улсуудын цагийн бүсийг харуулжээ. Нигер улсад 09 цаг 35 мин болж байгаа бол Мадагаскарт цаг хэд болж байхыг тооцоолж олно уу?
Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд үүсэх шугаман ба өнцөг хурдын ижил ба ялгаатай талыг тайлбарлана уу.
Хоног болон улирал яагаад солигддог вэ? Үүний үр дүнд байгаль, нийгмийн үзэгдэл юмсад хэрхэн нөлөөлөх вэ?
Хэрвээ Мягмар гарагийн 15:00 цагт өдөр шөнө солигдох шугамыг баруун тийш огтолж гарсан бол цагаа ямар гарагийн хэдэн цаг хэмээн тоолох вэ? Яагаад?
АНУ-ын Шинэ Орлеанд (б.у 90°) Баасан гарагийн 17:00 болж байвал Египетийн Кайр хотод (з.у. 31°) хэдэн цаг болж байх вэ?
Дараах зураг нь газар хөдлөлтийн идэвхийг 0-4 зэргээр илэрхийлжээ. Манай орны аль хэсэг идэвхтэй болон идэвх багатай бүсэд хамрагдаж байгааг зургаас тодорхойлно уу.
Тектоникийн хавтангуудын хавтангийн хөдөлгөөний чиглэлийг сумаар дүрсэлжээ. Чиглэлийг ажиглаж хөдөлгөөний төрлийг тодорхойлон, гадаргын ямар хэлбэр үүсэхийг жишээгээр тайлбарлана уу.
Доорх өгөгдсөн зураг А, зураг Б-г харьцуулан ажиглаарай. Нэгэн цаг үед гадарга Зураг А-д дүрслэгдсэн шиг хавтгай байжээ. Ямар шалтгаанаар Зураг Б-д дүрслэгдсэн шиг болж өөрчлөгдөх вэ?
Газар хөдлөлтийн үед өөрсдийгөө болон бусдыг хамгаалах талаарх авах 2 арга хэмжээг дурдана уу
1. .................................................................................................................. 2. ..................................................................................................................
a) Чулуулагт ямар өөрчлөлт орсон байна вэ? .............................................................................................................................
b) Энэхүү өөрчлөлт нь ямар хүчин зүйлээс шалтгаалсныг тайлбарлана уу. .............................................................................................................................
a) A’A ба B’B цэгүүдийн хоорондох даралтын зөрүүг олно уу. ...........................................................................................................................
b) A’A ба B’B цэгүүдийн хоорондох зай ижил гэж үзвэл салхины хүч их хаана байхыг тодорхойлно уу. .........................................................................................................
Хаана ямар шинж чанартай агаарын масс үүсэхийг тодорхойлно уу.