• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

“Хүн амын тэг” өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлно уу.

Оноо: 2

Дараах график нь 1989-2013 оны хооронд Япон улсын хүн амын тоо болон хөдөлмөрийн насны хүн амын тоог харуулжээ. Графикийг ажиглан асуултад хариулна уу.

a) Хэдий үед нийт хүн амын тоо өндөр байна вэ? ............................................................................................................................................

b) Хөдөлмөрийн насны хүн амын тооны цаашдын хандлага ямар байна вэ? ............................................................................................................................................

Оноо: 2

Дараах зургийг ажиглана уу. Зураг дээрх “тойрог дотор амьдарч буй хүмүүс нь тойргийн гадна амьдарч буй хүмүүсээс олон” ажээ.

a) Зургийн агуулга нь хүн амын нягтшилын талаарх ямар дүгнэлтийг товчхон харуулсан бэ?...........................................................................................................

b) Тойрог дотор ямар улсууд багтаж байна вэ? ...............................................................................................................................................

Оноо: 2

Газар ашиглалт ба газрын үнийн хамаарлыг илэрхийлсэн графикийг ашиглан дараах асуултуудад хариулна уу

a) Жижиглэн худалдаа үйлчилгээ хаана төвлөрч байна вэ? ......................................................................................................................................

b) Хотын төвөөс зах руу үнэ хэрхэн өөрчлөгдөж байна вэ? .......................................................................................................................................

Оноо: 1

Зам тээврийн төрлүүдийн давуу ба сул талыг тодорхойлно уу

Оноо: 1

Манай улсын экспортын бүтээгдэхүүнүүд нь аж үйлдвэрийн ямар хэв шинжид хамрагдах вэ?

Оноо: 2

Түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл хэрхэн явагдахыг ноолуураар жишээлэн тайлбарлана уу

Оноо: 2

Аялал жуулчлалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлно уу. Дараах үзэгдэл, үйл явц нь эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлж харгалзах нүдэнд √ тэмдэглэгээ хийгээрэй.

Оноо: 2

Аливаа улс орон тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнан төрөлжихийн тулд ямар давуу талууд бүрдсэн байх вэ? 2-ыг нэрлэнэ үү?

Оноо: 2

Дараах жишээнүүд нь олон улсын харилцааны ямар хэлбэрүүд болохыг тохируулан нөхөж бичнэ үү. Үүнд: а. худалдааны харилцаа, б. шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, в. аялал жуулчлал

Оноо: 1

АНУ-ын хөвөнгийн фермерүүдээ дэмжих бодлого нь Буркино-Фасо улсын хөвөн тариаланчдад хэрхэн нөлөөлж буй үйл явцыг уншаад шалтгааныг тайлбарлана уу?.

1. АНУ-ын засгийн газар фермерүүддээ татаас өгнө

2. Ингэснээр техникжсэн фермерүүд аль болох илүү их ургац авна

3. АНУ-ын хөвөнгийн үйлдвэрлэл нэмэгдэж, Буркино-Фасогийнхоос 20 дахин их хөвөн экспортод гаргана.

4. Дэлхийн зах зээлд их хөвөн нийлүүлэгдэнэ

5.Дэлхийн зах зээл дээр хөвөнгийн үнэ унана

6.Буркино-Фасогийн фермерүүдийн 1 га-аас авах хөвөнгийн хэмжээ нь АНУ-ынхаас 2 дахин бага байдаг тул хүндээр тусч орлого багасна

7. Буркино-Фасод ядуурал нэмэгдэхэд хүргэнэ

Оноо: 2

Ямар нэгэн улс орон ямар ч импорт хийхгүйгээр оршин тогтнох боломж хэр вэ? Яагаад? ..........................................................................................................................................................................................................................................................................................

Оноо: 2

Манай орон газрын тосны нөөцтэй боловч бензин, шатахууныг бусад орноос импортоор авч буйн шалтгааныг тайлбарлана уу. ..........................................................................................................................................................................................................................................................................................

Оноо: 2

Ус бохирдуулах олон хүчин зүйлүүд бий.

a) Зураг дээр усыг бохирдуулах ямар үйлдлүүдийг дүрсэлсэн байна вэ? ...................................................................................................................................................

b) Усыг бохирдуулснаар ямар сөрөг үр дагаврууд гарч болох вэ? ( ........................................................................................................................................................

Оноо: 2

Усны дараах хэлбэр, хэрэглээ нь хөх, ногоон, саарал усны алинд хамаарагдахыг ангилна уу ? Ургамал хөрсөнд шингэх ус, Машин угаасан ус, Гол, нуурын ус

Ногоон ус: ...........................................

Саарал ус: ............................................

Оноо: 2

Дэлхийн газарзүйн зурагт усны хямралд өртсөн зарим улс орнуудыг үзүүлсэн байна.

a. Цэгээр тэмдэглэсэн улсуудыг нэрлэж бичнэ үү?...............................................................................................................................................................................

b. Яагаад усны хямралд өртөх болсон бэ? Шалтганыг тайлбарлаж бичнэ үү? ..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Оноо: 2

Хүлэмжийн хий ялгаруулж буй хүний үйлдлүүдээс 2-ыг дурдана уу

a) ......................................................................................................................................................

b) ......................................................................................................................................................

Оноо: 2

Голын эхэн (А), дунд (B), адаг хэсэг (C) нь хөндийн хэлбэр, гадаргын байдал, урсац зэргээрээ ялгаатай байдаг. Зураг болон графикийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a) Голын эхээс адаг руу буюу гадаргын өндөр буурах тусам ямар үзүүлэлтүүд нэмэгдэж байна вэ?.................................., ..................................................

b) Голын өргөн ба хэвгий нь эхээс адаг руу ямар хамааралтайгаар өөрчлөгдөж байна вэ? .....................................................................................................

Оноо: 2

Кофе үйлдвэрлэлийн явцад оролцдог дараах субьектуудыг аль салбарт хамрагдахаар нь ангилна уу.

тариаланч, савлагчид, тээвэрлэгч, жижиглэн худалдаачид, бөөний худалдаачид, Худалдааны менежмент зохицуулагч, шинэ загвар дизайн зохиогчид.

Анхдагч салбар Хоёрдогч салбар Гуравдагч салбар Дөрөвдөгч салбар
......................... ......................... ......................... .........................
......................... ......................... .........................
Оноо: 2

Өгүүлбэрийг уншин, дараах үгсээс сонгож, цэгийн оронд нөхөж бичнэ үү. (ёроолоо идэх), (эргээ идэх)

Голын эрозийг гүний __________ ба хажуугийн _____________ гэж ялгана. Хажуугийн эрози ёроолынхоос илүү учир голын хөндийн хэлбэр үүсэн бүрэлдэхэд зонхилох нөлөө үзүүлнэ. Ялангуяа голын татам ба хөндий өргөсөх нь хажуугийн эрозийн үр дүн юм.

Нийт: 16693