• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахдаа шат дарааллыг эрхэмлэсэн, Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байх нь Монгол улсын гадаад бодлогын ямар зарчим бэ?

  • А. Үндэсний эрх ашигт нийцсэн байх

  • B. Идэвхтэй байх    

  • C. Олон тулгуурт байх

  • D. Тэнцвэртэй байх  

Оноо: 1

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах шаардлага нь Монгол улсын гадаад бодлогын ямар зарчим бэ?

  • А. Идэвхтэй байх

  • В. Тэнцвэртэй байх  

  • C. Олон тулгуурт байх   

  • D. Үндэсний эрх ашигт нийцсэн байх

Оноо: 1

Монгол улсын гадаад бодлогын үндсэн хэсгүүдэд “ ........ тодорхойлогч шинжтэй байна” гэж заасан гадаад харилцааны бодлого аль нь вэ?

  • А. Шинжлэх ухаан технологийн бодлого       

  • B. Эдийн засгийн бодлого          

  • C. Соёл хүмүүнлэгийн бодлого   

  • D. Улс төрийн  бодлого          

Оноо: 1

Монгол улстай гадаад харилцааны хүрээнд иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцдаггүй орон аль нь вэ?

  • А . Канад  

  • B. Япон       

  • C. БНСУ    

  • D. Энэтхэг

Оноо: 1

Цэгийн оронд нөхөж бичнэ үү? ............................ гэдэг нь дэлхийн үндэстэн улсуудын төр засгийн харилцаанд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд гол чухал шийдвэр гаргахад бодитой нөлөөлөгч улс орнуудыг хэлнэ.

  • А. Олон улсын харилцааны хэлбэр

  • B. Олон улсын харилцааны  дэг журам 

  • C. Олон улсын харилцааны туйл    

  • D. Олон улсын харилцааны  тогтолцоо

Оноо: 1

Олон улсын харилцааны чухал нэр томьёо болох дипломат гэдэг үгийг хамгийн анх ямар улс хэрэглэсэн гэж үздэг бэ?

  • А. Англи

  • В. Франц 

  • С. Орос  

  • D . Америк  

Оноо: 1

Олон улсын харилцаанд хичнээн улс ноёрхох байр суурьтай буюу гол тоглогчид байгааг илэрхийлсэн ойлголтыг юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Олон улсын харилцааны туйл

  • B. Олон улсын харилцааны хэлбэр

  • C. Олон улсын харилцааны хандлага       

  • D. Олон улсын харилцааны дэг журам

Оноо: 1

Монгол улс нь Олон улсын харилцааны түүхэнд “Хүйтэн дайны үе” гэж нэрлэгдсэн дэлхийн II дайны дараах үеэс 1980 – аад оны эцэс хүртэлх үед олон улсын харилцаандаа ямар бодлого баримтлан оролцож байсан бэ?

  • А. Тусгаар тогтносон, нээлттэй энхийг баримталсан хэлбэрээр

  • B. Олон улсын харилцааны бие даасан идэвхтэй субьект хэлбэрээр   

  • C. Олон улсын хамтын нийгэмлэг дэх  энх тайванч бодлогыг хэрэгжүүлэх байдлаар  

  • D. ЗХУ – ын  дагуул улс нэрээр Зөвлөлтийн талын байр суурийг баримталсан байдлаар

Оноо: 1

Монгол улс 2011 оны 7 сараас хоёр жилийн хугацаагаар Олон улсын хамтын нийгэмлэгийн ямар байгууллагыг даргалан ажилласан бэ?

  • А. Олон улсын атомын энергийн агентлагийн захирагчдын зөвлөл  

  • B. ЮНЕСКО – гийн гүйцэтгэх зөвлөл

  • C. Олон улсын худалдааны эрх зүйн комисс

  • D. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг 

Оноо: 1

Монгол улсын гадаад бодлогод 1990 оноос хойш өргөн хэрэглэгдэх болсон гол нэр томьёо аль нь вэ?

  • А. Гуравдагч хөрш  

  • B. Оюун санааны хөрш 

  • C.  Хөрш орнууд 

  • D. Хоёр хөршийн харилцаа

Оноо: 1

1992 оны Үндсэн хуулиар Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн агуулгаа баталсан ба тэрхүү агуулгад үл тохирох бодомжийг олно уу?

  • А. Тусгаар тогтносон 

  • B. Энхийг эрхэмлэсэн  

  • C. Олон тулгуурт

  • D. Бие даасан

Оноо: 1

Олон улсын харилцаанд оролцогчдыг актор гэсэн үзэл баримтлалаар авч үздэг. Энэ нь юуг илэрхийлсэн ойлголт вэ?

  • А. Олон улсын хэмжээний үйл явцад нөлөөлөгч хүчин   

  • B. Оролцогчдын  чөлөөт сонголт, харьцангуй бие даасан байдал 

  • C. Нийгмийн шалтгаант холбооны зарчим, орчин нөхцлийг тодорхойлогч хүмүүс   

  • D. Үндэстэн дамнасан томоохон бүлэглэл

Оноо: 1

Императив болон диспозитив хэм хэмжээг гэрээний журмаар анх удаа олон улсын эрх зүйн ямар баримт бичигт тодорхойлж өгсөн байдаг вэ?

  • А.  1648 оны Вестфалийн гэрээ             

  • B. 1936 оны Протокол гэрээ             

  • C. 1969 оны Венийн конвенци            

  • D. 1971 оны Женевийн конвенци

Оноо: 1

Олон улсын харилцааны “Хөрш орнууд” гэсэн ойлголт нь юуг гол хэмжүүр болгон авч үздэг вэ?

  • А. Газар зүйн байршил       

  • B. Эдийн засгийн түвшин

  • C. Хамтран ажиллах боломж

  • D. Соёлын хөгжил    

Оноо: 1

.........олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц” гэж үздэг эрдэмтэн аль нь вэ?

  • А. Р. Арон 

  • B. Д. Сингер    

  • C. В. Лейбниц 

  • D. И. Макиавелли

Оноо: 1

Олон улсын харилцааны үндсэн хэлбэрт аль нь үл хамаарах вэ?

  • А. Улс төрийн харилцаа    

  • B. Хүмүүнлэгийн харилцаа    

  • C. Эдийн засгийн харилцаа

  • D. Соёлын харилцаа

Оноо: 1

Олон улсын соёлын харилцааны үндсэн бүрэлдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?

  • А. Хөрөнгө оруулалтын салбар   

  •  B. Шинжлэх ухааны салбар

  • C.Технологийн салбар

  • D. Боловсролын салбар 

Оноо: 1

Өөрийн хүчийг байнга нэмэгдүүлэхийг оролддог, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрөөсөө гишүүнээ алдахгүй байхыг эрмэлзэх нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоонд хамаарах вэ?

  • А. Нэг туйлт тогтолцоо  

  • B. Хоёр туйлт харилцаа  

  • C. Гурван туйлт тогтолцоо

  • D. Олон туйлт тогтолцоо

Оноо: 1

1618 – 1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж олон улсын харилцааны түүх судлаачид үздэг. Энэхүү гэрээ аль нь вэ?

  • А. Вестфалийн гэрээ    

  • B. Венийн конвенци 

  • C. Женевийн конвенци    

  • D. Ялтын гэрээ

Оноо: 1

"Төр улсын сонирхлыг хуулийн хүчээр эсвэл хүч хэрэглэх гэсэн тэмцлийн хоёр төрлөөр хэрэгжүүлж болно" гэсэн зарчмыг улс төрд хамаатуулан хамгийн түрүүнд тууштай хэрэгжүүлсэн эрдэмтэн аль нь вэ?

  • А.  Р. Арон  

  • В. Д. Сингер

  • С. И. Макиавелли 

  • D. В. Лейбниц  

Нийт: 16693