• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Социализмын үед Монгол улс нь ЗХУ болон социалист бусад улсуудтай харилцдаг байсан ба олон улсын байгууллагад элсэх, социалист бус улстай дипломат харилцаа тогтоохдоо ЗХУ–аас зөвшөөрөл авдаг байжээ. Энэ нь улс орнуудын харилцааны ямар хэлбэрт хамаарах ойлголт вэ?

  • А. Хараат байдал 

  • B. Өрсөлдөөн 

  • C. Хамтын ажиллагаа     

  • D. Дайны байдал

Оноо: 1

Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн бол АНУ гэж үзэх хандлага хүмүүсийн дунд байх ба мөн Орос, Хятадыг ч бас дэлхийг тэргүүлэх орнууд гэх нь бий. Хэрвээ ийм тохиолдол бодит байдал болоход дэлхийн бодлого хэдэн туйлт бодлогоос хамаарна гэж үзэх вэ?

  • А. Гурван туйлт

  • B. Нэг туйлт

  • C. Хоёр туйлт

  • D. Олон туйлт 

Оноо: 1

Монгол улс нь АНУ- ыг хамтын ажиллагааны ямар түвшний улс гэж үздэг вэ?

  • А. Стратегийн түнш

  • B. Иж бүрэн түншлэл 

  • C. Сайн хөршийн харилцаа

  • D. Найрсаг хамтын ажиллагаа

Оноо: 1

Манай улс нь Япон улс руу 1976 оноос судлаач - оюутан сургах чиглэлээр хамтран ажилласнаас хойш олон оюутан залуусыг бэлтгэсэн байна. Энэ нь олон улсын харилцааны аль салбарт хамаатай асуудал вэ?

  • А. Улс төрийн харилцаа  

  • В. Эдийн засгийн харилцаа

  • С. Соёлын харилцаа

  • D. Шинжлэх ухаан технологийн харилцаа

Оноо: 1

XX зууны нэрт нийгэм судлаачдын нэг Р. Арон нь “ ..... олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц” гэж үздэг. Доорх өгөгдлийн аль нь түүний үзэл бодлыг зөвөөр илэрхийлсэн байна вэ?

  • А. Улс орнуудын хооронд соёл, шашин, улс төрийн олон талт харилцаа байдаг.

  • В. Олон улсын харилцаанд дайн тулаан чухал үүрэгтэй   

  • С. Олон улсын харилцаа зөвхөн үндэстэн улсуудын  харилцаа биш  

  • D. Төр улсууд нэг бол дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг

Оноо: 1

1618 – 1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн төрт улсыг хүлээн зөвшөөрдөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг тогтсон байна. Энэхүү энхийн гэрээг юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Женевийн конвенци       

  • B. Венийн конвенци 

  • C. Вестфалийн гэрээ  

  • D. Ялтын гэрээ

Оноо: 1

Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд аль нь хамаарахгүй вэ?

  • А. Нүүрсний орд, алт зэсийн орд, ураны ордод хөрөнгө оруулалт хийсэн, хамтарсан хайгуул хийсэн бол 5 жилийн хугацаатай татвараас чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • В. Цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, авто төмөр зам, агаарын тээврийн болон инженерийн барилга байгууламж, харилцаа холбооны үндсэн сүлжээний салбарт 10 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • С. Нефть хатуу түлш олборлох, боловсруулах металлург, хими, төмөрлөг, машины үйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • D. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 - иас дээш хувийг экспортлож байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

Оноо: 1

Манай орны эдийн засгийн харилцаа хөгжихийн хэрээр дэлхийн олон орны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан гадаадын компаниуд олноороо улс орны эдийн засагт оролцох болсныг ямар ойлголтоор илэрхийлэх вэ ?

  • А. Туйлт бодлого

  • B. Даяарчлал

  • C. Глобаль асуудал

  • D. Интеграцчилал

Оноо: 1

Олон улсын харилцааны үндсэн зарчмуудад аль нь үл хамаарах вэ?

  • А. Улс үндэстний өөрөө засан тохинохуйг хүндэтгэх  

  • B. Улс орнуудын бүрэн эрхийг харгалзах 

  • C. Олон улсын маргааныг хүч хэрэглэн шийдэх    

  • D. Олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх

Оноо: 1

Олон улсын харилцаан дахь эмх замбараагүйдэл, мөргөлдөөнт байдлыг гаргахгүйн тулд Наполеоны дайны дараа 1815 онд Венийн конгрессыг хийж, Европод хүчний харьцааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авсан нь XIX зууны олон улсын харилцааны чухал үйл явц болсон гэж үздэг. Энэхүү Венийн конгрессоор олон улсын харилцаанд ач холбогдолтой ямар ойлголтыг буй болгосон бэ?

  • А. Олон улсын харилцааны тогтолцоо   

  • B. Олон улсын харилцааны дэг журам  

  • C. Олон улсын харилцааны хэлбэр

  • D. Олон улсын харилцааны дүрэм

Оноо: 1

Орчин үеийн олон улсын харилцааны түүх үүсэн бүрэлдэхээс өмнөх цагт хүн төрөлхтөний түүхэнд Ромын эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн зэрэг их гүрнүүд оршин байсан. Үүнийг өнөөгийн олон улсын харилцааны бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо гэж үзэх вэ?

  • А. Нэг туйлт тогтолцоо  

  • B. Хоёр туйлт тогтолцоо   

  • C. Гурван туйлт тогтолцоо 

  • D. Олон туйлт тогтолцоо

Оноо: 1

1945 – 1990 оны олон улсын харилцаанд ЗХУ болон АНУ хэмээх их гүрнүүд өөрийн хүчийг нэмэгдүүлэхийг оролдон, нөгөө эвсэлийн гишүүнээ өөртөө татах, өөрөөсөө гишүүнээ алдахгүй байхыг оролдон өрсөлдөх болсон. Энэ нь олон улсын харилцааны бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо вэ?

  • А. Олон туйлт тогтолцоо   

  • В. Нэг туйлт тогтолцоо

  • C. Гурван туйлт тогтолцоо

  • D. Хоёр туйлт тогтолцоо     

Оноо: 1

Олон улсын түгээмэл эрх зүй ёсоор нутаг дэвсгэрийн ус бол тухайн улс гүрний нутгийн хэсэг учраас тэнд гадаадын хүмүүс загас агнахыг хориглоно. Гэвч хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулж болдог. Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний аль ойлголтонд хамаарах вэ?

  • А. Диспозитив

  • B. Императив

  • C. Интенсив

  • D.Экстенсив

Оноо: 1

Монгол улс сүүлийн үед ямар бүс нутагт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байна вэ?

  • А. Зүүн өмнөд ази

  • B. Зүүн хойд ази

  • C. Төв ба еврази

  • D. Ази Номхон далайн бүс нутаг

Оноо: 1

Тусгаар тогтносон үндэстэн улсууд харилцан биенийхээ түүх, уламжлалт ёс заншил, тухайн үндэстэн ард түмний эрхэмлэдэг үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх нь олон улсын харилцааны ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?

  • А. Олон улсын дэг журам       

  • B. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ    

  • C. Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

  • D. Олон улсын тогтолцоо

Оноо: 1

Хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн баримт бичигт аль нь үл хамаарах вэ?

  • А. Ёс зүйн баримт бичиг  

  • B. Заншил  

  • C. Гэрээ  

  • D. ОУБ ын заавал биелүүлэх шийдвэр

Оноо: 1

Янз бүрийн улс орны жирийн иргэдийн хоорондын харилцаагаар илэрдэг олон улсын бодлогын шинжтэй үзэгдлийг тэмдэглэсэн ойлголт аль нь вэ?

  • А. Ардын дипломат        

  • B. Мэргэжлийн дипломат  

  • C. Парламентын дипломат          

  • D. Дипломат урлаг

Оноо: 5

Уснаас агаар руу гэрэл тусч байна. Усны хугарлын илтгэгч 1.33, агаарын хугарлын илтгэгч 1.00.

a) Дотоод бүрэн ойлтын өнцгийг тодорхойлно уу.

Дээрх даалгаврын оноо : 3

с) Үнэт чулуу яагаад гялалзан харагддаг учрыг тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

b) Гэрлийн дотоод бүрэн ойлтын үзэгдлийг ахуй амьдралд хэрэглэж байгаа жишээ гаргана уу.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 8

10 диоптри оптик хүчтэй гүдгэр толиноос 15 см зайд 4 см өндөр биетийг оптик тэнхлэгт перпендикуляраар тавьжээ.

а. i. Гүдгэр толины фокусын зайг тодорхойлно уу.

ii. Гүдгэр толинд ямар өндөртэй дүрс үүсэхийг тодорхойлно уу.

Дээрх даалгаврын оноо : 6

с. Шүдний эмчийн бөмбөлөг толь ямар толь байх нь тохиромжтой болохыг тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Нийт: 16693