• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Аз жаргалын тухай сургаалыг ёс зүйд юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Эвдемонизм 

  • B. Этика

  • C. Санкц    

  • D. Мораль

Оноо: 1

Хүнийг дээд үнэт чанар гэж ойлгон ухамсарлах явдалд үндэслэх нь ёс суртахууны ямар зарчимд хамаарах ойлголт вэ?

  • А. Хүмүүжлийн зарчим 

  • B. Хамтач зарчим    

  • C. Хэм хэмжээний зарчим 

  • D. Хүмүүнлэгийн зарчим

Оноо: 1

Чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх төрийн бодлогыг дэмжин ажиллах, мэргэжлийн боловсролын байгууллагуудыг хөгжүүлэх нь захиргааны ямар байгууллагын чиг үүрэгт хамаарах вэ?

  • А. Мэргэжлийн боловсролын газар

  • B. Аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар     

  • C.  Нийслэлийн    хөдөлмөрийн бирж  

  • D. Мэргэжил сургалтын төв

Оноо: 1

Иргэн Бат нь Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний дунд явагдсан зөвлөлдөх санал асуулгад иргэний үүргээ биелүүлэн идэвхтэй оролцсон байна. Энэ нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын алинд хамаарах ойлголт вэ?

  • А. Шийдвэр гаргагч иргэн байх        

  • B. Мэдээлэлтэй  иргэн байх          

  • C. Хяналт тавигч иргэн байх           

  • D. Оролцогч иргэн байх             

Оноо: 1

Зөрчлийн тухай хуульд зааснаар дараах шийтгэлийг зөрчил гаргасан этгээдэд оногдуулна. Үлдсэн нэг шийтгэлийн төрлийг нөхөж бичээрэй.

1. Торгох
2. Баривчлах
3. ...................

  • А. Тусгайлан олгосон эрх хасах

  • B. Албадан дайчлах

  • C. Сануулах                                   

  • D. Албадан хөдөлмөрлүүлэх

Оноо: 1

Гудамжинд шүлсээ хаях, хог хаях, олон нийтийн сүлжээгээр гүтгэх зэрэгт зөрчлийн хуулинд заасны дагуу арга хэмжээ авах вэ?

  • А. Баривчлах

  • В. Торгох

  • С. Тусгайлан олгосон эрх хасах                              

  • D. Албадан саатуулах

Оноо: 1

Гэрээ хэлцлийн үндсэн шинжид доорх өгөгдлийн аль нь хамаарахгүй вэ?

  • А. Сайн дурын үндсэн дээр хийсэн байх  

  • B. Гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байх   

  •  C. Гэрээ хийх өөрийн хүсэл зориг байх

  • D. Гэрээгээр тохиролцсон нөхцлийг биелүүлэхгүй байх 

Оноо: 1

Монгол улсын Үндсэн хуулинд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Энэхүү заалтынгол санаа нь:

  • А. Өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн бол уг зөрчлийг арилгахыг зөрчигч этгээдээс шаардах эрхтэй.   

  • B. Өмчлөгчийн өмч хөрөнгө ямар ч өмчийн хэлбэртэй байж болно.   

  • C. Хэрвээ өмчлөгч хүсвэл өмчөө хэнд ч шилжүүлэн өгч болно.

  • D. Төр хүний өмчийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

Оноо: 1

Оюуны үнэт зүйл болон түүнийг эзэмшсэнээр ашиг орлого олох эрхтэй байх нь хөрөнгийн ямар хэлбэрт хамаарах ойлголт вэ?

  • А. Эдийн эрх     

  • B.Эдийн хөрөнгө         

  • C.Үл хөдлөх хөрөнгө  

  • D. Эдийн бус хөрөнгө    

Оноо: 1

Сурагч Бат Нийгмийн ухааны номоо өөрийн ангийн найз Дорждоо 2500 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Бат өмчлөгчийн ямар эрхээ хэрэгжүүлсэн бэ?

  • А. Шилжүүлэх эрх

  • B. Эзэмших эрх  

  • C. Ашиглах эрх            

  • D. Захиран зарцуулах эрх     

Оноо: 1

Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд дараахь асуулт ирсэн байна. “Би одоо 16 настай. 11 дүгээр ангид суралцдаг. Ангийн найзуудтайгаа хамтран шивэх, хэвлэх зэрэг компьютер, бичиг хэргийн үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах гэсэн юм.”

Таны бодлоор тухайн хүүхэд компани байгуулан үйл ажиллагаа эрхлэх боломжтой юу?

  • А. Боломжгүй. Учир нь тухайн хүүхэд насанд хүрээгүй учраас эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд бие даан оролцохгүй.

  • B.  Боломжтой. Учир нь тухайн хүүхэд 16 насанд хүрсэн учраас бие даан байгуулж болно.

  •  C. Боломжтой. Эцэг эх нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрхэлж болно.

  • D. Боломжгүй. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг эрхлэх санхүү мөнгөний асуудлаа шийдэж чадахгүй.

Оноо: 1

Монгол улсын хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог үйл ажиллагаануудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

  • А. Казино мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх  

  • В. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, худалдаалах    

  • C. Пирамид буюу олон шатлалт арга замаар хууран мэхэлж, ашиг олох      

  • D. Хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, худалдаалах

Оноо: 1

“Монгол улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулинд заасан байдаг. Тэгвэл иргэний үнэмлэхтэй холбоотой хуулиар хориглосон үйлдлүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

  • А. Иргэний үнэмлэхийг ямар нэгэн байдлаар гэмтээх

  • B. Бусад хүмүүст барьцаалан өгөх

  • C. Бусдын үнэмлэхийг барьцаалж авах      

  • D. Иргэний үнэмлэхээ хаяж дахин авах    

Оноо: 1

Шүүх нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх хууль ёсны эрх мэдэлтэй, бие даасан хараат бус байх шаардлагатай байдаг нь шүүхийн ямар байх баталгаа болдог вэ?

  • А. Тэнцвэртэй байх

  • B. Тэгш байх

  • C. Шударга байх 

  • D. Ил тод байх

Оноо: 1

Монгол улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудыг дурдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу?

  • А. Хүний эрхийн хороо

  • B. Үндсэн хуулийн цэц

  • C. Аймаг нийслэлийн шүүх

  • D. Сум дундын болон дүүргийн шүүх

Оноо: 1

Байгаль орчин, орон нутаг, хүн амын бүлгүүдэд учирсан хохирол, хүний эрхийн зөрчлийн талаарх нэхэмжлэлийг нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх үйл явцыг юу гэж нэрлэх вэ?

  • А. Хууль зүйн өмгөөлөл

  • B. Хууль зүйн зөвлөгөө

  • C. Стратегийн өмгөөлөл

  • D. Хууль зүйн туслалцаа

Оноо: 1

Цагдаагийн байгууллага гэмт хэргийг шалгаж, прокурор түүнд нь хяналт тавьж, гэмт хэрэгтнийг хэрхэн шийтгэх дүгнэлтээ шүүхэд ирүүлсний дараа тухайн шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үйл ажиллагааг юу гэж нэрлэх вэ?

  • А. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх     

  • B. Шүүх үйл ажиллагаанд хяналт тавих 

  • C. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх  

  • D. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах

Оноо: 1

Дүнжингарав Худалдааны төвд лангуу түрээслэгч О нь сардаа 6000 төгрөгийн татвар төлдөг ба энэ нь нэг өдөрт 200 төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Иргэн О нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна вэ?

  • А. Кадастрын аргаар төлөх

  • B. Жишгээр татвар төлөх   

  • C. Декларацийн аргаар  төлөх

  • D. Патентаар татвар төлөх 

Оноо: 1

Хүнс барааны дэлгүүр ажиллуулагч иргэн Х нь сар бүр 10 мянган төгрөгийн урьдчилгаа татвар төлөх бөгөөд улирал бүр тайлан гаргаж, татварын албаар татварын илүү, дутуу зөрүүгээ баталгаажуулах нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна гэсэн үг вэ?

  • А. Жишгээр татвар төлөх 

  • B. Патентаар татвар төлөх 

  • C.Декларацийн аргаар  төлөх  

  • D. Кадастрийн аргаар төлөх

Оноо: 1

Иргэн А нь 2017 онд өөрийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан байна. Тэрээр сар бүр цалингаасаа ХАОАТ төлж байсан бол хуулийн дагуу татварын ямар эрх эдлэх вэ?

  • А. Татварын дэмжлэг

  • В. Татварын урамшуулал 

  • С. Татварын алданги 

  • D. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт    

Нийт: 16693