• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Захиргааны хэргийн шүүхийн гол зорилгод аль нь үл нийцэх вэ?

  • А. Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг хамгаалах  

  • B. Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянах

  • C. Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох   

  • D. Иргэн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах

Оноо: 2

Тамхины хяналтын тухай хуулинд зааснаар кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглосон байдаг. Тэгвэл иргэн болон байгууллага нь энэхүү хуулийн заалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

  • А. Торгох     

  • B. Тусгайлан олгосон эрхийг нь цуцлах   

  • C. Баривчлах 

  • D. Хууль бус орлогыг хураах

Оноо: 1

Гарагуудын нарнаас алслагдсан зайд ямар нэгэн хамаарал байгааг 1778 онд математик үндэслэлээр тайлбарласан хүн хэн бэ?

  • A. Галилей

  • B. И. Листинг

  • C. Эратосфен

  • D. Ж.Боде

Оноо: 1

Дэлхийн гадаргын хотгор гүдгэрийг өнгийн шатлалаар харуулсан зургийг юу гэх вэ?

  • A. Газар хөдлөлтийн зураг

  • B. Улс төрийн зураг

  • C. Ургамалшлын зураг

  • D. Физик газарзүйн зураг

Оноо: 1

Бүх гарагууд нэг чиглэлд нарыг тойрон эргэдэг байхад 2 гараг цагийн зүүний эсрэг эргэдэг. Ямар гарагууд вэ?

  • A. Буд, Сугар

  • B. Дэлхий, Ангараг

  • C. Сугар, Тэнгэрийн ван

  • D. Бархасбадь, Санчир

Оноо: 1

Дэлхийн хуурай газрын тодорхой өндөр, далайн тодорхой гүний эзлэх талбайн харьцааг харуулсан график дүрслэлийг... ............ гэнэ.

  • A. Гипсографийн муруй

  • B. Лоренцийн муруй

  • C. Кузнецийн муруй

  • D. J муруй

Оноо: 1

Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа дэлхий нар хоёрын дунд сар ороход түүний сүүдэр тал нь дэлхий рүү харахад сар шөнийн тэнгэрт харагдахгүй болох үеийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Шинийн арван таван

  • B. Хуучдын хорин таван

  • C. Хуучдын хорин есөн

  • D. Битүүн

Оноо: 1

Шугаман хурд нь нэгж хугацаанд туулах замын уртаар илэрхийлэгдэх бөгөөд өргөрөг бүр дээр ялгаатай байдаг. Экватор дээр хэд байх вэ?

  • A. 0 м/сек

  • B.150 м/сек

  • C. 360 м/сек

  • D. 464 м/сек

Оноо: 1

Марианы, Курил-Камчаткийн, Филиппиний гүн хонхрууд аль далайд байдаг вэ?

  • A. Атлантын далай

  • B. Номхон далай

  • C. Энэтхэгийн далай

  • D. Хойд мөсөн далай

Оноо: 1

Доорх хотуудаас Улаанбаатар хоттой нэг цагийн бүсэд оршдог хотыг сонгоно уу?

  • A. БНХАУ Бээжин

  • B. ОХУ Москва

  • C. Казакстан Астана

  • D. БНСУ Сөүл

Оноо: 1

Галт уул дэлбэрэх, газар хөдлөх зэрэг тектоник үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг үе давхаргыг сонгоно уу?

  • A. дээд манти

  • B. доод манти

  • C. астеносфер

  • D. цөм

Оноо: 1

Газар хөдлөх үед ...... долгион үүсдэг.

  • A. Дууны

  • B. Агаарын

  • C. Чичирхийллийн

  • D. Соронзон

Оноо: 1

Чулуун мандлын бүрэлдэхүүнд олон арван химийн элемент орох боловч 98,5%-ийг нь 8 элемент л эзэлдэг. Дийлэнх хувийг эзэлдэг элемент аль нь вэ?

  • A. хөнгөнцагаан

  • B. хүчилтөрөгч

  • C. цахиур

  • D. төмөр, никель

Оноо: 1

Үелж давхраатсан тогтоцтой, эртний амьтан ургамлын үлдэгдлийн ул мөр элбэг чулуулгууд ямар гарал үүсэлтэй вэ?

  • A. тунамал чулуулаг

  • B. хувирмал чулуулаг

  • C. магмын чулуулаг

  • D. галт уулын чулуулаг

Оноо: 1

Нягт их, хатуу, өгөршил, эрозид тэсвэртэй чулуулгууд ямар гарал үүсэлтэй вэ?

  • A. магмын чулуулаг

  • B. тунамал чулуулаг

  • C. хувирмал чулуулаг

  • D. галт уулын чулуулаг

Оноо: 1

Дэлхийн дотоод буюу эндоген хүчинд хамаарахгүйг сонгоно уу?

  • A. Газар хөдлөл

  • B. Галт уулшил

  • C. Ус, салхины үйл ажиллагаа

  • D. Тектоник хөдөлгөөн

Оноо: 1

Дэлхийн уулсыг гарал үүслээр нь 3 ангилдаг бөгөөд Гималай, Альп, Урал зэрэг дэлхийн томоохон уулс ямар гарал үүсэлтэй вэ?

  • A. атираат уул

  • B. галт уул

  • C. зөрөгт уул

  • D. шовх уул

Оноо: 1

Хуурай цэвэр агаарын найрлагыг авч үзвэл хамгийн их хувийг эзэлдэг элемент аль нь вэ?

  • A. азот

  • B. аргон

  • C. хүчилтөрөгч

  • D. нүүрсхүчлийн хий

Оноо: 1

Хийн мандлын энэ давхаргад нарнаас ирж буй хэт ягаан туяаг шингээж, амьд организмыг хамгаалж байдаг ач холбогдолтой озон их байдаг. Давхаргыг сонгоно уу.

  • A. Тропосфер

  • B. Стратосфер

  • C. Мезосфер

  • D. Термосфер

Оноо: 1

Хийн мандлын доод үе давхарга (орчих мандал)-ыг сонгоорой.

  • A. Тропосфер

  • B. Стратосфер

  • C. Мезосфер

  • D. Термосфер

Нийт: 16693