• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Агаар орчинтойгоо дулаан солилцоонд ороогүй боловч өгсөж уруудсанаас болж температур өөрчлөгдөх үзэгдлийг юу гэх вэ?

  • A. Адвекц

  • B. Адиабат процесс

  • C. Дулааны конвекц

  • D. Цацрагийн дулаан дамжуулалт

Оноо: 1

Хэвтээ чиглэлд дулаан ба хүйтэн агаар шилжих үзэгдлийг............. ... гэж нэрлэдэг.

  • A. Адвекц

  • B. Адиабат процесс

  • C. Дулааны конвекц

  • D. Цацрагийн дулаан дамжуулалт

Оноо: 1

Их даралттай Мэлхийн ба матрын замаас хоёр тийш бага даралттай сэрүүн өргөрөг рүү чиглэсэн тогтмол салхийг сонгоно уу?

  • A. баруун зүгийн салхи

  • B. зүүн зүгийн салхи

  • C. пассат салхи

  • D. муссон салхи

Оноо: 1

Тодорхой температуртай агаарын шингээж болох усны уурын дээд хэмжээг юу гэх вэ?

  • A. үнэмлэхүй чийг

  • B. үнэмлэхүй чийгийн багтаамж

  • C. харьцангуй чийг

  • D. дутмаг чийг

Оноо: 1

Ижил гүнийг дүрсэлсэн шугамыг .... гэнэ.

  • A. изобар

  • B. изобат

  • C. изотерм

  • D. изогалин

Оноо: 1

Далайн усны давсжилтийг хэмждэг нэгжийг юу гэх вэ?

  • A. паскаль

  • B. промилл

  • C. литр

  • D. грамм

Оноо: 1

Эх газар далайн хил залган орших 200 м хүртэлх гүнтэй хэсгийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. арал

  • B. абиссиаль толгод

  • C. эх газрын тан буюу шельф

  • D. эх газрын ташлан

Оноо: 1

7 сая км2 орчим талбайтай, дэлхийн хамгийн том мөрнийг сонгоно уу?

  • A. Амазонк

  • B. Нил

  • C. Миссисипи

  • D. Дунай

Оноо: 1

Илүүдэл чийгтэй, чийгэнд дуртай ургамлаар бүрхэгдсэн хуурай газрын хэсгийг сонгоно уу?

  • A. намаг

  • B. нуур

  • C. усан сан

  • D. уст цэг

Оноо: 1

Доорх нууруудаас тектоник гарал үүсэлтэй нууруудыг сонгоорой.

  • A. Байгаль, Хөвсгөл, Танганьик

  • B. Гангын цагаан, Сангийн далай

  • C. Дээд нуурууд, Их Баавгайт, Виннипег

  • D. Тэрхийн цагаан нуур

Оноо: 1

Түр зуурын буюу тогтмол салхинд туугдаж үүсдэг далайн урсгалыг сонгоно уу.

  • A. баруун зүгийн салхины урсгал

  • B. дрейф урсгал (салхины урсгал)

  • C. нөхөх урсгал

  • D. нягтын урсгал

Оноо: 1

Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн бүрхэвчийг хүрээг сонгоно уу?

  • A. биомасс

  • B. биомандал

  • C. экосистем

  • D. экотоп

Оноо: 1

Ургамал урт удаан хугацааны туршид тухайн орчин нөхцөлдөө дасан зохицож байдаг бөгөөд давслаг хөрсөнд ургадаг ургамлыг юу гэж нэрлэх вэ?

  • A. галофит

  • B. ксерофит

  • C. гигрофит

  • D. өөр хариулт

Оноо: 1

Дулаан ба чийгийн улирлын ялгаагүй, гилей гэж нэрлэгдэх чийглэг мөнх ногоон ой тархсан бүслүүрийг сонгоно уу?

  • A. экваторын бүслүүр

  • B. экватор орчмын бүслүүр

  • C. халуун бүслүүр

  • D. сэрүүн бүслүүр

Оноо: 1

Хойд хагаст хуурай газар их талбайг эзлэх ба өмнөд хагаст бараг бүхэлдээ далай зонхилдог байгалийн бүслүүрийг сонгоно уу.

  • A. экваторын бүслүүр

  • B. экватор орчмын бүслүүр

  • C. халуун бүслүүр

  • D. сэрүүн бүслүүр

Оноо: 1

Ургамал ургах орчны хүчин зүйлсэд үл хамаарах ойлголтыг олоорой.

  • A. Газрын гадаргын өндөржилт, хэлбэр

  • B. Уур амьсгал (гэрэл, дулаан, чийгшилт)

  • C. Хөрс(физик, хими шинж чанар)

  • D. Техник, технологийн шинэчлэл

Оноо: 1

Дараах экосистемээс биомассын хэмжээ хаана их буюу 45 кг/м2 байх вэ?

  • A. чулуу ба мөс, жинхэнэ

  • B. өвстэй тал

  • C. сэрүүн бүсийн ой

  • D. халуун орны ой

Оноо: 1

Манай орны хээр дэлхийн ургамлын бүлгэмдлийн өвслөг ургамлын аль төрөлд багтах вэ?

  • A. Дулаан орны хээр

  • B. Сэрүүн орны хээр

  • C. Саванн

  • D. Прерий

Оноо: 1

Ургамал болон түүний хүрээлэн буй орчинтойгоо орчинтойгоо үүсгэж буй нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Биомасс

  • B. Биоценоз

  • C. Зооценоз

  • D. Фитоценоз

Оноо: 1

Засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарийн нэгжээр үнэмлэхүй биш, харьцангуй тоо хэмжээтэй үзүүлэлтийг илэрхийлдэг зурагзүйн дүрслэлийн аргыг сонгоно уу?

  • A. өнгөт дэвсгэрийн арга

  • B. тэмдгийн арга

  • C. картодиаграммын арга

  • D. картограммын арга

Нийт: 16693