• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Тодорхой нутаг дэвсгэр болон хэмжигдэхүүний хувьд олон шинж чанарыг нэгэн зэрэг харуулдаг, байгаль орчны эмзэг байдлыг үзүүлдэг диаграммын төрлийг сонгоорой.

  • A. аалзны торон диаграмм

  • B. баганан диаграмм

  • C. цэгэн тархалтат диаграмм

  • D. тойргон диаграмм

Оноо: 1

Газарзүйн буюу орон зай, цаг хугацааны хамаарал бүхий үзэгдэл, үйл явцын тухай мэдээллийг компьютерийн системийн тусламжтайгаар боловсруулж шинжилгээ хийж зураглах арга зүйг юу гэх вэ?

  • A. Газарзүйн мэдээллийн систем

  • B. Гео-орон зайн дүрслэл

  • C. Зурагзүйн дүрслэлийн арга

  • D. Орон зайн шийд

Оноо: 1

Хэвгий, налуу хэмжигч багажийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Барометр

  • B. Термометр

  • C. Клинометр

  • D. Флюгер

Оноо: 1

Хөвүүр 10 м зайг туулсан дундаж хугацаа 20 сек байсан бол урсгалын хурд хэд байхыг бодож гаргана уу.

  • A. 0,5 м/сек

  • B. 5 м/сек

  • C. 10 м/сек

  • D. 30 м/сек

Оноо: 1

Байгаль орчны мэдээллийн сангийн зорилго нь Монгол улсын нийгмийн хэрэгцээг байгаль орчны мэдээ, мэдээллээр хангах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зэрэг бөгөөд дэд мэдээллийн санд хамаарахгүй хэсгийг сонгоорой.

  • A. Амьтны мэдээллийн сан

  • B. Газрын мэдээллийн сан

  • C. Хүн амын мэдээллийн сан

  • D. Ой зохион байгуулалтын мэдээллийн сан

Оноо: 1

Газарзүйн хичээлээр тодорхой асуудлыг шийдвэрлэх буюу таамаглахад чиглэсэн судалгааны ажлыг гүйцэтгэдэг. Үерийн улмаас байгаль орчин нийгэмд учрах үр дагавар нь доорх судалгааны ажлын сэдвүүдийн алинд нь хамаарах вэ?

  • A. байгалийн

  • B. нийгмийн

  • C. хүний үйл ажиллагааны

  • D. хүн, байгалийн харилцан хамаарал

Оноо: 1

Сумын төв орчмын газар ашиглалтын талаар судалж байгаа бол ямар масштабын зургийг сонгох нь зүйтэй вэ?

  • A. 1:25000000 масштабын зураг

  • B. жижиг масштабын зураг

  • C. дунд масштабын зураг

  • D. том масштабын зураг

Оноо: 1

Хятад, Хойд ба Өмнөд Солонгос, Монгол, Япон улсууд аль бүс нутагт багтах вэ?

  • A. Зүүн Ази

  • B. Зүүн Өмнөд Ази

  • C. Өмнөд Ази

  • D. Баруун Өмнөд Ази

Оноо: 1

1 хүнд ногдох ДНБ 10000 $-с дээш байдаг Зүүн Европын улс орнууд болон Турк улс хөгжлийн төвшний аль ангилалд багтах вэ?

  • A. өндөр хөгжилтэй

  • B. дунд зэргийн хөгжилтэй

  • C. шинээр аж үйлдвэржиж буй

  • D. нэн буурай

Оноо: 1

Гана улс хөгжлийн төвшний хувьд аль ангилалд багтахыг сонгоно уу?

  • A. өндөр хөгжилтэй

  • B. дунд зэргийн хөгжилтэй

  • C. шинээр аж үйлдвэржиж буй

  • D. нэн буурай

Оноо: 1

Дэлхийн улс орнуудын хөгжлийн төвшнийг тодорхойлоход хүний хөгжлийг индексийг шалгуур болгох бөгөөд шууд хамаарахгүй үзүүлэлтийг сонгоно уу.

  • A. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн

  • B. иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал 

  • C. хүн амын дундаж наслалт

  • D. орон сууцтай иргэдийн эзлэх хувь

Оноо: 1

1980 оноос дэлхийн улс орнуудыг аж үйлдвэржсэн байдал болон нэг хүнд ногдох орлогод тулгуурласан “Хойд” ба “Өмнөд” гэсэн энгийн ангиллыг хэрэглэх болжээ. Доорх орнуудаас “Өмнөд” оронд багтах улсыг сонгоорой.

  • A. АНУ

  • B. Европ

  • C. ОХУ

  • D. Нигери

Оноо: 1

Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоогоор том орнуудтай харьцуулах боломжгүй “жижиг” улс орон дэлхийд олон. Гэвч газарзүйн байрлалынхаа ашигтай тал, олон замын уулзварт оршдог олон улсын худалдааны төв болдог улсыг олоорой.

  • A. Австрали

  • B. Сингапур

  • C. Норвеги

  • D. Бразил

Оноо: 1

1973 онд АНУ,Канад, Япон болон Европын хөгжлөөр тэргүүлэгч 4 улс нэгдэн “Их 7”-гийн бүлгийг байгуулсан ба сүүлд ОХУ нэмэгдэн “Их-8” гэгдэх болжээ. Эдгээр улсуудын нэгдэх болсон шалтгааныг олно уу.

  • A. агаарын бохирдол

  • B. газрын тосны хямрал

  • C. хоол хүнсний хангамж

  • D. хөрсний доройтол, цөлжилт

Оноо: 1

Pn=P0(1+(R/100)T) гэсэн нь юуг олдог томъёо вэ?

  • A. хүн амын тоо 2 дахин нэмэгдэх хугацаа

  • B. хүн амын өсөлтийн хэтийн төлөв

  • C. хүн амын нөхөн үйлвэрлэл

  • D. хүн амын шилжилт

Оноо: 1

Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн нэгдүгээр хэв шинжийн зарим орнуудад (Герман, Унгар, Украйн, Беларусь, Орос зэрэг) шилжин ирэгсдийг эс тооцвол хүн ам жилээс жил хорогдож байна. Үүнийг... улс гэж нэрлэдэг.

  • A. хүн амын өсөлт өндөр

  • B. хүн амын өсөлт бага

  • C. хүн ам зүйн хямралд орсон улс

  • D. хүн ам зүйн тэсрэлт

Оноо: 1

Ази тивд орших Бангладеш улсын хүн амын дундаж нягтшил 1034 хүн/км.кв байхад манай орны хүн амын дундаж нягтшил 1.7 хүн/км.кв байдгийн учир юу вэ?

  • A. байгалийн нөхцөл, нөөц

  • B. газарзүйн байрлал

  • C. газар нутаг том, хүн амын тоо бага

  • D. хөгжлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ

Оноо: 1

Хүний үе удмын тасралтгүй байдлыг хангадаг төрөлт ба нас баралтын харьцааг хүн амын... ………….. гэнэ.

  • A. хүн амын ердийн өсөлт

  • B. Хүн амын нөхөн үйлдвэрлэл

  • C. хүн ам зүйн хямрал

  • D. Хүн ам зүйн тэсрэлт

Оноо: 1

1980-аад оноос “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн, дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг улсыг сонгоно уу.

  • A. АНУ

  • B. Бразил

  • C. Хятад

  • D. Энэтхэг

Оноо: 1

Дэлхийн хэмжээний шашинд хамаарахгүй шашныг сонгоорой.

  • A. Будда

  • B. Лал

  • C. Христос

  • D. Шинто

Нийт: 16693