• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дэлхийн хүн амыг арьстны ялгаагаар нь 4 ангилдаг бөгөөд европжуу (цагаан) ба негржүү (хар) арьстны дундаас гарсан холимог арьстныг сонгоно уу.

  • A. абориген

  • B. метис

  • C. мулат

  • D. самбо

Оноо: 1

Хүн амын тооноос гадна чанарын үзүүлэлтийг ашигладаг. Хүрээлэн буй орчны асуудал нь дээрх үзүүлэлтүүдийн алинд нь хамаарах вэ?

  • A. Нийгмийн

  • B. Соёлын

  • C. Эдийн засгийн

  • D. Экологийн

Оноо: 1

Энэтхэг улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй ойлголтыг олоорой.

  • A. 0-4 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.

  • B. 40-44 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.

  • C. Дундаж наслалт Хятадаас бага байна

  • D. Суварга дээшлэх тусмаа өргөссөн байна

Оноо: 1

Хятадад 1980-аад оноос “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн нь хүн амын төрөлтийг бууруулахуйд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа хэдий ч ямар сөрөг нөлөөллийг бий болгосон бэ?

  • A. нас, хүйсийн харьцаа хэвийн болсон

  • B. нас, хүйсийн харьцаанд сөргөөр нөлөөлсөн

  • C. дундаж наслалт буурсан

  • D. ямар нэгэн өөрчлөлт ороогүй

Оноо: 1

Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх нь аж үйлдвэрийн аль хэв шинжид багтах вэ?

  • A. анхдагч

  • B. хоёрдогч

  • C. гуравдагч

  • D. дөрөвдөгч

Оноо: 1

Гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой байлгах зорилгоор 1960 онд байгуулагдсан холбоо аль нь вэ?

  • A. НҮБ

  • B. ЮНЕСКО

  • C. ЕХ

  • D. ОПЕК

Оноо: 1

Нэг хүнд ногдох төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээг улс орны хөгжлийн түвшинг тодорхойлох нэг шалгуур болгон авч үздэг бөгөөд үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орныг сонгоно уу.

  • A. Австрали

  • B. ӨАБНУ

  • C. Хятад

  • D. Испани

Оноо: 1

Машин үйлдвэрлэлийн хүнд даацын, цахилгаан, тээврийн зэрэг төрлүүд байдаг бөгөөд суудлын машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсыг сонгоно уу.

  • A. Бразил

  • B. Солонгос

  • C. Хятад

  • D. Япон

Оноо: 1

Химийн үйлдвэрлэлийн аргаар өдөр тутмын хэрэглээний эм, оо, сойз, савангаас эхлээд бензин, түлш, бордоо зэрэг 100 гаруй бүтээгдэхүүнийг гарган авдаг эрдэс баялгийн нөөцийг олоорой.

  • A. Алт

  • B. мөнгө

  • C. Нүүрс

  • D. цайр

Оноо: 1

Багануур Улаанбаатар хотын хооронд 120 км зайтай. 5 тонны даацтай машинаар нүүрс тээвэрлэсэн бол ачаа эргэлтийг олоорой.

  • A. 24 тн/км

  • B. 60 тн/км

  • C. 115 тн/км

  • D. 600 тн/км

Оноо: 1

Цагаан будааны нийт тариалангийн 94 хувь нь хөгжиж байгаа орнуудад ногдоно. Тариалах гол бүс нутаг нь Зүүн ба Зүүн Өмнөд Ази боловч экспортод бага хувийг эзэлдгийн учир юу вэ?

  • A. гадаад худалдааны баланс алдагдсан

  • B. Хүн амын тоо их учир дотоодынхоо хэрэгцээг хангадаг

  • C. хөгжингүй орнуудын тариалалт бүрэн механикжсан

  • D. экспорт нь импортоосоо давсан

Оноо: 1

Экспорт, импортын нийлбэрийг ....................... гэнэ.

  • A. гадаад худалдаа

  • B. гадаад худалдааны баланс

  • C. гадаад худалдааны эргэлт

  • D. дотоодын нийт бүтээгдэхүүн

Оноо: 1

Мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нөөц мөнгөний зээл ба зээлийн үйлчилгээг багасгах бодлого баримталдаг олон улсын байгууллага аль нь вэ?

  • A. Азийн хөгжлийн банк

  • B. Дэлхийн банк

  • C. Олон улсын валютын сан

  • D. Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны сан

Оноо: 1

Дэлхийд экспортын хэмжээгээрээ тэргүүлдэг 10 оронд багтахгүй улсыг сонгоорой.

  • A. Хятад

  • B. АНУ

  • C. Турк

  • D. Япон

Оноо: 1

Дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорацуудаас газрын тос ба бензиний чиглэлээр төрөлжсөн үйлдвэрлэл явуулдаг нь аль нь вэ?

  • A. Мicrosoft

  • B. Exxon Mobi

  • C. Toyota

  • D. Coca-Cola

Оноо: 1

Олон улсын харилцааг хэлбэрээр нь 3 ангилдаг бөгөөд АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудтай манай улс ямар хэлбэрийн харилцаанд ордог вэ?

  • A. хөрш орнуудын

  • B. бага бүс нутгийн

  • C. тив дамнасан буюу их бүс нутгийн

  • D. найрсаг хөршийн

Оноо: 1

Экспорт нь импортоосоо хэд дахин давсан улсыг гадаад худалдааны идэвхт баланстай улс гэнэ. Доорх улсуудаас энэ ангилалд хамаарахгүй орныг сонгоорой.

  • A. Америк

  • B. Герман

  • C.Кени

  • D. Япон

Оноо: 1

Орчин үед гутал хувцасны ихэнхийг буурай хөгжилтэй орнуудад үйлдвэрлэж байгаа нь юутай холбоотой вэ?

  • A. ажиллах хүч их, үнэлэмж бага

  • B. түүхий эдээс хол

  • C. 

  • D. бүгд зөв

Оноо: 1

Байгаль орчны тулгамдсан асуудалд үл хамаарах ойлголтыг сонгоно уу.

  • A. агаарын бохирдол

  • B. биологийн төрөл зүйлийн хомсдол

  • C. хүн амын шилжих хөдөлгөөн

  • D. уур амьсгалын өөрчлөлт

Оноо: 1

Хүлэмжийн хийн хамгийн их хэсгийг эзэлдэг элемент аль нь вэ?

  • A. нүүрсхүчлийн хий

  • B. метан

  • C. азотын ислүүд

  • D. хлорт нүүрстөрөгч

Нийт: 16693