• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Цэвэр усны хүртээмжийн байгалийн хүчин зүйлст хамаарахгүйг сонгоно уу.

  • A. унах тунадасны хэмжээ, улирлын хуваарилалт

  • B. хот хөдөөгийн хүн амын тархалт, суурьшилт

  • C. газар доорх усыг ашиглах боломж

  • D. гадарга ба хурдас чулуулаг усыг тогтоон барих чадвар

Оноо: 1

Доорх мөрнүүдээс 11 улсын нутгаар урсдаг хил дамнасан мөрөн аль нь вэ?

  • A. Амазонк

  • B. Дунай

  • C. Миссисипи

  • D. Нил

Оноо: 1

Хөрсний доройтлоос сэргийлэх үндсэн арга замуудад аль нь хамаарахгүй вэ?

  • A. борооны ус зайлуулах байгууламж хийх

  • B. хашаалах

  • C. мод тарих

  • D. уул уурхайн олборлолт

Оноо: 1

Усанд байх хүчилтөрөгчийн хэмжээ хэт багасч усны амьтад амьдрах аргагүй болсон бүсийг сөнөсөн бүс гэж нэрлэдэг. Ийм бүсийн талбай хаагуур нэмэгдэж байна вэ?

  • A. эргийн шугамын дагуу загас ихтэй газар

  • B. хүн амын нягтшил ихтэй газар

  • C. хөрсний доройтол ихтэй газар

  • D. далайн төв хэсгээр

Оноо: 1

Кени улсын хойд хэсэгт 3.5 сая хүн өлсгөлөнгийн улмаас амь насаа алдах болсон үндсэн шалтгааныг байгалийн нөхцөлтэй холбон тайлбарласан хувилбарыг сонгоорой.

  • A. хүн амын олонх нь ядуу, ХХИ-ээр 128-р байранд ордог

  • B. зарим газар хүн амын хэт төвлөрөлт үүссэн

  • C. удаан хугацааны ган гачиг

  • D. эмэгтэйчүүдийн боловсролын түвшин тааруу

Оноо: 1

Кофе анх хаана үүссэн бэ?

  • A. 1200 гаруй жилийн өмнө Этиопт

  • B. Бразилд

  • C. Колумбид

  • D. Камбожид

Оноо: 1

Кофены үр чийглэг, дулаан (21 хэм орчим) уур амьсгалтай, үржил шимт хөрстэй, өндөр газар ургадаг. Доорх улсуудаас ногоон кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч 20 улсад багтахгүй орныг сонгоно уу?

  • A. Бразил

  • B. Вьетнам

  • C. Индонез

  • D. Чад

Оноо: 1

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт аль нь багтахгүй вэ?

  • A. далайн татралт түрэлт

  • B. цахилгаан эрчим хүч

  • C. усны эрчим хүч

  • D. нар, салхины эрчим хүч

Оноо: 1

Байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх, нутгийн хүмүүст туслах, нутгийн соёлыг хүндэтгэх, зэрлэг амьтад, жуулчдад туслах зорилготой аялал жуулчлалын төрөл аль нь вэ?

  • A. Амралтын аялал жуулчлал

  • B. Багц аялал жуулчлал

  • C. Тогтвортой аялал жуулчлал

  • D. Эко аялал жуулчлал

Оноо: 1

Хүний амьдралыг тэтгэхэд шаардагдах экосистемийн хэмжээг (орон зай, газар, ус, агаар г.м) дэлхийн га” гэсэн үзүүлэлтээр илэрхийлснийг экологийн мөр гэнэ. Доорх улсуудаас экологийн мөр хамгийн ихтэй орныг сонгоно уу.

  • A. АНУ

  • B. Африкийн орнууд

  • C. Иордан

  • D. Египет

Оноо: 1

Аутсорсинг хийхэд өөр улс орны зан заншил, хууль, журам ялгаатайгаас гадна хэлний бэрхшээл гарах нь их байдаг. АНУ-аас Энэтхэгт аутсорсинг хийх нь маш түгээмэл байдгийн учир юу вэ?

  • A. албан ёсны хэл нь Англи хэл

  • B. зан заншил ойролцоо

  • C. зах зээл том

  • D. хууль журам нийцтэй

Оноо: 1

Эрчим хүчний төрлүүдээс хямдаас гадна маш бага ураныг хэрэглэдэг, тээврийн зардал бага хэдий ч станцад нь эвдрэл гарвал маш их хэмжээний хорт туяа ялгаруулдаг төрлийг сонгоорой.

  • A. дулааны эрчим хүч

  • B. дэлхийн дотоод гүний дулаан

  • C. сэргээгдэх эрчим хүч

  • D. цөмийн эрчим хүч

Оноо: 1

2,3 сая км2 талбай эзлэн оршдог, Сахарын цөлөөс Улаан тэнгисээр зааглагдах цөл аль нь вэ?

  • A. Арабын цөл

  • B. Атакамын цөл

  • C. Викторийн цөл

  • D. Намибын цөл

Оноо: 1

Физик өгөршил давамгайлдаг, хөрсний цэвдэг их, давжаа бут их, хүйтэн цөл голлосон байгалийн бүсийг сонгоно уу?

  • A. тайгын бүс

  • B. туйл ба туйл орчмын бүс

  • C. сэрүүн өргөргийн

  • D. тропикийн чийглэг

Оноо: 1

Цөлийн орон болсон Египет улсын усны цорын ганц эх үүсвэрийг сонгоно уу?

  • A. Амазонк мөрөн

  • B. Хөх мөрөн

  • C. Нил мөрөн

  • D. Муррей-Дарлинг мөрөн

Оноо: 1

Монгол орны газрын нэгдмэл сангийн 73,6% буюу хамгийн их хувийг эзэлдэг хэсгийг сонгоно уу?

  • A. Хөдөө аж ахуйн газар

  • B. Хот, тосгон бусад суурингийн газар

  • C. Зам шугам сүлжээний газар

  • D. Усны сан бүхий газар

Оноо: 1

Монгол орны гол мөрднүүдийг 29 сав газар болгон хуваах бөгөөд Улаанбаатар хот аль сав газрын ангилалд багтах вэ?

  • A. Орхон голын сав газар

  • B. Сэлэнгэ мөрний сав газар

  • C. Туул голын сав газар

  • D. Хэрлэн голын сав газар

Оноо: 1

Багануурын хүрэн нүүрсний уурхай 600 сая тонны нөөцтэй жилд 2 сая тонныг олборлодог бол ойролцоогоор хэдэн жил ашиглах вэ?

  • A. 100 жил

  • B. 200 жил

  • C. 300 жил

  • D. 400 жил

Оноо: 1

Бэлчээрийн менежмент нь хөрсний шинж чанар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд тохируулан бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор малын тоо толгойн зохистой харьцааг хангах, тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Менежментийг оновчтой хийснээр хүрэх үр дүнд аль хариу хамаарахгүй вэ?

  • A. бэлчээрийн гарцыг сайжруулах

  • B. бүтээмжийг сайжруулах

  • C. малын тоо толгой өсөх

  • D. малын тоо толгой ба бэлчээрийн зохистой харьцааг хангах

Оноо: 1

Зураг дээр өгөгдсөн Б цэгийн солбицлыг олоорой.

  • A. ХӨ 750, БУ 750

  • B. ӨӨ 600, БУ600

  • C. ХӨ450, ЗУ900

  • D. ӨӨ450, ЗУ900

Нийт: 16693