Зураг дээр Б цэгээс В цэг рүү явбал аль зүгт явах вэ ?
A. Баруун урагшаа
B. Зүүн урагшаа
C. Зүүн хойшоо
D. Хойшоо
Австралийн хүн ам хамгийн ихтэй мужийг сонгоно уу.
A. Баруун Австрали
B. Викториа
C. Хойд нутаг
D. Шинэ Өмнөд Уэльс
Зурагт юуг харуулсан байна вэ?
A. Уулын үнэмлэхүй өндрийг харуулсан
B. Уулын хэлбэрийг харуулсан
C. Хотгор гүдгэрийн зүсэлт
D. Өндрийг ашиглан график байгуулсан
Газарзүйн зургийг ашиглан зөв хариултыг сонгоорой. Зурагзүйн дүрслэлийн ямар аргыг ашигласан байна вэ?
A. Ареалын арга
B. Цэгийн арга
C. Хөдөлгөөнт шугамын арга
D. Тэмдгийн арга
Хөгжингүй орнуудын хүн ам хотоос хөдөө рүү шилжихэд нөлөөлөх татагч хүчин зүйлд аль нь хамаарах вэ?
A. дарамттай амьдралын хэв маяг
B. бохирдол багатай тайван орчин
C. зав зайгүй байдал, замын түгжрэл
D. чимээ шуугиантай орчин
Аливаа хөдөлж байгаа биеийн чиглэл дэлхийн хойд хагаст баруун гар тийш, өмнөд хагаст зүүн гар тийш хазайхад нөлөөлдөг хүчийг сонгоно уу.
A. хүндийн хүч
B. кориолисын хүч
C. . нарыг тойрох хөдөлгөөн
D. тектоник хөдөлгөөн
Зургийг ажиглан дараах асуултанд хариулаарай. .Манай дэлхий ямар хэлбэртэй вэ?
A. Бөмбөрцөг
B. Геойд
C. Эллипсойд
D. Хавтгай
Дэлхий геойд хэлбэртэй болоход нөлөөлсөн хүчин зүйлийг дугуйлна уу.
A. Дэлхийн гадарга
B. Дэлхийн агаар мандал
C. Нарнаас алслагдсан зай
D. Төвөөс зугатах хүч ба ба тектоник хүч
Сар, нар хоёрын дунд дэлхий орж энэ 3 нэг шугам дээр орших үед сар тэргэл харагдана. Доорх зургуудын алинд нь тэргэл сарыг харуулсан байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Нар, сар, дэлхий гурав нэг шулуун дээр оршиж, нар сар хоёрын хоорондуур дэлхий орох үед ямар үзэгдэл болох вэ?
A. Битүүн
B. Нар, сарны хиртэлт
C. Нарны хиртэлт
D. Сарны хиртэлт
Өгүүлбэрийг нөхөөрэй. Гарал үүсэл нэг боловч чулуулгууд хатуулаг, хагарал, цуурал, жин, нягт зэрэг шинжээр ангилах нь ......... үндэслэсэн хэрэг юм.
A.гадаад хүчний нөлөө
B. органик бодисын хуримтла
C. химийн найрлага
D. физик шинж чанар
Дэлхийн дотоод бүтцийн үе давхаргын зузааныг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу?
A. А2, В4, С1, D5, E3
B. А5, В4, С1, D3, E2
C. А1, В3, С5, D2, E4
D. А5, В1, С2, D4, E3
Эрдсийн гялгыг металл ба металл бус гэж ангилна. Зарим эрдэс шил шиг гялалзаж байхад зарим нь тийм биш байдгийг хэрхэн тайлбарлах вэ?
A. эрдсийн гадарга нь гэрлийг ойлгож байгаа учраас
B. хавтаслаг бүтэцтэй учраас
C. хатуулаг багатай учраас
D. хатуулаг ихтэй учраас
Тектоник хавтангууд нь 3 төрлийн хөдөлгөөнд орших бөгөөд зурагт аль хөдөлгөөнийг үзүүлсэн бэ?
A. шилжих буюу зөрөх
B. далайн ёроол өргөсөх
C. ойртон нийлэх
D. холдон салах
Тектоник хавтангууд хоорондоо түлхэлцэх хөдөлгөөний улмаас дэлхийн гадаргад ямар өөрчлөлт орох вэ?
A. тал үүснэ
B. далайн ёроол өргөснө
C. уул нуруу үүснэ
D. зөрөгт хөндий үүснэ
Зурагт зөрөг үүсэх явцыг харуулжээ. Харьцуулан үзээд горст гэдэг тодорхойлолтыг олоорой.
A. Антиклиналь атираа
B. Синклиналь атираа
C. зөрж дээш өргөгдсөн хэсэг
D. зөрж доош суусан хэсэг
Туйл орчимд болон өндөр уулсад хүйтний өгөршил их байдаг бол хуурай уур амьсгалтай газар ямар өгөршил давамгайлах вэ?
A. биологийн буюу органик өгөршил
B. химийн өгөршил
C. хүйтний өгөршил
D. физик өгөршил
Хүрээлэн буй орчны тулгамдсан гол асуудлын нэг нь далайн усны бохирдол юм. Аль хариу нь бохирдлын гол эх үүсвэрт орохгүй вэ?
A. байгалийн хийн олборлолт
B. газрын тос
C. далайн тээвэр
D. цэвэр усны хомстол
Сэрүүн бүсийн нуурын усны температур жилийн турш өөрчлөгддөг. Доорх зурагт аль улирлын усны температурыг харуулсан бэ?
A. хавар
B. зун
C. намар
D. өвөл
Ньюфаундлендийн арал орчмын далайн хэсэгт загас агнуурын гол бүс нутаг болоход .....-ын дулаан ба хойд зүгээс сөрөн ирэх Лабрадорын хүйтэн ус “уулзаж” тэжээлийн бодис ихээр хуримтлагдсан нь ихээр нөлөөлжээ. Далайн дулаан урсгалыг олно уу.
A. Аляскийн урсгал
B. Бенгалийн урсгал
C. Гольфстримийн урсгал
D. Перугийн урсгал