• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Австрали тив эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн, хамгийн төв хэсэг нь далайгаас 320 км-ийн зайтай оршдог ч хамгийн тулгамдсан асуудал нь цэвэр усны хомстол байдгийн шалтгааныг тодорхойлно уу.

  • A. далайн ус давстай байдаг

  • B. гадаргын усны нөөц багатай

  • C. хуурай уур амьсгалтай

  • D. бүгд зөв

Оноо: 1

Баруун Европын улсууд манай улстай ойролцоо болон хойшоо өргөрөгт орших боловч илүү зөөлөн уур амьсгалтай байдгийн шалтгаан юу вэ?

  • A. агаарын бохирдол багатай

  • B. газрын гадаргын хувьд өндөрлөг

  • C. далайн дулаан урсгалаар хүрээлэгддэг

  • D. пассат салхины нөлөөн дор оршдог

Оноо: 1

Номхон далайд давсжилтыг з.у180-ын дагуу үзэхэд х.ө600 орчмоор 32-33 промилл байснаа нэмэгдэж х.ө40-300 -ын хооронд 35 промилл хүрчээ. Үүнд нөлөөлөөгүй хүчин зүйлийг дугуйлаарай.

  • A. Агаарын даралт их

  • B. Далайн урсгалын төвд усны солилцоо бага

  • C. Тунадас бага унадаг

  • D. Эрдэс чулуулгийн өгөршил

Оноо: 1

Хөрсний өнгө нь ялзмаг ба төмрийн агууламжаас шалтгаална. Экватор болон тропикийн хөрс яагаад улаан өнгөтэй байдаг вэ?

  • A. халуун уур амьсгалтай учир

  • B. хуурай уур амьсгалтай учир

  • C. төмөр, хөнгөн цагаан агуулдаг учир

  • D. ялзмаг бага

Оноо: 1

Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн бүрхэвчийн бүрэлдэхүүн төдийгүй дэлхийн бусад мандлын харилцан үйлчлэлийн хүрээ аль нь болохыг сонгоно уу.

  • A. агаар мандал

  • B. Биомандал буюу шим мандал

  • C. усан мандал

  • D. чулуун мандал

Оноо: 1

Хүйтэн ба дулаан орчин дахь хөрс ялгаатай байдаг. Дулаан орчин дахь хөрсний шинжийг тодорхойлно уу.

  • A. нимгэн, ялзмаг бага

  • B. Зузаан, ялзмаг их

  • C. Бичил биетэн ядуу

  • D. хөрс үүсэх явц удаан

Оноо: 1

Биоценоз нь нэг төрлийн орчинд орших ургамал, амьтан, бичил биетний харилцан холбооны нэгдэл бөгөөд фитоценозийн тодорхойлолтыг олоорой.

  • A. Амьд организм ба амьдралын орчны нэгдэл

  • B. Амьд биесийн нийт тоо хэмжээ

  • C. Амьтан ба орчны нэгдэл

  • D. ургамал ба орчны нэгдэл

Оноо: 1

Байгаль дахь усны эргэлт нь газарзүйн бүрхэвчийн ерөнхий зүй тогтлын алинд нь хамаарах вэ?

  • A. байгалийн хэмнэл мөчлөг

  • B. бодисын тасралтгүй эргэлт

  • C. тасралтгүй нэгдмэл байх

  • D. газарзүйн бүслэг шинж

Оноо: 1

Өвлийн туйлын өдөр (хойд хагас) үд дундын нар хаана эгц тусах вэ ?

  • A. 6 сарын 22-нд ХӨ 23.50 дээр

  • B. 3 сарын 21-нд экватор дээр

  • C. 9 сарын 23-нд экватор дээр

  • D. 12 сарын 22. ӨӨ 23.50 дээр

Оноо: 1

Доорх графикт юуг харуулсан бэ?

  • A. агаарын массын шилжилт

  • B. уур амьсгалын диаграмм

  • C. уур амьсгалын өөрчлөлт

  • D. салхины давтагдал

Оноо: 1

Матрын ба мэлхийн замаас экватор луу чиглэж буй тогтмол салхийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. .Баруун зүгийн салхи

  • B. Бриз салхи

  • C. Муссон салхи

  • D. Пассат салхи

Оноо: 1

Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт харилцан адилгүй. Тунадас хамгийн бага унадаг газрыг олоорой.

  • A. Атакам

  • B. Хавайн арлууд

  • C. Черрапунджи

  • D. Камеруны хажуу

Оноо: 1

Африк тивийн баруун өмнөд эргийн дагуу далайн эрэгт Намибын цөл үүссэн шалтгааныг тайлбарлаарай.

  • A. далайн хүйтэн урсгалаар хүрээлэгддэг

  • B. бага даралтын бүсэд оршдог

  • C. их даралтын бүсэд оршдог

  • D. халуун, хуурай уур амьсгалтай

Оноо: 1

Бүс нутгийг ангилах шалгуур үзүүлэлтэд хамаарагдахгүйг сонгоорой.

  • A. байгалийн нөхцөл, нөөц

  • B. газарзүйн байрлал, соёлын хамаарал

  • C. улс төрийн байдал

  • D. хүн амын тоо

Оноо: 1

Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурийг эзлэгч, компьютер, сансар судлал, зэвсэг, машин зэргийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч бүс нутгийг сонгоно уу?

  • A. Европын бүс

  • B. Зүүн Ази

  • C. Латин Америк

  • D. Хойд Америк

Оноо: 1

Африк, Ойрхи Дорнодыг Зүүн өмнөд Ази, Австрали далайн орнуудтай холбох түшиц газар болдог ХАА, машин, нэхмэл, программ хангамжаар тэргүүлдэг бүс нутгийг сонгоно уу.

  • A. Хойд Африк ба баруун өмнөд Ази

  • B. Зүүн Ази

  • C. Зүүн өмнөд Ази

  • D. Өмнөд Ази

Оноо: 1

Шинэ газар нутгууд нээгдэж, колончлох үйл явц эхэлсэн Англи, Испани, Португали, Византын Ромыг Монголын эзэнт гүрэн оршиж байсан үе улс төрийн зургийн аль үед хамаарах вэ?

  • A. Эртний үе

  • B. Дундад зууны үе

  • C. Шинэ үе

  • D. Шинэхэн үе

Оноо: 1

Европын колончлол эхэлж, Испани, Португали хамгийн хүчирхэг гүрэн болсон. Англи, Франц, Нидерланд, АНУ-ын колончлол хүрээгээ тэлж байсан үе улс төрийн зургийн аль үед хамаарах вэ?

  • A. Эртний үе

  • B. Дундад зууны үе

  • C. Шинэ үе

  • D. Шинэхэн үе

Оноо: 1

Дотоодын нийт бүтээгдэхүүн бага боловч Коста Рика, Шри-Ланк зэрэг улс хүний хөгжлийн индексээр дээгүүр ордгийн учрыг олоорой.

  • A. байгалийн нөөц ихтэй

  • B. боловсролдоо их хөрөнгө зарцуулдаг

  • C. өндөр хөгжилтэй

  • D. дундаж наслалт өндөр

Оноо: 1

Персийн булангийн орнууд газрын тосоор баялаг, орлого ихтэй ч хүний хөгжлийн индексээр доогуур ордгийн шалтгаан аль нь вэ?

  • A. бичиг үсэгт тайлагдалтын түвшин доогуур

  • B. байгалийн баялаг нөөцтэй

  • C. охидын боловсролыг дэмждэггүй

  • D. шашны нөлөө ихтэй

Нийт: 16693