"Дарсны хундага" диаграмм нь дэлхийн хүн амын ................................................................... илэрхийлдэг онцлогтой юм.
A. хүн амын чанарын үзүүлэлт
B. Хүн амын орлогын хуваарилалт
C. Хүн амын өсөлт
D. хүн амын дундаж наслалт
Тодорхой хугацаанд төрсөн ба нас барсан хүний тооны харьцааг юу гэх вэ?
A. Хүн амын тоо хоёр дахин нэмэгдэх хугацаа
B. Хүн амын ердийн өсөлт
C. Хүн амын нөхөн үйлдвэрлэл
D. Хүн амын тэсрэлт
Зурагт хот төлөвлөлтийн ямар загварыг харуулсан бэ?
A. Төвлөрсөн
B. Секторлог
C. Олон цөмт
D. Цацраг хэлбэрийн
Сүүлийн үед нэлээн давамгайлж байгаа үйлдвэр, томоохон худалдааны төв зэрэг нь төвөөсөө алсад байрладаг хот төлөвлөлтийн загвар аль нь вэ?
A. төвлөрсөн
B. сектор хэлбэр
C. радиус хэлбэр
D. олон цөмт
АНЭУ-ын хүн амын суваргаас харахад хэдээс хэдэн насны эрэгтэй хүн ам хамгийн их хувийг эзэлж байна вэ?
A. 10-14 насны эрэгтэй
B. 30-34 насны эрэгтэй
C. 10-15 насны эмэгтэй
D. 25-29 насны эмэгтэй
Газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч орныг сонгоно уу.
A. ОХУ
B. Хятад
C. Саудын Араб
D. Ирак
Хийн болон шингэн түлшийг өндөр даралтын нөлөөгөөр тасралтгүй тээвэрлэдэг, эдийн засгийн үр ашигтай, зардал багатай, аюулгүй байдлыг сайн хангасан тээврийн төрлийг сонгоно уу.
A. Агаарын тээвэр
B. Дамжуулах хоолойн тээвэр
C. Усан замын тээвэр
D. Төмөр замын тээвэр
Газар тариалангийн салбарыг хүнсний болон техникийн ургамал гэж хоёр ангилах бөгөөд техникийн ургамалд багтахыг олоорой.
A. Буурцагт ургамал, жимс жимсгэнэ
B. Улаан буудай, цагаан будаа
C. Хөвөн, маалинга
D. Төмс, хүнсний ногоо
Европоос Ази болон Энэтхэгийн далайд гарах замыг дөтлөх зорилгоор 1869 онд байгуулсан суваг аль нь вэ?
A. Балтийн тэнгисийн суваг
B. Цагаан тэнгисийн суваг
C. Суэцийн суваг
D. Панамын суваг
Фосфорын ба азотын бордоо ургацыг нэмэгдүүлэх боловч дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзах болсон шалтгаан юу вэ?
A. байгаль орчинд сөрөг нөлөөтэй
B. байгаль орчинд сөрөг нөлөөгүй
C. өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй
D. олдоц бага, үнэ өндөр
Улс орнууд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээгээр дагнан төрөлждөг. Үүнийг .... гэнэ.
A. бараа бүтээгдэхүүний төрөлжилт
B. хөдөлмөрийн газарзүйн хуваарь
C. экспорт
D. импорт
Манай улс дэлхийн зах зээл дээр гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүнийг сонгоорой.
A. Газрын тос
B. Газрын ховор элемент
C. Зэс ба ноолуур
D. Жимс жимсгэнэ
Үндэстэн дамнасан корпораци гэдэг нь олон оронд салбартай томоохон компанийг хэлэх бөгөөд биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компанийг сонгоорой.
A. GAP
B. Nike
C. Nestle
D. Microsoft
Английн цамцны үйлдвэр Бангладешт салбараа нээхэд нөлөөлсөн хүчин зүйлд аль нь хамаарахгүй вэ?
A. ажиллах хүч их
B. цагийн хөлс бага
C. татварын таатай нөхцөлтэй
D. технологи өндөр хөгжсөн
Агаарт хүхэрлэг хий их хуримтлагдсанаас болж Европ, Хойд Америкт хүчлийн бороо их тохиолдох бөгөөд үүнээс үүдэх сөрөг үр дагаварт хамаарахгүй хувилбарыг олоорой.
A. Гол нуурын амьд организм устгах
B. ургац алдах, ой устах
C. Хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх
D. технологийн дэвшил удаашрах
Зурагт юуг харуулсан байна вэ?
A. агаарын температурын өөрчлөлт
B. байгалийн бүсийн хил өөрчлөгдөх
C. мөстлөг, мөнх цас хайлах
D. хүчиллэг тунадас
Сульфатын давхар исэл ба азотын ислүүд нь устай урвалд орж хүчиллэг бороог үүсгэдэг бөгөөд хаанаас их ялгардаг болохыг олоорой.
A. Цахилгаан станц ба машины утаа
B. Газар тариалангийн бордоо
C. Намгийн хий
D. фреоны хий
Зургийг ажиглаад зөв хариуг сонгоорой. Зурагт уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас болж үүсэх ямар үзэгдлийг харуулсан байна вэ?
A. Байгалийн бүсийн хил өөрчлөгдөх
B. Биoлогийн төрөл зүйлийн хомсдол
C. далайн усны түвшин нэмэгдэх
D. далайн усны хүчиллэг нэмэгдэх
Далайн усны хүчиллэг шинж 30 хувиар нэмэгдсэн нь шүрийн риф, дун, нялцгай биетэнд нөлөөлж ямар үр дагаврыг бий болгож байна вэ?
A. далайн давсжилт нэмэгдэх
B. далайн бохирдол үүсэх
C. шүр цайрах
D. шүрэн арал үүсэх
Зурагт кофе үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудыг харуулжээ. 30,5% буюу хамгийн том үйлдвэрлэгч орныг сонгоно уу.
A. Бразил
B. Гондурас
C. Шинэ Гвиней
D. Экватор