• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хүн амын нягтшил хамгийн их буюу нэг км2 –д 3000 хүрдэг, Европын эдийн засгийн хамгийн том үйлдвэрийн зангилааг сонгоорой.

  • A. Амазоны ой

  • B. Германы Рурын сав

  • C. Инд Гангын нам дор газар

  • D. Канадын төв хэсэг

Оноо: 1

Газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг геотермаль станц гэнэ. Галт уул, гейзер бүхий газар өргөн ашигладаг. Дулаан хангамжаа энэ замаар шийддэг нийслэл хотыг олоорой.

  • A. БНХАУ Бээжин

  • B. Норвегийн нийслэл Осло

  • C. ОХУ Москва

  • D. Исландын нийслэл Рейкьявик

Оноо: 1

Хот орчмын бүсийн агаарын температур хөдөө нутгийнхаас 1-2 градусаар дулаан байдаг. Үүнд голлон нөлөөлөхгүй хүчин зүйлийг тодорхойлно уу.

  • A. агаарын үрэлтийн хүч

  • B. инверс буюу тонгоруу

  • C. нүүрсхүчлийн хийн ялгаруулалт

  • D. ажлын байр хомс

Оноо: 1

Орчин үеийн цахим хэрэгслүүд үнэт болон хортой 60 гаруй элемент агуулдаг. Хуучин гар утас, бусад цахилгаан хэрэглэл ихэнхдээ хаашаа тээвэрлэгддэг вэ?

  • A. өндөр хөгжилтэй орнууд руу

  • B. дунд зэргийн хөгжилтэй орнууд руу

  • C. шинээр аж үйлдвэржиж буй орнууд руу

  • D. буурай хөгжилтэй орнууд руу

Оноо: 1

Сахараас урагших Африкт экспортолж байгаа хортой хог хаягдал нэмэгдэх гол шалтгаан аль нь вэ?

  • A. байгалийн нөхцөл

  • B. Газарзүйн байрлал

  • C. Хүн амын тоо

  • D. ядуурал

Оноо: 1

Аж үйлдвэрт өргөн хэрэглэгддэг, металл ашигт малтмалын төрлийг сонгоно уу.

  • A. газрын тос байгалийн хий

  • B. нүүрс

  • C. хар ба өнгөт төмөрлөг

  • D. хүхэр

Оноо: 1

Монгол улсын усны ашиглалтыг салбараар авч үзвэл хамгийн их хувь аль салбарт зарцуулагдах вэ?

  • A. Аж үйлдвэр

  • B. Ахуйн хэрэглээ

  • C. Мал аж ахуй усжуулалт

  • D. Газар тариалан

Оноо: 1

Цөлийг дотор нь халуун, хүйтэн, эргийн цөл гэхчлэн ялгах боловч нийтлэг шинж нь юу вэ?

  • A. агаарын даралт бага

  • B. ус, ургамлан бүрхэвч муу

  • C. эх газруудын баруун эргээр үүсдэг

  • D. хүйтний өгөршил эрчимтэй явагддаг

Оноо: 1

Ирээдүйд ашиглаж болох нөөц гэдэг нь байгалийн нөөцийн ангиллын аль хэсгийн тодорхойлолт вэ?

  • A. Боломжит нөөц

  • B. Бодит нөөц

  • C. Сэргэх нөөц

  • D. Үл сэргэх нөөц

Оноо: 1

Бразилд эрчим хүчнийхээ хэрэгцээнийхээ 90%-ийг усан цахилгаан станцаас хангадаг нь ... мөрнийг ашигладагтай холбоотой вэ?

  • A. Амазон

  • B. Миссисипи

  • C. Конго

  • D. Нил

Оноо: 1

Глобус ба газарзүйн зураг дээр алдааг багасгах зорилгоор хэрэглэж байгаа математикийн аргыг тусгаг гэх бөгөөд доорх зурагт тусгагийн ямар төрлийг харуулсан байна вэ?

  • A. Азимут тусгаг

  • B. Гүүдийн тусгаг

  • C. Синусойд тусгаг

  • D. Робинсоны тусгаг

Оноо: 1

График, диаграммын аль төрлийг ашиглан зурагласан байна вэ?

  • A. Баганан диаграмм

  • B. Тойргон диаграмм

  • C. Шугаман график

  • D. Пиктограф

Оноо: 1

Ойн талбайн хэмжээгээр хамгийн их аймгийг олоорой.

  • A. Архангай

  • B. Баян-өлгий

  • C. Булган

  • D. Говь-Алтай

Оноо: 1

Газарзүйн судалгаа хийх хамгийн эхний алхам бол судлах алхмаа тодорхойлж, таамаглал дэвшүүлэх юм. Үүний дагуу судалгааг дарааллын дагуу гүйцэтгэх бөгөөд сүүлийн алхмыг сонгоно уу

  • A. мэдээлэл цуглуулах арга хэрэгслээ тодорхойлох

  • B. мэдээллээ нэгтгэн боловсруулах

  • C. боловсруулсан мэдээлэлд анализ хийх

  • D. ажлынхаа үр дүнг үнэлэх

Оноо: 1

Эх газруудын хамгийн өндөр оргилуудыг ашиглан зураглал хийхэд график, диаграммын аль төрлийг ашиглах нь тохиромжтой вэ?

  • A. Аалны торон диаграмм

  • B. Баганан диаграмм

  • C. Дугуй диаграмм

  • D. Пиктограф

Оноо: 1

Австралийн эх газрын хамгийн өндөр цэгийг сонгоно уу.

  • A. Аконкагуа

  • B. Винсон

  • C. Эверест

  • D. Костюшко

Оноо: 1

Анхны голдож дээр 12 цаг болж байхад аль уртраг дээр 18 цаг болж байх вэ?

  • A. БУ 45 градус

  • B. ЗУ45 градус

  • C. БУ 90 градус

  • D. ЗУ 90 градус

Оноо: 1

2,8 одон орны нэгж зайд 1800 орчим жижиг гараг нээгдсэн. Энэ нь аль гарагуудын хооронд болохыг сонгоорой.

  • A. Буд, Сугар

  • B. Дэлхий, Ангараг

  • C. Ангараг, Бархасбадь

  • D. Бархасбадь, Санчир

Оноо: 1

Нар дэлхий 2-ын дундаж зай 150 сая км боловч 1 сарын 3-нд 147 сая км болж ойртох ба 7 сарын 4-нд холдож 152 сая км болдог. Гэтэл манайд 7 сард хамгийн халуун зун байдаг нь юутай холбоотой вэ?

  • A. дэлхийн тэнхлэг хазгай

  • B. дэлхийн тэнхлэг эгц

  • C. нарнаас холддог

  • D. наранд ойртдог

Оноо: 1

Тунамал гаралтай чулуулгийг гурван төрөлд ангилдаг бөгөөд хүлэр, нүүрс, газрын тос, шохойжсон яс зэрэг нь аль ангилалд багтах вэ?

  • A. Бялхмал

  • B. Хэмхдэс

  • C. Химийн

  • D. Органик

Нийт: 16693